БСШУС-ын сайд Бэй Аэриагийн монголчуудтай уулзав

Aдмин / Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотын Бэй Аэриагийн Монголчуудын холбооны удирдлагууд, иргэдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийлээ.

Уулзалтаар тус холбооны үйл ажиллагаа, монгол хүүхэд багачуудад зориулсан сургалт, соёл, урлагийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.



Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Бэй Аэриагийн Монголчуудын холбооны зүгээс хүүхэд багачуудад чиглэн хэрэгжүүлж буй сургалтыг сайшаан, Монгол Улсын ерөнхий боловсролын I-VI ангийн монгол хэлний сурах бичгийг гардуулан өгч, цаашид сурах бичгээр хангаж ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг “Миний Монгол наадам” арга хэмжээнд тус холбоо жил бүр амжилттай оролцож ирсэн бөгөөд 2019 онд дэд байр байрт шалгарсныг батламжилсан Батламжийг гардуулж өгөв.



Мөн Америкийн Нэгдсэн Улсад сурч, амьдарч байгаа иргэдийн хүүхэд багачуудад Монгол үндэстний өв, соёлыг танин мэдүүлэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа морин хуурын багш Б.Нямдоржийг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Жуух бичгээр шагнасан байна.

Эх сурвалж: БСШУСЯ


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.37] 2019-12-13 09:00:11

Сайдаа гэрийн даалгавараар дарамталхаа больчих. Хүүхэд маань бүтэн өдөр хичээлдээ суугаад орой ядраад нам унтах гэхээр тийм даалгавартай ийм ч даалгавартай гээд хар нялхаасаа санаа зовних өвчинд нэрвэгдэж байна. Ямар их даалгавар өгдөгийн гэхээр манай багш хичээлийн цагтаа багтааж орж чадаагүй учраас гэртээ гүйцээж ир гэдэг. Ийм хөтөлбөр хийдэг малнуудыг халаач. Ном сурах бичиг хийдэг төслийнхөн гээд өчнөөн мөнгө төгрөг идээд цадаж ханадагүй дархлагдсан хэдэн бөгсөө чирсэн авгай нар МУБИС-аар дүүрэн бна. Тэр талаар нэг тараагаад хог болгочихсон сурах бичгүүдийг чинь наад нөхдүүүд чинь боловсруулсан шүүдээ. Сурах бичгийн тендер гэдэг өөрсдөө авдаг өөр байгууллага сургуулиудыг оруулахаар мөнгө нь хуваагдах гээд үнэн шуналын тулам шүүмжлэл хүлээж авахгүй ялзарсан малнууд олон жил ноёрхлоо. Наана чинь биеийн тамирын сурах бичиг, хөтөлбөрийг ганцаараа 20 гаруй жил хийж байгаа нэг авгай дархлагдчихсан байгаа шүү.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:21:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:21:38

Хүсэлт [103.9.89.18] 2019-12-10 16:35:23

Эрхэм сайдаа та энд тэнд боловсрол ярьж явах ч яахав гол нь ерөнхий боловсролын сургуулиудынхаа чанарт анхаарал тавих шаардлагатай байна.. Ердөө л ганцхан зүйлийг хийчих гэж гуйж байна. Ганцхан шүү. 1-12 дугаар ангийн сурагчдад гэрийн даалгавар өгүүлэхийг л болиулчих. Багш нар нь хичээлээ сайн заагаад сурагчиддаа гэрийн даалгавар өхийг нь болиулчих. Хичээлээ бүрэн заахгүй гэрийн даалгаварт даатгаад дутуу сургалт явуулаад байгааг зогсоочих. Гэрийн даалгараар дарамталж бага наснаас нь сурахаас хальширдаг болгож, бага наснаас нь санаа зовох өвчтэй болгож ядаргаанд оруулдагаа болиулчих,багаас нь аливаа зүйлийг хийсэн болж халтуурддаг, хуурч мэхэлж аргалдаг аргад суралцуулдагаа больчих. Ердөө л энийг л хийчих. Гэрийн даалгаваргүй л болгочих өөр юу ч хэрэггүй.

Zochin [66.181.161.97] 2019-12-10 13:20:03

Setguulch yhaantai iym bol garchigaa zov bichij syraach...

Зочин [66.181.184.20] 2019-12-10 21:39:40

Ene said neg l dutmag ajillaad bna ontsolj hiisen shine ajil. Ovoo doo geed helchih anaachlaga alga uana daa. Huuhduud hetsuudlee


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.