Оюу толгойн ногдол ашгийн талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас "Оюу толгой" төслөөс ногдол ашиг авах болсонтой холбогдуулан иргэдийн санал бодлыг авах цахим санал асуулгыг эхлүүлжээ.
Уг санал асуулга нь Засгийн газрын иргэдийн санал, санаачилгын нэгдсэн талбар болох e-zasag.mn системээр дамжин явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын бүх иргэн оролцох боломжтой юм.
-
Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 14-нөөс 10 дугаар сарын 29-нийг дуустал (нийт 15 хоног үргэлжилнэ)
-
Хариуцагч байгууллага: Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын Ажлын алба
Иргэн Та e-zasag.mn платформоор дамжуулан Оюу толгой төслөөс орж ирэх ногдол ашгийг хэрхэн зарцуулах, ямар салбарт хуваарилах талаарх өөрийн саналыг өгч, төрийн бодлого шийдвэрт хувь нэмрээ оруулах боломжтой.

.jpg)






































































Сэтгэгдэл