Худалдааг хөнгөвчлөх асуудлаарх хэлэлцүүлэг Нью-Йорк хотноо болов

Aдмин / Эдийн засаг

Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх өндөр түвшний хурлын хүрээнд энэ оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Нью-Йорк хотноо худалдааг хөнгөвчлөх асуудлаар хэлэлцүүлэг болов.

Хэлэлцүүлэгт далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнуудын төлөөлөгчид оролцож, худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тогтолцоо, эдийн засгийн коридорууд далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын хөгжилд хэрхэн нөлөөлж буй талаар санал солилцов. Хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт, далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх боломжийн талаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Кени Улсааc НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.О.Амаёо болон Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал зэрэг байгууллагын холбогдох ажилтнууд танилцуулав.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн үндэсний хэрэгжилтийн талаар танилцуулж, худалдааг хөнгөвчлөх хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, тухайлбал эдийн засгийн коридор, чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар мэдээлэл өгөв. Мөн далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах, худалдаатай холбоотой үйл ажиллагааны уялдаа, зохицуулалтыг хангах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд ДГХБО-ын бүлэг байгуулах санаачлагыг манай улс дэвшүүлж буйг тэрээр мэдээлж, энэ асуудлаар далайд гарцгүй орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:20:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:20:12

Зочин [66.181.160.112] 2019-12-10 13:37:26

suhbold sda boon avilgal avch usa ruu hun gargadag


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.