Дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс ХААН Банк цамхгийг ногоон барилгаар шалгарууллаа

Aдмин / Эдийн засаг

Нийслэл хотод өнгө нэмж, тогтвортой хөгжлийн зорилгуудыг бүрэн хангасан ногоон гэх тодотголтой бүтээн байгуулалт бол яах аргагүй ХААН Банк цамхаг билээ. Орох хаалганаас эхлээд барилгын хамгийн дээд давхар хүртэл бүх цахилгаан, тоног төхөөрөмж эрчим хүчний хэмнэлттэй ба хог хаягдал нь ч бас байгальд ээлтэй гэвэл та итгэх үү. Тэгвэл саяхан тус цамхаг Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн “LEED” үнэлгээгээр “Gold” ангилалд шалгарч тогтвортой хөгжлийн зорилтуудад бүрэн нийцсэн гэдгээ баталгаажууллаа. LEED нь дэлхий даяар барилгын эрчим хүч, байгаль орчны манлайллын үнэлгээг тогтоодог хамгийн нэр хүнд бүхий ногоон барилгын гэрчилгээний нэг гэгддэг.

Дотоодын төдийгүй олон улсын шилдэг инженерүүдээс бүрдсэн баг ХААН Банк цамхгийн зураг төслийн эхний үе шатнаас эхлээд ашиглалтад орох хүртэлх бүхий л явцад байгаль орчинд үзүүлэх нөлөөг судалж, нарийн төлөвлөлтөөр барьж байгуулсан. Бас анхнаас нь нягт төлөвлөж, хариуцлагатай хамтын ажиллагаа, шинэлэг инноваци хэрэгжүүлснээр архитектурын байгальд ээлтэй шийдэл бүхий тогтвортой хөгжлийн жишиг байгууламжаар шалгарч, “Gold” ангилалд хүрч чадсан гэхэд болно.