Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Би энэ албан тушаалтайгаа байж байгаад сонгуульд орж болно

Н.Саранчимэг / Улстөр

Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Харин Байнгын хороогоор нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмснээс бусад хоригийг хүлээж аваагүйтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос зарим зүйлийг тодруулсан юм.

- 2020 оны Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Байнгын хороогоор хэлэлцээд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмснээс бусад хоригийг хүлээж авсангүй?

-2020 оны төсөвт хөрөнгө оруулалтын 2 дугаар хавсралтыг 386 барилга барихыг Ерөнхийлөгч болохгүй гэж үзсэн. Яагаад гэвэл эдгээр барилгууд 2020 онд эхэлж 2021, 2022, онуудад дамжин баригдах юм. Харин байнгын хорооны гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн энэ хоригийг хүлээж авахгүй гэж үзлээ. 2020 оны төсөвт байгаа энэ их олон их наяд төгрөгүүд бол 2018-2019 оны төсвийн үргэлжлэлүүд ч байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгч хориг тавихдаа 2020 ондоо эхлээд тухайн ондоо дуусах болон өмнөх онуудад эхэлсэн ажлын төсөвт огт хориг тавиагүй. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах нь зүйтэй гэж үзсэн. Харин 2020 онд эхлээд 2-3 жил үргэлжлэх том барилгын ажлуудад хориг тавьсан юм. Учир нь 2020 онд сонгуулийн жилд дөнгөж эхлүүлчихээд, он удаан жил үргэлжлэх ажлуудад хориг тавьсан. Дараа жил сонгуулиар УИХ шинэчлэгдэнэ, шинэ УИХ нь олон жил үргэлжлэх том барилгуудынхаа асуудлыг шийдэг гэж үзсэн.

- Сургууль, цэцэрлэг барихаар төсөвлөсөн 350 тэрбумаас өөр ямар хөрөнгө оруулалт багтсан байв?

-Нэгд, УДЭТ-ын барилгын зураг төслийг боловсруулах, барилгын ажлыг шинэчлэн сайжруулах ажлыг 2020-2022 онд хэрэгжүүлэхэд 52 тэрбум төгрөг төсөвлөснөөс ирэх оны төсөвт хоёр тэрбумыг суулгажээ. Хоёрт, ДБЭТ-ын зураг төслийг боловсруулах, барилгыг шинэчлэх ажилд 54.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөс ирэх онд хоёр тэрбум төгрөг суулгасан байна. Гуравт, Байгалийн түүхийн музейн барилгыг 94.4 тэрбум төгрөгөөр Хан-Уул дүүрэгт шинээр барина. Сая Байгалийн түүхийн музейг нураалаа шүү дээ. Энэ барилгыг 26.9 тэрбум төгрөгийн өртгөөр Хан-Уул дүүрэгт шинээр барихаар төсөвт тусгасан. Ерөнхийлөгч Дуурь, Драмын театрын барилгыг Байгалийн түүхийн музейтэй адилхан нураалгахгүйн тулд хориг тавьж байгаа юм. Мөнгө нь байхгүй бол нураахгүй гэж бодсон юм. Гэтэл УИХ энэ хоригийг хүлээж авсангүй.

-Таныг АН-ын дэд даргаар ажиллана гэсэн мэдээлэл гарсан байна. Тэгэхээр Та одоогийнхоо ажлыг өгөх үү?

-Энэ бол цуурхал. Би сонгуульд өрсөлдөх гэж л орно. Түүнээс АН-ын дэд даргаар очихгүй. Ерөнхийлөгч намайг хэзээ ажлаа өг гэнэ, тэр үед нь л өгнө. Гэхдээ миний албан тушаал улс төрийн албан тушаал. Би энэ албан тушаалтайгаа байж байгаад сайд нар шиг сонгуульд орж болно. Сайдын зиндааны албан тушаал шүү дээ. Сонгуулийн сурталчилгаагаа хийх, тойрогтоо ажиллах зэрэг олон ажлууд бий. Сонгуулийн хуулиа эхлээд ойлгомжтой баталчих. Түүний дараа шийдвэрээ гаргана.

- АН сонгуульд нэр дэвших хүмүүсээсээ 100, 60 саяын татвар авах шийдвэр гаргасан. Та хандиваа өгсөн үү?

-Арванхоёрдугаар сарын 15-наас өмнө олж өгнө. Миний оруулсан хандивыг над дээр бүртгэнэ. Хандивын бүх орлого шилэн, ямар компани хэн гэдэг хүн хэдэн төгрөг өгснийг мэдэх боломжтой шүү дээ.


Сэтгэгдэл

sydraga gar syy!!! [148.60.92.227] 2019-12-14 12:00:19

ene etgeed bol ikhe hyrald baij boloh hyn syy!!!

