Т.Аюурсайхан: Гишүүд “Би яаж сонгогдох вэ” гэдгээ л бодоод байна

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.

-Сонгуулийн тогтолцооны тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн тухай хууль 50+26 гэдэг хувилбараар өргөн баригдсан. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад ямар байх вэ гэдгийг шийдэх нь УИХ-ын эрхийн асуудал. Аль болох сонгогчдод нөлөөлдөг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Сонгогчид хараат бусаар өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн санал өгөх хэрэгтэй. Үндсэн хуулийг зөрчинө гэж зарим хүмүүс яриад байгаа юм. Үндсэн хуулинд ямар тогтолцоо байхыг тусгаагүй. Өөрөөр хэлбэл, мажоритар, пропорцианал байна гэж заагаагүй. Юуг тусгасан байдаг вэ гэхээр сонгогчид УИХ дахь төлөөллөө шууд сонгоно гэсэн байдаг. Нам дугуйлж болохгүй. Иргэд өөрсдөө УИХ-д сонгогдох төлөөллөө шууд сонгох ёстой. 26-г улсын хэмжээнд иргэд шууд сонгох зохицуулалттай. Гагцхүү шууд сонголт хийхдээ хэдэн хүн дугуйлах вэ, яах вэ гэдэг нь хэлэлцүүлгийн явцад шийдэгдэнэ.

Сонгогчдод нөлөөлдөг байдлыг таслан зогсоох хэрэгтэй

-Нэг гишүүн үнэмлэхүй их санал авсан байлаа гэхэд тэр хүний санал дээр үндэслээд бага санал авсан нэр дэвшигчид УИХ руу ороод ирэх боломжтой гэж яригдаж байгаа. Үүн дээр та ямар саналтай байна вэ?

- Иргэд эргэлзээтэй хүмүүсийг дугуйлахгүй шүү дээ. Жишээлбэл, нэр хүнд муутай, сонгогчдынхоо итгэлийг алдсан тийм хүн эхний 26-д орж чадах уу. Би бол үгүй байх гэж бодож байна. Иргэдийн хүсээгүй хүмүүс сонгогдох боломж байхгүй байх.

-Бие даагчид 26 тойрогт нэр дэвших боломжтой юу?

-Бие даагчид улсын хэмжээнд бүх тойрогт нэр дэвших эрх нь нээлттэй. Тавин тойрогт нэр дэвших боломж нь нээлттэй. 26-н тойрог дээр нэр дэвших эсэхийг хэлэлцүүлгийн шатанд шийдэж болно. Өргөн барьсан хуулин дээрээ бол энэ тухай байхгүй юм байна лээ.

-26 дээр нэг хүнийг дугуйлна гэхээр Үндсэн хууль зөрчиж байна гэж зарим гишүүн яриад байна?

- Заавал нэг хүнийг дугуйл гэж тулгасан юм байхгүй. Аль ч намын хэнийг ч дугуйлах эрх нь тухайн иргэнд байгаа учраас ямар нэг Үндсэн хууль зөрчих үндэслэл байхгүй.

-Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо мажоритар мөн үү?

- Нэг хэсэг нь улс даяар нэг тойрогт, нөгөө хэсэг нь жижиг тойрогт нэр дэвшинэ. Дүүрэг гэхээр хотын дүүргүүд бүгд нэг байх уу, эсвэл дотор нь хуваах уу гэдгийг шийднэ. Нэг хэсэг нь жижиг тойрогт, нөгөө нь улс даяар сонгогчдоос санал авна. Өөр боломж байхгүй. Хэн олон санал авсан нь гарч ирнэ. Бүх нэр дэвшигчид тодорхой санал авах нь ойлгомжтой. Бүх сонгогчид өөрсдийнхөө хүссэн хүнийг дугуйлах боломжтой. Энэ тогтолцоо шууд явах уу үгүй юу гэдгийг эцсийн хэлэлцүүлгээр шийднэ. Хуулийн төсөл анх өргөн баригдсанаараа батлагдах уу, эс батлагдах уу гэдгийг УИХ шийддэг.

Улсын хэмжээний шүүлтүүрийг давж гарсан хүмүүс парламентад

ажиллах нь чухал

-50+26 тогтолцоог ихэнх гишүүд дэмжиж байгаа юу?

