ХЭДС-г цөлмөгчид авсан зээлээ төлөхгүй гэж шийдсэн бололтой

Aдмин / Хууль

2.7 тэрбум төгрөгийн хууль бус зээл олголтоос 500 сая нь ч буцаан төлөгдөөгүй байна


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын 17 гишүүн, гурван сайд, хоёр дэд сайд, төрийн нарийн, аймаг, дүүргийн Засаг дарга тэргүүтэй томоохон албан тушаалтнууд 2.7 тэрбум гаруй төгрөгийн зээлийг аж ахуйн нэгж, иргэдэд олгоход ямар нэг байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэх хэрэг АТГ-т шалгагдаж буй талаар бид өмнөх дугаарууддаа нийтэлсэн. Түүнчлэн дээрх улс төрийн томоохон албан тушаалтнууд аль байгууллага, хувь хүнд дээрх зээлийг хэрхэн хуваарилуулсан, тэдний дунд тухайн үед зарлагдсан тендерт материалаа бүрдүүлж өгөөгүй ч зээл авч, авсныхаа дараа холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгсөн аж ахуйн нэгж байгааг ч мөн дэлгэсэн.

Тэгвэл энэ удаад ХЭДС-гаас дээрх төрийн өндөр албан тушаалтнууд нөлөөлсний дүнд зээл олдсон байж болзошгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн зээлийн эргэн төлөлт ямар байдалтай байгааг хүргэе.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай холбоотой байж болзошгүй “ЛЭЦ” ХХК гэхэд 158 сая төгрөгийн зээл авсан атлаа дөрвөн сая төгрөгийг буцаан байршуулаад байна. Тус компани нь ХУД-т байрлах, арьсан эдлэл, бэлэг дурсгалын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг компани юм.
w А.Сүхбат гишүүний хамаарал бүхий гэх “Алтан сүм” ХХК нь 150 сая төгрөгийн зээлийг ногоон гэрлээр шийдүүлсэн атлаа өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан байршуулаагүй байна. “Алтан сүм” ХХК нь Төв аймгийн нутаг дэвсгэрт мал нядалгаа, лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн дээрх зээлийг авсан байдаг.

Тийм ч учраас ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарыг АТГ тэргүүтэй холбогдох хуулийн байгууллагаас шалгаж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа билээ.

  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нөлөөлсөн байж болзошгүй гэж эх сурвалжийн мэдээлж буй Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эко ааруул” ХХК нь зээлсэн 110 сая төгрөгөөсөө эргэн төлөлт огт хийгээгүй байна.
  • УИХ-ын гишүүн, одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь Увс аймаг дахь “Чандмань эрдэнийн нөхөд” нөхөрлөлд чацаргана тариалалтын зориулалтаар 150 сая төгрөг олгуулсан байж болзошгүй байгаа бөгөөд уг компани зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг хийгээгүй өдийг хүрчээ.
  • УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт харьяалалтай “Жигүүр богд” ХХК-д чацарганы шүүс, цэвэр усны үйлдвэрийн зориулалтаар 100 сая төгрөг зээлсэн ч гурван сая төгрөгийг буцаан олгожээ.
  • УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хамааралтай байж болзошгүй “Хатуу төмөр” ХХК нь ХЭДС-гаас 150 сая төгрөг зээлсэн ч нэг ч төгрөг буцаан байршуулаагүй байна. Тус компани нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг аж.
  • ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваагийн хамаарал бүхий байж болзошгүй “ААНЦООМ” ХХК нь ноос ноолуур, махны гарц сайжруулах, хуц ухна нийлүүлэх төсөлд зарцуулна хэмээн авсан 200 сая төгрөгөөс таван сая төгрөгийг төлжээ.
  • ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгын албан тушаал эрх, мэдлээрээ тусалсан байж болзошгүй гэгдэж буй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь “Догсом трейд” ХХК нь 196.200.000 төгрөгийн зээлээс 600 мянган төгрөгийг эргэн төлжээ.
  • Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын иргэн Б.Цэцэгмаад хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр олгуулсан байж болзошгүй 50 сая төгрөгийн 2.4 сая нь эргэн төлөгджээ.
  • 1989 онд төрсөн Э.Мөнхтуул гэх иргэн тус сангаас 200 сая төгрөгийн зээл авсан бөгөөд үүнээсээ 2.5 сая төгрөгийг буцаан төлсөн байна. Түүнийг энэхүү зээлийг авахад н.Мөнхзаяа гэх албан тушаалтан дэмжлэг үзүүлсэн байх магадлалтай хэмээн шалгагдаж буй.
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хамаарал бүхий “Сэрмүүн өнгө” ХХК нь 50 сая төгрөг зээлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрөхөд ердөө 200 мянган төгрөгийг тус санд буцаан төлсөн баримт байна. Ийм атлаа энэ онд уг компани “Монголросцветмет” ТӨҮГ, Монголын иргэний агаарын тээвэр, Төрийн банк, Улаанбаатар дулааны сүлжээ, “Эрдэнэс таван толгой” ХК зэрэг томоохон компаниудын бичиг хэргийн бараа материал нийлүүлэх тендерт оролцсон мэдээлэл байна.