УЛСТӨРЧИДИЙГ БОЛ АЗАРГАЛАХТАЙГАА [202.179.24.143] 2019-12-14 08:03:38

БАС Л ААНН... АЗАРРГАЛНА ДӨӨ... УЛСТӨРЧИДИЙГ БОЛ..... ГӨЛӨГ Ч БОЛГОНО. ГӨӨЛӨГ Ч БОЛГОЖ ЧАДНА ДӨӨ... ЖИЖИГХЭН ПОНИ АЗРАГА Л ГЭЖ МЭД. ККК

Алтангэрэл [103.57.93.159] 2019-12-13 10:42:30

Бас л үнэнийг яс нь хавтайтал хэлдэг хүн шүү

Өвөрхангай [122.201.24.70] 2019-12-12 16:07:53

Энэ нөхрийг бүгд мэднэ .Бэлтрэг нүдтэй хорчин бүх муу бүхний эхлэл

Зочин [122.201.24.70] 2019-12-12 16:11:03

Өш санагч өөдгүй новш

зочин [103.212.116.101] 2019-12-12 15:23:26

таван тологойн ордыг ард тумэндээ авч огч одоо бид ноогдол ашигаа хулээж заримаар нь томор замаа барьж байгаа биз дээ ГОКыг тэр жил том луйварчидаас салган зов замд нь оруулаж олон жил ГОК улсаа авч явсан даа монголд ховордсон шударага хун дээ

Зочин [202.126.89.80] 2019-12-15 03:14:38

Яг зөв санал нэг байна

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:20:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:20:11

зочин [192.82.71.203] 2019-12-12 07:58:16

энхболд өвгөн болох арай болоогүй одоо 2 удаа ямарч гэсэн өрсөлдөх биз сонгох эсэхийг бид мэднэ

Zindaa [202.179.26.55] 2019-12-12 11:23:41

Tord heregtei hun shu

Өөөө [103.26.195.226] 2019-12-12 02:21:08

5 ТОЛГОЙГ АЛДСАН ӨНӨӨДӨР ЮУ БОЛОХ ВЭ. ИЙМ АШИГТАЙ ОРДЫГ АШШИГГҮЙ МЭТЭЭР ТОЛГОЙ УГААЖ ӨГӨХ ГЭЖ БАЙСАН

Зочин [66.181.161.16] 2019-12-11 23:33:35

eh oron ch.mundag helie gesnee helchihdeg hun shuu

зочин [66.181.161.57] 2019-12-11 20:50:51

Дэмжиж байна Таван толгойг Монголын ард түмэнд авч үлдээж өгсөн танд баярлалаа Элбэгдорж Энхсайхан Алтанхуяг Сайханбилэг Баярцогт MCS компани тэдний төлөөлөл их хурлын гишүүд Хятадуудад 100 жилээр түрээсээр өгөх гэж байсаныг таслан зогсооосон одоо 5 толгой жилдээ 800.0 тэрбум төгрөг улсад тушааж ашигтай ажиллаж байна танд баярлалаа амжилт

Kkkk [202.126.89.100] 2019-12-11 17:32:14

Shudraga uld torch shuu olin yum yarilgui demjine

Дөшиннис [50.99.156.12] 2019-12-11 16:22:10

Дэмжиж вайна. Монгол төрд заавал байх ёстой нөхөр дөө. Бүтэхгүй нөхдүүд жийрхсэндээ түүнд дургүй байдаг нь үнэн.

гөлөг [146.247.8.13] 2019-12-11 15:28:40

гөлөг намаа сонгуульд ялагдуулчихаад ичдэггүй юм байхдаа!

Irgen [59.153.114.45] 2019-12-11 13:16:12

Demjine , devsheerei!

111 [202.179.31.126] 2019-12-11 12:04:08

Энхболд даргаа таныг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг хамгаалж хаацайлдаг гэх юм энэ vнэн vv? Хэрэв vнэн бол маш харамсалтай байх болно.

Zochin [202.9.40.120] 2019-12-11 12:00:29

Hoer nvvrtei hogiin nowsh hen eniig dahij songoh we dee dur eznee goldoggui ee gej

Зочин [182.160.37.141] 2019-12-11 11:27:29

Сонгуульд өрсөлдөх хэрэгтэй шүү. З.Энхболд оо. 2020 онд УИХ-д нэр дэвших нь зөв.

Зочин [103.26.194.199] 2019-12-11 11:06:29

Хэдэн настай хүнийг өвгөн гэж нэрлээ баына вэ ? Залуучууд нь Гантулга шиг бандааш нэр аваад ...ялтан болоод У......ЖДҮ аваад байвал яан даа . ..

tusa [66.181.168.81] 2019-12-11 10:33:38

Сонгуульд өрсөлдөөд ялагдахаас хойш, намын нэр хүндээ хойш нь татаад яахав дээ. Залуучуудад байраа тавьж өгөх хэрэгтэй ш дээ. Өвгөчүүлээр яахав дээ.

Зочин [202.126.89.209] 2019-12-13 05:10:15

Nyamdorj Lundeejantsan Enkhtuvshin nar uvuud oroh baih Zi ch arai bishee kkk

Ard [94.226.209.236] 2019-12-11 09:58:54

Hort mogoi zi obogt dald or

B [66.181.178.135] 2019-12-11 08:30:16

Baij bolno oo

irgen [202.9.40.40] 2019-12-11 08:01:43

bolnoo.AN dotroo arai denguur n uom shu.ATGt bga herguud bugd AN eer ehelsen bdg.Elbegdorj.BatUul.Bayrtsogt.Saihanbileg.Dorlugjav.Zoljargal geed ursaj egnee.


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.