-Гишүүдийн байр суурийг харахаар “Би яаж сонгогдох вэ”гэдгээ л бодоод байна. Сонгуулийн хуулинд яагаад ийм идэвхтэй байна вэ гэхээр тухайн гишүүний хувьд нь тулгамдсан асуудал учраас тэр. Нэгдүгээрт, надад тойрог олдох уу, Хоёрдугаарт,би дэвшвэл намайг сонгох уу гэдэг үзлээр хандаж байна. Түүнээс тогтолцоо нь яаж зөв байх вэ, хэрхэн жалга довны үзлийг арилгах вэ, яаж улсын нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах вэ, сонгогчдыг яаж худалдаж авах ажиллагааг таслан зогсоох вэ гэдэг талаас нь нийтээрээ хармаар байгаа юм. Хамгийн гол нь улсын хэмжээний шүүлтүүрийг давж гарсан хүмүүс парламентад иргэдийн итгэлийг дааж ажиллах нь чухал.

-Эмэгтэй гишүүдийн квот ямар байх вэ?

-Энэ асуудлыг хэлэлцүүлгийн шатанд шийдэх байх. Квотыг нэмэгдүүлэх боломж байгаа.Эмэгтэй гишүүдийн одоо байгаа 20 квотыг өсгөх үү яах вэ гэдгийг бүлэг дээр ярина. Эмэгтэйчүүдийн улс төрийн идэвхийг өндөр байлгах шаардлагатай байна. Энэ бол улс төрийн намуудын хийх ёстой ажил байхгүй юу. Одоогийн байдлаар аргагүйн эрхэнд квот тогтоож байна шүү дээ. Гэтэл Скандинавийн орнуудад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо өндөр байдаг. Хариуцлагатай алба буюу Засгийн газрын гишүүд, намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга нар дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Иймд улс төрийн намуудад эмэгтэйчүүдийн оролцоог бүх шатандаа хангаж байж, тэр дотроосоо манлайлагч эмэгтэйчүүдээ бодлогоор гаргаж, төрийн ажилд оролцуулдаг.

-Аймгуудын мандатыг нэмэх асуудал яригдах уу?

- УИХ тойргуудаа хуваарилах үеэр тогтоолоор батална. Энэ нь Сонгуулийн тухай хуулинд заасан хугацаандаа явагдана.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

Зочин [192.82.73.32] 2019-12-15 13:49:34

Үхсэн ч ман ыг сонглхгүй

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:16:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:16:44

mul [202.126.89.164] 2019-12-11 15:56:52

2016 ОНД ШУУД СОНГООД ӨНГӨӨ НААНАА ӨРГӨСӨӨ ЦААНАА НУУСАН СЭЖИГТНҮҮДИЙГ СОНГОСОН.ТЭГЭЭД САНАЛАА ӨГСӨН СОНГОГЧДЫН 60_66% ИЙН САНАЛ ХАЯГДСАН.САНАЛ ХАЯГДДАГ ЖИЖИГ ТОЙРГИЙН СОНГУУЛЬ ХИЙВЭЛ САНАЛАА ӨГӨХ СОНГОГЧ БАЙХГҮЙ БОЛНО.

Зочин [202.126.88.55] 2019-12-11 14:04:34

900 гаруй хүний нэрийг бүгдийг нь уншиж ялгаж дугуйлахад нэг сонгогч 15 минут болно хамгийн хурданаар бодоход .сонгуулиийн байранд 8 ширээ байна.цагт 32 хүн санал өгнө 12 цагт 420 хүн 320 сонгуулийн байртай бол 134000 хүн нийслэлд санал өгнө.сая хүн бол 10 хоног санал хураана.за за улс сар санал хураасан ч яахав дээ зардлыг нь татаад авчихна.

Зочин [43.228.129.131] 2019-12-11 13:57:41

Аюурсайхан шиг ахиад ийм 10 шудрага ард түмний төлөө гэсэн гишүүн байдаг бол энэ ялзарсан систем, авилгад автагдсан төрийг бага ч гэсэн өөрчлөхөд мөн ч их хэрэгтэйсэн. Даанч хонгилын манан ийм сайхан залуучуудыг бүхий л аргаараа нухчин дарах гэж зүтгэх байх даа. Энэ дээр бичсэн хэдэн хөлсний новшуудыг л харахад л тийм бодол төрөөд бна.

