ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ 

Aдмин / Эдийн засаг

Монголын арилжааны банкууд 2013 оноос байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг дуу нэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Өдгөө зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд улирч буй жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оныхоо төлөвлөгөөг хэлэлцэх нэгдсэн уулзалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. ТоС хөтөлбөрийн 2019 оны нэгдсэн уулзалт 12-р сарын 5-ны өдөр боллоо. Тус уулзалтын үеэр ТоС хөтөлбөрийн зүгээс энэ онд Монголбанктай хамтран арилжааны банкуудын дунд зарласан уралдааны дүнг танилцуулж, шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулсан юм.

2019 оны “Шилдэг ТоС банк”-аар Худалдаа хөгжлийн банк, "Шилдэг ТоС-ийн дэмжлэгийн тогтолцоо" шагналыг Капитрон банк, "Шилдэг ТоС-ийн хэрэгжилт" шагналыг Транс банк, "Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагналын эзнээр ХААН Банк тус тус шалгарлаа. Мөн энэ үеэр 2020 онд бусдыгаа манлайлан ажиллах “Манлай банк”-ийг мөн тодруулж, Капитрон банкинд ХААН Банкны хамт олон шилжин явах туг гардууллаа.

image

ХААН Банкны хувьд 2019 онд “Манлай банк”-аар ажиллаж, Тогтвортой хөгжлийн зарчмуудыг бүтээгдэхүүн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, энэ чиглэлээр олон бодитой ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, Монголын ТоС холбоотой хамтран “Тогтвортой санхүүжилт” цахим сургалтын платформыг ХААН Банкны ажилтнуудын дунд туршилтаар зохион байгуулж, цаашид гишүүн байгууллагууд болон олон нийтэд нээлттэй сургалтын платформ бий болгоход хамтран ажилласан юм. Мөн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулахад онцгой анхаарч, олон улсад нэр хүнд бүхий “Sustainability East Asia” зөвлөх байгууллагатай 2019 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Үүний хүрээнд аливаа санхүүжилтийг олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийж, харилцагчдадаа бодит зөвлөмж хүргэн, хэрхэн сайжруулах тухай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

image

Мөн НҮБ-ын Даян дэлхийн гэрээ болон “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудад нэгдэж, санхүүгийн байгууллагын хувьд хэрхэн үндсэн үйл ажиллагаагаараа дамжуулан ногоон хөрөнгө оруулалт, ногоон эдийн засгийг дэмжин ажиллахад суралцан, бусдад сайн туршлагаа хуваалцаж буй төдийгүй банкны хэмжээнд Тогтвортой хөгжлийн бодлогыг мөрдөн хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүнчлэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг нэг бүрчлэн таниулах, мэдлэг ойлголт өгөх, өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох зөвлөгөө мэдээлэл бүхий “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг санаачлан өдгөө 14 хоног тутам олон нийтэд хүргэж буй билээ. Цаашид ХААН Банк тогтвортой санхүүжилтийн зарчмын дагуу байгаль орчинд ээлтэй, тэгш эрх, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалах, “Ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжих, ил тод хариуцлагатай байдлыг дэмжихэд идэвхийлэн ажиллах болно.

image

image

Бид зогсолтгүй бүтээсээр...


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:20:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:20:48

ИРГЭН [192.82.76.241] 2019-12-09 22:42:54

ЭНЭ МОНГОЛ БАНКНЫ ЛХАГВАСҮРЭН,ТЭР АНАГААХЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ЦОЛМОН ХОЁР ДУХРУУГАА ТУГ ҮС УНЖУУЛЖ ГАНГАРДАГ ХӨГШЧҮҮД. ИЧДЭГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. ХООРОНДАА СУУЧСХСАН НЬ ДЭЭР ДЭЭ. ӨГЛӨӨ ХОЮУЛ ТОЛИНЫХОО ӨМНӨ УРАЛДАА Л ҮСЭЭ УНЖУУЛААД БАЙЖ ДЭЭ.

зочин [202.126.88.206] 2019-12-09 04:11:23

Ипотекийн зээл, Элдэв сангийн зээлийг ч гэсэн төрийн банкаар дамжуулж хүүг нь бууруулж ард иргэдээ үйлчлэх хэрэгтэй тэгсэн цагт наад банкууд чинь өөрсдөө хуримтлалаасаа ипотекын зээл гаргаж өрсөлдөнө биз. Энэ хувийн банкуудын мөнгө хүүлэлт арай хэтэрлээ. Ялангуя энэ ХААН банк

Зочин [202.126.88.206] 2019-12-09 04:07:24

Төр мөнгөө төрийнхөө банкаар дамжуул. Төрийн албан хаагчид Төрийнхөө банкаар цалингаа авах хэрэгтэй ЭНэ хувийн банкууд чинь зээлийн хүүгээр мөнгө хүүлнэ дээр нь даатгал энэн тэр гээд мөнгө саах олон арга хэрэглэн шулж байна наад хувийн банкууд чинь төрөөс мөнгө авахаара л дампуурч биднийг шулж байна. Төр мөнгөө Төрийнхөө банкаар дамжуулж хүүгээ буулгахаар наад банкууд чинь зах зээлийн өрсөлдөөнөөрөө өөрсдөө буудаг юм байгаа биз дээ. Төртэй хамтарч биднийгээ шулж байна


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.