Түүнчлэн “Эгшиглэн магнай” ХХК нь нэг сая, иргэн Б.Болорцэцэг нь 2.305.000 төгрөгийг буцаан байршуулаад байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн нийт 140 сая төгрөгийн зээл авахад нь тусалсан байж болзошгүй гурван хүн ХЭДС-д 3.505.000 төгрөг л буцаан төлжээ.

  • УИХ-ын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь тус сангаас Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь “Ээж Оюу Сайхан” нэртэй компанид олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөгийг олгуулахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл байгаа. Тэгвэл тус компани нэг төгрөг ч буцаан байршуулаагүй өдгөө хүрчээ.
  • УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяа Өмнөговь аймгийн Даланзадгад хотод харьяалалтай гэх ”Амин хэлхээ байгаль сан”-д 123.9 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байх магадлалтай гэгдэж буй. Тэгвэл тус сан нь мөн л нэг ч төгрөгийг буцаан төлөлт хийгээгүй байна.
  • УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраа 1990 онд төрсөн Т.Жаргалсайхан гэх иргэнд “Хагас дамжуулалтын чип дизайн хөгжүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх” төсөл нэрээр 100 сая төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэдгийг эх сурвалж онцолж байгаа. Т.Жаргалсайхан нь харин 100 сая төгрөгийн зээлээсээ таван саяыг нь буцаан байршуулжээ.
  • УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг нь “Монгол Сор Хөгжил Олон Улсын Академи” ТББ-ийг монгол зөөлөн тоглоом, даавуун эдлэл хийлгэхээр 200 сая төгрөгийг тендергүйгээр зээлэхэд нь эрх мэдлээ ашигласан байх магадлалтай гэгдэж байгаа. Гэвч нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй байна.
  • УИХ-ын гишүүн Цэдэнбалын Цогзолмааг Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг гэх харьяалалтай иргэн Б.Тамирт 150 сая төгрөгийг мал аж ахуйн ферм ажиллуулна хэмээн зээлэхэд нь нөлөөлсөн байж болзошгүй хэмээн эх сурвалж хуулийн байгууллагад мэдэгдээд буй. УИХ-ын гишүүний туслалцааг авч, их хэмжээний мөнгө зээлсэн байж болзошгүй Б.Тамир нь өнөөг хүртэл нэг ч төгрөг буцааж байршуулаагүй байна.

Үүнээс гадна Н.Номтойбаярыг НХХ-ийн сайд байх үед “АЗАТ” ХХК 100 сая, М.Сарнайцэцэг ХХК 110 сая, “Хужирт таван эрдэнэ” ХХК 150 сая, “Алтай Фүжи” ХХК 157 сая, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ХХК 200 сая, “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ 200 сая, “Гэгээн гарц” ТББ 80 сая төгрөгийн зээл авч байжээ.
Дээр дурдагдсан бүх зээл нь ХЭДС-гаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлд олгодог зээлийн хэмжээнээс хэд дахин давсан, зээл олголтын журмыг илтэд зөрчсөн үйлдэл юм.
Тийм ч учраас ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарыг АТГ тэргүүтэй холбогдох хуулийн байгууллагаас шалгаж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа билээ.
Эцэст нь дахин сануулахад, Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам баталж, түүний 5.3 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд таван сая хүртэл төгрөг байх” хэмээн заасан байгаа юм. Гэтэл ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар уг заалтыг зөрчиж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд 40-200 сая төгрөгийн зээл олгосон болох нь хангалттай нотлогдож буйг эх сурвалжууд баталж байгаа юм. Түүнчлэн нэр нь дурдагдаад буй төрийн өндөр албан тушаалтнуудыг энэ хэрэгт ямар хамааралтайг шалган тогтоох ажиллагааг эхлүүлж байгааг албаны эх сурвалж онцолж байлаа.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: www.npost.mn


