Хүний эрхийн өдөр маргааш болно

Л.Батцэнгэл / Хууль

Монголын Хүний эрхийн форум болон Монголын Хүний эрхийн Үндэсний комисс хамтран “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” өдөрлөгийг энэ сарын 10-ны өдөр Олон улсын хүний эрхийн өдөрт зориулан УДБЭТ-т зохион байгуулахаар болжээ.

Энэ үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Хүний эрхийн форумыг төлөөлж Х.Наранжаргал, Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал Т.Эрдэнэжаргал нар оролцох аж.

Мөн энэхүү өдөрлөгийн үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Хүний эрхийн форумаас илгээсэн тайлангийн танилцуулга, “Хүний эрх хамгаалагчдын түүх”, хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлж, хүний эрхийн зурагт үзэсгэлэн гаргах юм байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:36:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:36:59

Иргэн [66.181.188.116] 2019-12-09 23:25:11

Үндсэн хуулин дахь хүний эрхийн зөрчлөө арилга!!! Иргэн бүр хууль санаачлах эрхтэй байх ёстой шүү. Ингэхгүйгээр хүний эрхийн тухай ярих ямар ч бололцоогүй.

Зочин [202.126.89.119] 2019-12-09 19:03:11

Хүний эрхийн энэ өдөр гудамж талбайд жагсаал цуглаан хийхииг хориглосон бүх журмаа хүчингүй болго.УИХ,Засгиин газрын гишүүдийн халдашгүй дархан эрхийг хүчингүй болго.УИХ гишүүд болон тусгай хангамж эдэлдэг сайд дарга,албан хаагчдын хангамжийг зогсоо.хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших бүх хууль журмыг хүчингүй болго.орлого тодорхойгүй хөрөнгөжсөн бүх саятан тэрбумтны хөрөнгийг хураах хууль гарга.шүүхийн байгууллагын авилгчдаас хохирсон иргэдийг цагаатгаж хохирлыг барагдуул.

zolboo [202.126.89.220] 2019-12-09 18:30:55

mongold hunii erh yarih hereggui dee. erh ni zorchigdoj bdag ene talaar goriwtoi ajil hiideggui humuus. tsalin awsan humuus bolih heregtei


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.