“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал болов

Л.Батцэнгэл / Боловсрол

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Монгол орны аялал жуулчлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, тухайн жилд хийгдсэн судалгаа шинжилгээний ажлуудын явц, үр дүнг олон нийтэд таниулах, судалгааны нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хамтран хоёрдахь жилдээ уламжлал болгон уг хурлыг зохион байгуулжээ.

Хурлыг судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, ач холбогдлыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээ, инновацид суурилсан төсөл, хөтөлбөрүүдэд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын түншлэл, хамтын ажиллагааг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг бизнест нэвтрүүлэх, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, судалгааны үр дүн, бүтээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт-үйлдвэрлэлд нэвтрүүлэх, “Аялал жуулчлал судлал” Эрдэм шинжилгээний сэтгүүлийг хэвлэж, олон нийтэд хүргэх зэрэг зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа юм. Тус эрдэм шинжилгээний хуралд аялал жуулчлалын салбарын төрийн захиргааны бүх шатны байгууллагууд, олон улсын болон үндэсний сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, төр, орон нутаг, бизнесийн байгууллагын төсөлт болон захиалгат ажил гүйцэтгэгч судалгааны баг, эрдэмтэн, багш судлаачид, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудаас судалгааны ажлын явц, үр дүнгээ танилцуулж, оролцлоо.

image

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурлыг АЖБХН-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, доктор Д.Гансүх нээж үг хэллээ. Мөн Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр хуралд оролцогчдод амжилт хүсэн, мэндчилгээ дэвшүүлэв. БОАЖЯ-ны АЖБЗГ-ын мэргэжилтэн Б.Жавхлан “Аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлж буй ажил”, АЖБХН-ийн хүндэт гишүүн, Эрдмийн зөвлөлийн дарга, АЖТХТ-ийн УЗ-ийн дарга, доктор, профессор Д.Гансүх “Торгоны замын аялал жуулчлал ба монгол хоолны үнэ цэнэ”, / АЖБХН-ийн гүйцэтгэх захирал, МУБИС-ийн багш магистр Д.Батболд “Цахим хайлтын систем ашиглан Монгол орны аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үндсэн замналыг судалсан зарим үр дүнгээс”, АЖХТ-ийн захирал Б.Баттулга “Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Энэхүү эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд тус салбарын эрдэмтэн, багш, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

image

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал нь тус бүр дөрвөн илтгэлээс бүрдсэн дөрвөн хэсэг хуралдаан буюу нийт 16 илтгэл, ханан хэлбэрээр долоон илтгэл хэлэлцүүлсэн өргөн цар хүрээтэй хуралдаан боллоо. Аялал жуулчлалын судалгаа эрдэм шинжилгээний хурлыг дээрх байгууллагууд жил бүр уламжлал болгон хийж хэвшүүлж байгаа нь Монголын аялал жуулчлалын салбарт тодорхой үр дүн авчирсан ажил болж байгаа юм. Эрдэм шинжилгээний хурлаас гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн аялал жуулчлалын салбарын бодлого төлөвлөлт, боловсролын байгууллагуудын цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллах аж.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:48

Irgen [122.115.224.11] 2019-12-07 12:31:22

Bayan mongolchuud gadaadad gadaadihand toogdohig boddog, yaduu mongolchuud gadaadad bayan mongolchuudin araas guydeg. Beijing geh met hotod bayan mongolchuudin orson buudluudin hajuu talin restaurant ba delguuruuded orj olz omogtoi bolohod meriideg. Mongolchuud aa eh oron negt humuusees hol baigaarai!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.