Д.Тогтохсүрэн: Улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй

Ц.Анударь / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар ирэх оны төсвийн тухай хууль, НД-ын шимтгэлийн төсвийн тухай хууль, ЭМД-ын сангийн ирэх оны төсвийн тухай хуулиудад Ерөнхийлөгчийн тавьсан хориг болон бусад асуудлыг хэлэлцсэн байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн ээлжит хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, 2020 оны Улсын төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулиудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч Өмгөөлөлийн тухай хуульд хориг тавьсан. Энэ хоригийг хэлэлцсэн. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилсан талаарх Засгийн газрын хоорондын комиссын дарга Шадар сайдын мэдээллийг сонссон. Эхний хоёр асуудалтай холбогдуулж шийдвэр гаргасан. 2020 оны Улсын төсвийн тухай хуультай холбогдуулж Ерөнхийлөгч хориг тавьсан дөрвөн асуудал дэвшүүлсэн. Бүлэг хэлэлцээд 2020 оны Улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлгийн ихэнх нь хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Харин 2020 онд обьект нь эхлээд 2021, 2022 онд дамжин хэрэгжих обьектыг улсын төсвөөс хасах зүйтэй гэсэн саналыг, мөн ирээдүй өв сангийн тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд бүхэлд нь тавьсан хоригийг, Өмгөөллийн тухай хуульд тавьсан хоригийг ч хүлээж авах боломжгүй гэж үзлээ” хэмээн мэдээллэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:39:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:39:44

Лхамаа [202.131.239.190] 2019-12-10 03:44:10

Тэр яахав дээ өмд гутлын хулгайч минь Эрх баригч намын тэргүүн таны 70.0 сая төгрөгний авилгаа ЯАЖ АРГАЛСАН ТУРШИЛГАА хуваалцаач дээ.

Зочин [202.9.46.172] 2019-12-09 11:49:48

МАН үрэн таран хийсэн ЖДҮ гээ Батзоригоор, 60 тэрбумаа Сандуйгаар туг тахиад боллоо гэж байгаа бол том эндүүрэл болно доо. Шударгууд суудалд очоод дуугай болж байгаа нь хэр шударга болохоо л харуулж байна даа

З [122.201.21.40] 2019-12-09 11:16:10

Битгий донгос та нарын тэндээ л биз

би [202.70.44.46] 2019-12-09 09:55:40

2020 оны сонгуульд МАН 5-7 суудал авна, Харин татвар буулгахаар шоу хийсэн АН ялна. 52-55 суудал харагдаж байна.

Зочин [202.131.239.62] 2019-12-09 09:34:22

Гэвч ирэх жил ард түмэн МАН-ын сонгох боломжгүй...

Зочин [66.181.161.29] 2019-12-09 08:40:27

МАН-хан сүүлийн үед бүлэг дээрээ шийдсэн асуудлаа УИХ дээр байнга унагаж байгаа. Тиймээс яг эсрэгээрээ шийд гарна гээд л ойлгочиход болно.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.