Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан амжилттай зохион байгуулагджээ
Өсвөр үе, Залуучуудын УАШБарилдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотноо 2026 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү барилдаан нь 63 дахь жилдээ тасралтгүй (Ковид цар тахлын 2020, 2021 онуудад ч) зохион байгуулагдсан бөгөөд Монгол бөхийн ирээдүйн хүчтэнүүд тодрон гардаг уламжлалтай.

Монгол бөхийн ирээдүйг шинждэг энэхүү барилдаанд 90 байгууллагын 400 орчим бөх уран мэх, авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс хамгийн бага буюу 16 насны ангилалд
-
1-р байрт: с.з Б.Цэрэнбат, Архангай БТСГазар (7-2)
-
2-р байрт: з.б Т.Нямбаяр, Эв Монгол клуб (7-2)
-
3-р байрт: з.б Б.Доржжанлав, Өвөрхангай БТСГ (6-3)
-
4-р байрт: з.б Д.Гүррагчаа, Увс БТСГ (6-3)
-
5-р байрт: з.б А.Баяржавхлан, БАС аварга дэвжээ (5-4)
-
6-р байрт: з.б А.Даваажаргал, Дархан БТСГ (4-5)
-
7.-р байрт: з.б Б.Өнөболд, Хан Хэнтий дэвжээ (3-6)
-
8-р байрт: з.б О.Төгсбилгүүн, Орхон Ирээдүйн Одод (3-6)
-
9-р байрт: з.б Д.Бадамдамдин, Есөн шөвөг /Өв/ (3-6)
-
10-р байрт: з.б С.Мөнх-Эрдэнэ, Мон-Алтиус Цагаанбаатар академи (1-8)
Уран гараа дэвээтэй бөх: Батчимэгийн Доржжанлав Өвөрхангай БТСГ
Уран барилдаант бөх: Даваасүрэнгийн Ринчин Орхон БТСГ
17 насны ангилалд:
-
1-р байрт: а.з Р.Омар, Дархан БТСГ (9-0)
-
2-р байрт: с.з Б.Батбилгүүн, Алдар СХ (8-1)
-
3-р байрт: с.н Б.Энхболд, Увс БТСГ (5-4)
-
4-р байрт: с.з Э.Сэрдамба, Эв Монгол клуб (4-5)
-
5:р байрт: с.з Э.Үлэмжбаясах, СҮ БТСГ (4-5)
-
6-р байрт: з.б М.Жавхлантамир, Дүнжингарав дэвжээ (4-5)
-
7-р байрт: с.з Э.Тэмүүлэн, Арслан клуб (3-6)
-
8-р байрт: з.б М.Ганболд, Бас аварга дэвжээ, Увс (3-6)
-
9-р байрт: з.б Х.Сапар, Налайх БТСХ (3-6)
-
10-р байрт: з.б Х.Билэгдэмбэрэл, ҮШБаг (2-7)
Уран гараа дэвээтэй бөх: Отгонбаярын Няммандах (Их Засаг их сургууль)
Уран барилдаант бөх: Хүүхэнбаатарын Билэгдэмбэрэл (ҮШБ-ийн бэлтгэл)
18 насны ангилалд:
-
1-р байрт: с.н Э.Саруул-Эрдэнэ, Ар БТСГ (7-2)
-
2-р байрт: с.з Н.Амартүвшин, ИЗИС (7-2)
-
3-р байрт: с.з О.Мөнгөн-Эрдэнэ, Алдар СХ (7-2)
-
4-р байрт: с.з А.Тайванбат, Хэ БТСГ (6-3)
-
5-р байрт: с.з О.Мөнхбаатар, БГД БТСХ (4-5)
-
6-р байрт: з.б Д.Доржготов, Шунхлай клуб (4-5)
-
7-р байрт: з.б Э.Батмагнай, Харцага клуб (4-5)
-
8-р байрт: с.з Т.Ган-Эрдэнэ, Ор. Ирээдүйн одод сургууль (4-5)
-
9-р байрт: с.з Б.Содбилэг, Завхан хааны хүчит клуб (2-7)
-
10-р байрт: з.б Т.Сугаржав, Аварга дунд сургууль (0-9)
Уран гараа дэвээтэй бөх: Ба-Идэрийн Баярбаясгалан (Говийн бөх дэвжээ)
Уран барилдаант бөх: Минжинбаатарын Цолмонбаатар (Архангай Начин клуб)
Залуучуудын агилалд:
-
1-р байрт: а.з Д.Нарантулга, Эв Монгол (8-1)
-
2-р байрт: с.з О.Сумъяабазар, Алдар СХ (7-2)
-
3-р байрт: с.з А.Буянжаргал, Эв Монгол (5-4)
-
4-р байрт: с.з Ц.Насанбаатар, Алдар СХ (5-4)
-
5-р байрт: з.б А.Сумъяабазар, Дархан-Уул БТСГ (5-4)
-
6-р байрт: а.з М.Амартүвшин, Эв Монгол (4-5)
-
7-р байрт: с.з Д.Мөнх-Отгон, Хурд дэвжээ (3-6)
-
8-р байрт: с.з Б.Бат-Ирээдүй, Алдар СХ (3-6)
-
9-р байрт: с.з Б.Сумъяабазар, Алдар СХ (3-6)
-
10-р байрт: с.з Г.Лхагвадорж, Аварга ДС (2-7) байрыг тус тус эзэллээ.
Уран гараа дэвээтэй бөх: Цэнд-Очирын Жамбанинж (Тэх Мөнх клуб)
Уран барилдаант бөх: Энхболдын Намсрайжав (Увс. Өсвөрийн хүчтэн дэвжээ)
Залуучуудын ангилалд багийн дүнгээр Эв Монгол клуб тэргүүлж, хоёрдугаар байрт Алдар спорт хороо, гуравдугаар байрт Дарханы БТСГ шалгарлаа.
Өсвөрийн ангилалд багийн дүнгээр Архангай аймгийн БТСГ тэргүүлж, хоёрдугаар байрт Алдар спорт хороо, гуравдугаар байрт Дарханы БТСГ шалгарав.
Монгол бөхийн ирээдүй, залгамж өнгөтэй, жавхаатай сайхан байна. Аймгийн заан Д.Нарантулга өсвөр болон Залуучуудын бүх ангилалд 4 жил дараалан түрүүлснээр Монгол бахийн түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоолоо. 18 насанд сумын начин Э.Саруул-Эрдэнэ түрүүлж, түрүү жил 4-р байрт орсон амжилтаа ахиулсан бол 17 насанд Аймгийн заан Р.Омар нэг ч унаагүй түрүүлж, хошой алтан медалийн эзэн болж, энэ жилийн улсын наадмын хүүхдийн барилдааны түрүү бөх Улсын шонхор Б.Цэрэнбат 16 насанд түрүүлсэн нь улсын наадам, улсын аварга хоёртоо дараалж түрүүлсэн нэгэн шинэ амжилт байлаа.
Тус барилдааныг МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, ерөнхий цэц, улсын начин Д.Цогзолдорж, улсын тэргүүн гарын даа Р.Даваацэрэн, дэд гарын даа С.Гантулга, бөх тайлбарлагч О.Наранбаатар болон Архангай аймгийн БТСГ-ын дарга Р..Батболд ахлагчтай орон нутгийн жаяг дэгийн багийн хамт олон хамтран амжилттай зохион байгууллаа.

.jpg)






































































Сэтгэгдэл