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:19:30

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:19:30

Зочин [150.129.141.19] 2019-12-11 12:45:24

эмэгтэйчүүдийнх нь LV алчуур, булган шуба, эрчүүдийнх нь хар машин болчихсон, өгье ч гэсэн өгөх юмгүй болоо биз. Шударга шүүхтэй болохыг хүлээх л болждээ. Дахиад ийм хүмүүс сонгохоо больцгооёдоо

зочин [103.10.22.44] 2019-12-11 10:01:45

СОНГУУЛИЙН ДАРАА ХОРИХ АНГИ ХҮЛЭЭЖ АВАХ БАЙХ НААРНЫХАА ДООРЬ УНТУУЛААРАЙ

ГИШҮҮН [64.119.20.66] 2019-12-11 06:29:20

ЭХЛЭЭД БИ ДАРАА НЬ АРД ТҮМЭН ХҮРТЭНЭ. ХОХЬ ЧИНЬ ЯАХ ГЭЖ НАМАЙГ СОНГОСИЙН.

Зочин [202.126.88.55] 2019-12-11 04:46:44

Улсын мөнгө зүгээр л урсаж байдаг өгч байгаа нь хойноос нь нэхэхгүй авч байгаа нь төлье гэхгүй дэндүү хэнэггүй улс,улсын эзэд юм.тэгээд л татвар нэмнээ гээд л ярьдаг.мөнгөө нэхэж олж авахаас татвар нэмэж мөнгөөбүрдүүлэх нь амар байдаг юмбайна л даа

Зочин [202.21.107.93] 2019-12-11 04:18:29

Ийм ил болсон зүйл дээр шууд хөрөнгийг хурааж улсын орлого болгоод зохих шийтгэлийг нь оноогооч дээ. Худлаа баахан бичээд л хохирлыг барагдуулсан юмгүй хаячих юм.

zayaa [202.126.88.44] 2019-12-11 04:07:52

hylgaich ih hyrliin gidhuud. ta nar bugd zailaach. 20ond ta nariig bugdiig songohgui. lyiwarchin humuus hylgaich elbegeeteigee shorondoo syy. yls oroniig samarsan hog nowshnyyd

Зочин [202.9.47.107] 2019-12-11 03:34:32

МАН ын дарга өмнөх бага хурал дээрээ манай нам мафжсан,ОЛИГАРХЖСАН нам болжээ гэж зөв дүнэсэн боловч үүнийгээ засах талаар даанч юм хийсэнгүй дээ. Бодвол сонгуулиар л дүнгээ тавиулъя гэж бодсон бололтой

