Шинжээч эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Шинжээч эмч Х.Түвшин-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлсэн боловч хохирогч Ч.Наранзаяа, болон шинжээч эмч Ч.Баттогтох, Ш.Сарантуяа, гэрч Ж.Батдэлгэр, М.Энхтайван, Ч.Саранзаяа нар хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралд ирээгүй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар дээрх хүмүүсийг шүүх хуралд ирүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Прокуророос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дээрх эмч нарт Эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн заалт:

21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах

1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:36:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:36:55

Зочин [64.119.18.155] 2019-12-10 09:15:35

Нөгөө бандааш угаадаг эмч нар уу ккк


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.