зочин [202.179.26.12] 2019-12-11 09:02:55

чи их хурлын даргадаа хутга гаргуулж танхайрсан тул нэр дэвших эрхгүй гэддэгээ ойлгооой

Монгол Иргэн [43.242.243.70] 2019-12-12 09:13:16

СОЛИОР... АЮУРСАЙХАН ГИШҮҮН БОЛ ХЭЗЭЭ Ч ЧАМ ШИГ БУЗАР Ми Овогтын БӨГС ДОЛООЖ МОНГОЛ ИРГЭДЭЭ АЛАХ ХҮН БИШ. БҮҮ СОЛИОР..

Зочин [66.181.161.50] 2019-12-11 08:44:31

ard olnii erx asngiin ecreg baigaa bvx tatvar jyram sniidveriig manaixnii xet zycardaad baliasnlaj byi Erunxii Caid xemeex erxem baigaa n todorxoi snvv dee xvmvvc medceer baij xyyrtagdaad daxin ardiin namiig congovol bidnii ireedvi bvrxeg xyatad xyjaanyyd ylam ix bayarlax baix daa pzd naxyi MAN fucking

Зочин [103.57.95.191] 2019-12-11 04:13:43

Заавал улсын их хурлын гишүүн байх албагүй. Хүн мөрөөдлөө биелүүлэх үед албадлага хэрэггүй. Өөрийнхөө сонирхолыг ажил болгож сонгож чадвал мөрөөдөл биелэнэ. Амьдралд улс төр байнга хутгалдаж байдаг ч гэлээ хүний мөрөөдөл, сонирхол хоёр давхцах нь амжилт олохын эхлэл юм.

Зочин [202.126.89.99] 2019-12-11 01:53:05

Ундармаа Оюунхорол мэтийн олон даравгар авгай нар хэрэггүй ээ хийж гийгүүлэх юм юу ч байхгүй хулгай хийхээ л бодно заавал эмэгтэй гишүүн байх ёстой бол Уянгаа мэтийн ганц нэг эмэгтэй гишүүн байхад л болно

zochin [66.181.185.130] 2019-12-11 01:19:34

hediig gygyilah ter hvnii erh

Зочин [211.36.142.49] 2019-12-10 22:00:48

Ene towaarishd neeg ih hiij giiguuleed baisan ym baihgui erdiinl neg haa neg tom duugarsan pop gar

Зочин [202.126.89.188] 2019-12-10 17:48:38

Аюурсайхан гишүүн шиг шударга байж ,улсын мөнгө хулгай хийхгүй байвал айх юмгүй сонгогдоно.хулгай ,луйвар хийж худлаа ярьж хуурч мэхэлсэн МАН олон гишүүд байгаа тэд нар айхаас өөр үггүй.ардтүмэн ч мэдээд хасах гээд хүлээж байна.

Зочин [202.9.40.89] 2019-12-10 16:27:46

7 хүн нэг тойрогт өрсөлдлөө гэж бодоё. 25% санал авсан нь сонгогдлоо. үлдсэн 6 хүнд өгсөн 75% ямарч төлөөлөлгүй болно. энэ шударга тогтолцоо мөн үү

suhee [118.254.8.143] 2019-12-10 13:38:56

Ardiin namiin 26 huniig buund ni ungaj ene sugnuudees.saliya

Zochin [66.181.170.73] 2019-12-10 13:34:21

Chi ch gesen adilkhan sh dee.

Зочин [1.25.90.61] 2019-12-10 12:31:02

ЭНЭ НБХӨР БАГАБАНДИЙН ЦҮНХ БАРИГЧ, ХААЯА ШУДАРГАДУУ ЗҮЙЛ ХЭЛДЭГ ГЭХДЭЭ СОНГОГДСОН ТОЙРОГТОО ХИЙСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ. ОДОО ШОУДАЖ ДАХИН ГАРАХ Л ЗОРИЛГОТОЙ . ШУДАРГЫН ДҮРД ТОГЛОГЧИДЫН Л НЭГ. СҮРХИЙ СҮЖРЭЭД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ

zochin [202.131.235.82] 2019-12-11 12:04:21

toirogt yu ch hiij uguh yesgui ee

Зочин [66.181.185.130] 2019-12-11 01:21:27

Yu ch hiih esgvi

Baga bandi [202.126.89.224] 2019-12-10 13:37:18

Ene ugaasaa l POP. Hytadad ajilladag huniig Polishoos haij bn gej heldeg l manguu er dee....