ЗОЧИН [202.131.233.190] 2019-12-11 03:17:12

САНГУУДЫН МӨНГИЙГ ЦӨӨВӨР ЧОНОНУУД ОЛЗОО БУЛААЛДАН ДАЙРЧ БАЙГАА ЮМ ШИГ ХОШУУРАН ДАЙРЧ ХУЛГАЙЛЖ, ХУВААЖ АВЧ ЦӨЛМӨСӨН УИХ, ЗГ-ын МАН-ын ГИШҮҮДИЙН ТОО ОДОО 60 ДӨХӨЖ БУЙ АЖ, ЭДНУУС УИХ-Д ОРЖ САЙХАН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ УЛС, АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ САЙН САЙХАН БОЛГОХ ГЭЖ ХУШУУРЧ ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ ЛУЙВРААР Ч БОЛОВ АВСАН ГЭЖ ТА БОДОЖ БАЙНА УУ, ТЭГВЭЛ ТА ЁСТОЙ ЭНДҮҮРЧЭЭ, ЭДНУУС ӨНДӨР АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЭЛ, ХАМГААЛАЛТ ОЛЖ АВЧ УЛСЫН МӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ, ЛУЙВАРДАЖ, ДЭЭРЭМДЭЖ, ББСБ-Д 50-60% ХҮҮТЭЙ БАЙРШУУЛЖ, БАНК, КОМПАНИ, ХҮМҮҮСТ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛЖ МӨНГӨ УГААЖ БАЯЖИЖ АВАХ ГАНЦХАН ЗОРИЛГООР УИХ-Д ОРСОН, ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ МОНГОЛЫН ТӨР, АРД ТҮМЭН ТӨР, ТӨСӨВТ ДАХИН ХЭЗЭЭЧ БҮҮ ОЙРТУУЛ, 2020 ОНЫ 7-р САРД ЭНЭ СҮРЭГ ХУЛГАЙЧДЫГ БҮГДИЙГ ШОРОНРУУ ТУУЖ АВААЧИЖ ХИЙ, ОДОО ӨРИЙГ НЬ ТӨЛҮҮЛ. УИХ-ЫН ДАРГА, ЕС ХҮРТЭЛ ЭНД ОРЧИХСОН ЦОХИЖ ЯВНА, ЯАНАА АЙН.

Зочин [103.26.195.180] 2019-12-11 02:48:29

Хулгайчдын зургийг уунээс хош туунээс цааш 461 -н ЛОГИТОЙ хамт байрлуулж байгаарай , торийн сулд - далбаатай буу хавьтуул ...!!!

ed nar yaj songogddog baina aa [66.181.182.185] 2019-12-11 02:28:56

bi er n neg ch songuulid sanalaa ogch uzeegui minii zov yum baina

Зочин [192.82.75.144] 2019-12-11 02:22:42

Ene olon deeremchin hulgaichuudiig yandaa baiz huuliin baiguullaga n ajlaa hiildee Hurelsuhee ene lalruudaa neg tiishee bolgoochee tord baahan hulgaichuud yaj huuli batlaad suugaad baidgiim be

Болд [43.242.243.85] 2019-12-11 02:14:34

Энэ торт нуурлэсэн хулгайч нараас салахгуй бол болохгуй дээ дахин гараад ирвэл болдог юм гээд л улам идэж ууна даа ард тумэн мэнь зов сонголт хийнэ шуу амжилт

Зочин [43.242.243.85] 2019-12-11 02:12:09

Энэ зовхон мэдэгдэж байгаа нь шуу дээ оор олон юм би шуу ард тумэныг мэдэхгуй гэж байгаа бол уйчлаарай та нартай 2020 онд тооцоо хийнэ тэр уед гонгоноод ирээрэй

zolboo [202.126.89.124] 2019-12-11 02:01:37

hylgaich gidhuugiig dahin songoh hereggui baih. hylgailsan mongoo awd zailaach. yls oronii setgeltei hun tord ba yy. dandaa mongo ideh gej ordog wum ba . bugdiin shorond hij yls mongoo awaarai. yls oron hund baidald oruulsan hylgaich nar wum.

Зочин [202.126.89.229] 2019-12-11 01:52:58

Авсан өгсөнтэй нь бүгдийг нь жагсааж бичээд төлүүлдэг самбар төв талбайдаа томоор хийж байрлуулья

Зочин [103.26.195.180] 2019-12-11 01:50:56

ЖДУчидын ургэлжлэл ХЭДчид ээ гэж ... Хурэлсухийн сурданзантах бас нэг ХУЛГАЙ ; эрту урьдын цагт боолчууд эзэд ноедоосоо хулгай хийдэг байсан - эдугээ цагт цусрын баячууд нь ядуу зудуу ард тумнийхээ эдуурээс хумсалж - ХУЛгАЙ хийдэг болж ..

