Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдэд эм олгож эхлэв

Aдмин / Эрүүл мэнд

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс насан туршдаа дархлаа дэмжих эм хэрэглэх шаардлагатай байдаг. Тухайлбал, 2004 оноос эхлээд Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар бөөр шилжүүлэн суулгуулсан иргэдэд Програф эмийг олгох зохицуулалтыг эмчлэгч эмчийн жорын дагуу олгож эхэлжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улирал бүр эмийн тайлан тооцоог гарган Эрүүл мэндийн яаманд хүргүүлдэг байна. Энэ оны эхний гурван улирлын байдлаар дархлаа дарангуйлах эмийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд нийт 500 гаруй хүн ууж байна.

Өнөөдрийн байдлаар эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээс УНТЭ-т эмийн хангалтанд орох хүсэлтээ өгсөн элэг шилжүүлэн суулгасан 33, бөөр шилжүүлэн суулгасан найм, Хавдар судлалын үндэсний төвөөс таван хүн хүлээгдэж байна. Урьд жил нь хэдэн сард хагалгаанд орсноос үл хамааран эмийн зардал нь дараа оны улсын төсөвт тусгагдаж, шинэ оны нэгдүгээр улирлаас эмийн хангалтандаа орох ёстой байдаг ч, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд, Эмзүйн албаныхан, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн холбооны төлөөллийг хүлээн авч, хүлээгдэж буй нийт 46 хүний хүсэлтийг урьдчилан шийдвэрлэж 50 гаруй сая төгрөгийн эмийн олгож эхэлжээ. Зөвхөн Монголд ч бус, гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд эмээ ууж эхлэх боломжтой болсон байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:20:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:20:49


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.