Ногоон паспорт гаргаж өгнө хэмээн 6.5 сая төгрөг залилжээ

Aдмин / Хууль

Виз найдвартай, хурдан хугацаанд гаргаж өгнө гэж иргэдийн залилах тохиолдол буурахгүй байгаа юм байна. Тэр дундаа албан паспорт гаргаж өгнө хэмээн залилах гэмт хэрэг цөөнгүй гарчээ. Тухайлбал нэгэн иргэн ногоон паспорт гаргаж өгнө гэсэн этгээдэд 6.5 сая төгрөг өгч, залилуулжээ.

Албан паспорт учраас танил хүнээр дамжуулан гаргана гэж удаан хугацаанд хүлээлгэсээр эцэст нь сураггүй алга болжээ. Эхлээд 5 сая төгрөг өгч, дараа нь 1.5 сая төгрөгийг нэмж өгчээ.

ЦЕГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Хатанбаатар “Визний залилан нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа. Манай иргэдийн ганц ойлгох ухамсарлах зүйл бол хувь хүнд виз гаргах болон бусад чиглэлээр мөнгө өгч болохгүй. Хэзээ ч хувь хүн ЭСЯ-аар дамжуулж виз гаргах боломж байхгүй” гэв.

Иймээс иргэдийг мөнгө өгсөн, авсан баримтаа үйлдэж, тухайн хүнээ сайн судалж, аман гэрээ хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:39:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:39:43

Зочин [122.201.22.36] 2019-12-09 21:08:23

orkuud l iim yumand itgedeg baykh daa

Зочин [202.9.46.146] 2019-12-09 19:18:04

Визийг зөвхөн элчингийн газар гаргадаг.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.