Зочин [64.119.20.66] 2019-12-11 01:33:07

КОММУНИСТУУД 30 ЖИЛ МОНГОЛД ГАЙ ТАРЬЖ, АРДЧИЛЛЫГ ГУЙВУУЛЖ, МОНГОЛОО ХОРОЛЛОО. ЦААШИД ЯАХ ВЭ ? МОНГОЛЧУУД МИНЬ !!!!! ДАХИАД Л СОНГООД БАЙХ УУ ????

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-12-11 01:20:49

ЗА ДА НЭГ ИХ ХЭРЭГ БОЛОХООР, АЧ ХОЛБОГДОЛ БАГАТАЙ ХҮМҮҮС БАЙНА ДАА. 2020 ОНЫ СОНГУУЛЬД ОРУУЛАХГҮЙ БАЙВАЛ ЯАСИЙН........................

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-12-11 01:19:33

ХЭРВЭЭ ХЭН НЭГЭН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА БОЛ ДАРААГИЙН 2020 ОНЫ СОНГУУЛЬД, ЦААШЛААД ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨД ӨРГҮЙ БОЛТЛОО УЛС ТӨРД ОРУУЛАХГҮЙ ГЭСЭН ЖУРАМ ГАРГАВАЛ ЯМАР ВЭ.

зочин [202.131.229.246] 2019-12-11 01:15:18

монголын төрд үүрэлсэн сүрэг хулгайч нар шалавхан зайлаасай билээ

Зочин [202.21.109.114] 2019-12-11 01:14:38

ОНИГООТОЙ ХҮҮРНҮҮД ЮМАА

зочин [122.201.21.91] 2019-12-11 01:09:49

1990 онд улс төрийн товчоо гэж ёстой нэг үзэшгүй муухай юм байна.Түүнийг л устгачихвал монгол улс сайхан болчихно гээд л хөөрцөглөөд байсан.Тэр улс төрийн товчоо гэдэг нь улсын хөрөнгө рүү хуруу ч хөдлөгдөггүй байсан.Одоогийн төр засаг ахиухан идэхийн л дон.С.Эрдэнэ,Гарамгай баатар,Н.Батбаяр гээд араас нь МАН-ынхан бөөнөөрөө дайрдаг болоо шив

Шулам [202.9.46.90] 2019-12-11 00:47:26

Эмэгтэйчүүдэд квот өгвөл шудрага болно гэсэн хаана байна, бүр дордлоо шүү таминээ

Зочин [123.123.140.38] 2019-12-11 02:23:20

zolbin avgai nar. huduunii gudamjnii teneg avgai nar sh tee. elit emegteichuud baisn bol hezee ch ingehgui

zochin [202.70.44.146] 2019-12-11 00:38:03

ХНХЯамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр төрсөн дүү Г.Амартүвшингийн нэр дээрх Дүнжингарав тур ХХК даа 200 000 000 төгрөгийн зээл авсан ауудал яагаад таг байна аа. АТГ ынхан юу хийж байна. ТНБД нь хулгай хийж байхад АТГ ынхан таг

Зочин [123.123.140.38] 2019-12-11 02:25:26

ter chin zahialgaar ajilladag baiguullaga shuu dee, shudarga gej sanaj bnu, ogt ugui, deeremchdiin bulegleliin gar hul! bas l adgiin hogii shaarnuud ajillaj baigaa dan huduunii tsunh barigch, hotiin zahiin horooloiin malnuud sh tee

Зочин [182.160.32.58] 2019-12-11 00:33:01

МАН-Ыг дахиж бүү сонго

Зочин [64.119.21.176] 2019-12-11 00:12:06

Yadag luivarchid hulgaichdaar duursen ih hural be ? Bugdeeree hulgaich luivarchid yum bishuu ?

Зочин [64.119.22.61] 2019-12-11 00:02:06

ЭХ-НЫ САЙД Ц. ДАВААСУРЭНГИЙН 10 САЯ $ ЧОЙБАЛСАНГИЙН ТЕНДЕР ДЭЭР ХЯТАДЫН КОМПАНААС АВСАН ХЭРЭГ ИХ ОНДОР АВЧ ЯРИГДААД ЯАГААД ЧИМЭЭГУЙ БОЛОВ.АЙН 10 %-ЫН ДАВААСУРЭН САЙДАА


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.