Zochin [202.21.126.150] 2019-12-10 11:33:59

Za bi bol nam bus hun. Harinch Chengeltee duurgiin humuus mundag iim Ayursaihanshig zaluuchuudiig oshoo zondoo songoj gargamaar bna. Teguul MGL ulas main gerliin hurdaar hojono.

могол хүн [192.155.88.199] 2019-12-10 11:03:09

эмэгтэй гишүүд нэмэгдээд юу нэмэгдэх вэ.бас л,бодох асуудал энэ бүх хугцаанд олон нийтийн хүндлэл сонсхоор эмэгтэй гишүүн бнауу нэрлээч миний хувьд ёстой байхгүй хэт европ жхоо болио.галуу дуурайж юу яаан гэдэг шиг л бх юм.

Зочин [66.181.185.130] 2019-12-11 01:24:33

shaaldyyryydaar yaah bilee.baryynii hvvhnvvd ch medleg gej ih

Итгэл алдарав бололтой [202.9.46.38] 2019-12-10 10:24:28

Ирэх сонгуульд хүмүүс итгэл алдарсан учраас ирц бүрдэхэд маш хэцүү дээ.

Зочин [103.229.122.83] 2019-12-10 10:07:54

ТА НАР ГАРАХГҮЙ ДЭЭР НЬ НАМАА Ч ХОРЛООД ДУУСЧ БАЙНА

Иргэн [192.82.64.220] 2019-12-10 10:00:12

Чам шиг жинхэнэ поп чинь гарууд улсыг 28 жил самарч байна.

HAHA [182.160.36.29] 2019-12-10 09:42:50

ONOODOR GARAAD ZAMIIN TATVAR NEMEGDSENIIG ESERGUUTSEJ BGAA ARD TUMENTEIGEE NIILEED AMARSAIHANIIG NAM DARVAL CHAMM SHUUD SONGOGDOH TOM BOLOMJ SHUU, ER N YAG ODOO IRGEDTEI NIILJ AMARSAIHANII SHIIDVERIIG ESERGUUTSEJ UNAGAASAN HUN BOL IREH SONGUULID SHUUD GARNA DAAA

Зочин [64.119.18.134] 2019-12-10 09:26:30

Энэ дараагийн удаа яаж гарч ирэх вэ гэж огт боддоггүй юм байх да за за

Зочин [202.55.188.38] 2019-12-10 09:23:58

saihan pop gar da

Зочин [103.229.123.213] 2019-12-10 09:07:42

Ер нь 38/38 аар сонгууль огуулэх хэрэгтэй дээ ардын нам ийм хувилбар оруулах зоригтой хун байхгуй шуу наадуул чинь шоухийж байна ард тумэн та хэдыг ямарч байсан срнгохгуй дээ

Зочин [103.229.123.213] 2019-12-10 09:05:17

Нам нь ингэж байгаад л хуучинаар нь явуулна шуу дээ эд нар зугээр л шоухийж байгаа ард тумэн ч мэдэж байгаа шуу дээ

26-Д 26-Г ДУГУЙЛАХ ЁСТОЙ, МӨН 26-Д БИЕ ДААЖ НЭР ДЭВШИХ БОЛОМЖТОЙ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ, [202.131.233.190] 2019-12-10 09:04:25

ЗОЧИН

Зочин [66.181.161.86] 2019-12-10 08:19:31

Харин чи өөрөө яаж дахин сонгогдох вэ гэдгээ хамгийн ИХ бодож хэрэгжүүлж байгаагаараа тэргүүн эгнээнд жагсаж байгаа биш үү.Жишээ нь саяхан чиний даалгавраар Чингэлтэй дүүргийн МАН ыг яаж бужигнуулав.Энэ алдаа чинь ирэх сонгуулиар харагдана.Байгуулагсан түүхэндээ ялагдаж үзээгүй дүүрэг чамаас болж ирэх сонгуулиар ялагдах магадлал өндөрслөө.АЮУЛСАЙХАНЫГ ДАХИН БҮҮ СОНГОЦГООЁ

Зочин [182.160.35.167] 2019-12-10 08:12:53

An man 2 laa 20onii songuulid goshnogo tsarailana . Odoo gedeseere bish tarhiaraa songuulia uguurui .mongolchuudaa


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.