ХҮҮХДИЙН СҮҮН ШҮДИЙГ СУВГИЙН ЦООРОЛТОЙ БОЛОХООС НЬ УРЬТАЖ ЭМЧЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Aдмин / Эрүүл мэнд

Амьдралын амин эрхтэн шүд хүний эрүүл мэндэд нэн чухал нь. Амттанаар тэтгэж алдрай үрсээ буруу эрхлүүлэн эрүүл мэндэд нь хохирол учруулдаг байдал буурахгүй байна. Бүх өвчний суурь болдог шүд, амны хөндийн эрүүл ахуйг нярайгаас нь эхлүүлэн сахих л шаардлагатай. Шүдний эмч нарын бичсэнээ “Хүний биеийн хамгийн эрчимтэй өсөж хөгждөг үе бол хүүхэд нас шүү дээ. Гэтэл хүүхэд үеийн амны хөндийн өвчин эмгэгийн дотор шүд хорхойтох буюу мэргэжлийн хэллэгээр шүд цоорох өвчин тэргүүлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Хүүхдийн хэрэглэж байгаа хүнс нь идэхэд хялбар зөөлөн байхаас гадна янз бүрийн чихэрлэг зүйлс агуулагдах болсон. Тухайлбал орчин үед янз бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, нүүрс хүчил ихтэй хоол хүнс хэрэглэдэг болсноос амны хөндийн хүчиллэг орчин тогтворгүй болж байгаа юм. Хүчиллэг байдал давамгайлснаас болж шүдний паалан хэврэг болдог. Ингэснээр нян, бактерийг тэсвэрлэх чанар үгүй болж цоорол үүсэж шүдний чанар муудаж өвчилдөг.

“Иймд шүд цооролтын эхний шалтгааныг арилгахад эцэг эхчүүдийн эрүүл дадал хэвшлийг гэр бүлдээ бий болгох эрмэлзэл нөлөөлдөг. Шүдний өвчлөлөөс УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ:

• Цахиур цухуйсан цагаас цэвэрлэж эхлэх

• Хүүхдэд зажлууртай хатуу ааруул, ээзгий, алим идүүлж эрүүний булчинг хөгжүүлэх

• Өдөрт шүдийг 2-3 удаа угааж хэвших

• Угаах боломжгүй болсон тохиолдолд юм идсэний дараа амаа усаар зайлах

• Угж цоорлыг эрт үед илрүүлж оношилбол ломбо тавих,түрхлэг түрхэх

• Эрдэс бодис, шим тэжээлтэй хоол хүнс идвэл шүд дотроосоо эрдэсэждэг

• Харин нэгэнт хүүхдийн шүд цоорсон бол амны хөндийг сайн цэвэрлэж, эмчид үзүүлж зөвлөгөө авч байгаарай


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.