“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийх үеэрээ тус улсад “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж буй оюутнуудтай Дрезден хотноо уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмнийхээ итгэл, найдварыг дааж, хичээл номдоо шамдан, улмаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг оюутнуудад захилаа.
Д.Нацагдорж тэргүүтэй 31 монгол сурагчийг Герман Улсад илгээснээс хойш 100 жил өнгөрснийг онцолж, энэ түүхийг үргэлжлүүлэн өдгөө Герман Улсад мэргэжил эзэмшиж буй оюутан залуус цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны гүүр болохыг тэмдэглэв.
Герман Улсад өнөөг хүртэл 35 мянга гаруй монгол иргэн герман хэл, соёлд суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн гэдгийг дурдлаа.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, манай хоёр улсын иргэд хоорондын харилцаа, солилцоог бэхжүүлэхэд “Илгээлт-2100” хөтөлбөрийн залуус чухал хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлэв.
“Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 126 оюутан Герман Улсад суралцаж байна.


.jpg)




























































































Сэтгэгдэл