Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдвал кабелийн төлбөр 50 хүртэл хувиар нэмэгдэнэ

Aдмин / Эдийн засаг

  • Эрх баригчид иргэдийн орлогоос “хумслах” бас нэгэн хууль батална
  • Эрх баригчдад иргэдийнхээ халаасанд дахин гараа дүрэх арга бүү олдоосой хэмээн залбирна
  • Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх санг бүрдүүлэх санхүүжүүлэлтийн эцсийн хохирогч нь иргэд, үзэгчид болно

Төрд мөнгө дутахаар иргэд, хувийн хэвшлийн “халаас руу гараа дүрдэг” муйхар тогтолцоог өнөөгийн эрх баригчид гаргуун ашиглаж байна. Өнгөрсөн жилүүдэд эрх баригчид цахилгаан, цэвэр ус ашигласны төлбөр, авто замын хураамж, албан журмын даатгал, нийгмийн даатгалын шимтгэл гээд нэмж болох бүхнийг өсгөсөөр иргэдийн цалингаас чамгүй мөнгө “зулгаасан”. Зөвхөн цахилгааны үнийг гэхэд л бага багаар, сэм сэмхэн нэмсээр тулж болох дээд хязгаарт нь хүргэсний зэрэгцээ Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр нэрээр огт хэрэглээгүй үйлчилгээнээс хүртэл мөнгө “босгосон” увайгүй үйлдэл саяхных. Эдгээр үйлдэлдээ уучлалт гуйхын оронд харин ч дахин иргэдийн халаасыг тэмтрэх хуулийг батлахаар “нүдээ анин” зүтгэж байна.

Мөн чадлын төлбөр хэмээх үндэслэл муутай татаасыг аж ахуйн нэгжээс авсаар л байгаа юм. Үүн дээр албан журмын даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэн, иргэд, хувийн хэвлийнхний нуруунд ачааны хамаг хүндийг тохож цагаандаа гараад байгаа.

Эдгээр үйлдэлдээ уучлалт гуйхын оронд харин ч дахин иргэдийн халаасыг тэмтрэх хуулийг батлахаар “нүдээ анин” зүтгэж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн үр дагавар иргэдийн цалингаас хороох үндэслэл болж байгааг гишүүд мэдэхийн цаагуур мэдэж байгаа ч мэдэн будилж зүтгүүлсээр.

Тус хуулийн “20 дугаар зүйлд Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан байгуулахдаа санхүүжилтийг нь олон сувгийн үйлчилгээ эрхлэгчийн хэрэглэгчдээс хураасан төлбөр”-өөс бүрдүүлэхээр заасан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд ч иргэдийн телевизийн үйлчилгээ авсан төлбөрийн 15 хувиар санг бүрдүүлэх тухай тодорхой тусгахаар бэлтгэж байна. Эрх баригчид ингэж л түмэнд ачаагаа үүрүүлж, түүртэх бэрхшээлээс зугтаж ирсэн.

Энэ нь эцсийн дүндээ иргэдийн цалингаас сан бүрдүүлж төрөөс телевизийн үйлчилгээг тэтгэнэ гэснээс өөрцгүй. Өнөөдөр үзэгч телевизийн үйлчилгээг дамжуулах оператор компанид 30 гаруй мянган төгрөгийн төлбөр төлж авч байгаа. Хуульд заасан 15 хувийг Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх санд төвлөрүүлээд эхлэхээр оператор компаниуд үйлчилгээний хураамжаа нэмнэ.

Үүн дээр телевизүүд хуульд зааснаар хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, контентоо сайжруулахын хэрээр одоогийнхоос илүү үнээр дамжуулах оператор компанид нийлүүлэх хүсэлт гаргана. Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид дээрх хоёр шалтгаанаар хураамжаа нэмэхээс гарцгүй байдалд орно.

Эхнээсээ ч хууль хэрэгжихээр хураамжаа нэмэх тухай ярилцаж байгаа дуулдаж байна. Ийн хуулийн заалт бодитоор иргэдийн халаас руу “өнгийж байгаа энэ үед УИХ-ын гишүүд “иргэд, хувийн хэвшлийнхэнд төлбөрийн ачаалал ирэх юм биш биз” хэмээн худлаа жүжиглэн, сонгуулийн оноо цуглуулахаар дүр эсгэн суугаа нь гутамшигтай. Харин 2020 оны төсөвт тус санг тэтгэх хөрөнгө суулгах нь бүү хэл сураг ч дуулгаагүйг энд дурдахад илүүдэхгүй.

Тийм л иргэнээ, хувийн хэвшлээ боддог байсан юм бол иргэдийн цалингаас “хумслах” хуулийн заалтын эсрэг яагаад санал гаргахгүй байгаа юм бэ хэмээн асуумаар. Олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу оператор компани нийслэлд 16, орон нутагт 50 бий. Мөн хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нэг байгаа.

Энэ олон компани төлбөрөө нэмснээр иргэд, төдийгүй аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаас гарах нийт хураамжийн нэмэгдэл нэг сан байтугай нэжгээд үйлчилгээг тэтгэх хэмжээний хөрөнгө төвлөрнө. Харин 2020 оны төсөвт тус санг тэтгэх хөрөнгө суулгах нь бүү хэл сураг ч дуулгаагүйг энд дурдахад илүүдэхгүй.

Мөн олон нийтийн эсэргүүцлээс жийрхэхдээ Өргөн нэвтрүүлгийн хуулийг сонгуулийн дараагаас хэрэгжүүлэхээр товлосныг ч ойлгож цөхөх явдалгүй. Эрх баригчид ингэж л түмэнд ачаагаа үүрүүлж, түүртэх бэрхшээлээс зугтаж ирсэн.

Бас нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг хойшлуулах алхам хийж байгаа нь Ерөнхийлөгчийн хоригт хамаарахаас илүүтэй ирэх сонгуулиас өмнө гай тарина хэмээн айсан үйлдэл гэж ойлговол зохилтой.

Эрх баригч нам НДШ-ийн хоёр хувийг нэмэхээ болих тухай яриа цухуйлгаж эхэлснийг эс тооцвол төрд ард түмнээ төлөөлж байгаа УИХ-ын гишүүд энэ олон нэмэгдэл, татвар, хураамж иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа тухай ч ярьсангүй.

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль ч эхний хэлэлцүүлгийн агуулгаар батлагдвал иргэдийн цалингаас хороох бас нэгэн төлбөр нэмэгдэх нь гарцаагүй байна. Гэтэл иргэдийн эрх ашгийг эхэнд тавихаа тангараглаад байсан гишүүд нааш харж жүжиглээд, цааш харж инээсээр сууна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ


Сэтгэгдэл

zochin [192.82.74.59] 2019-12-12 19:12:14

hulgailj liuvardaj avj bga tulburvvd hangaltgvi bgad nemj luivardhal yuma olj yadsaar ene tur zasag huvi huviagaliin baiguullaguud mgl orond amidral nuhtsul bolomj algaa vneheeriin

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:20:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:20:12

Монгол [107.77.202.154] 2019-12-11 23:40:22

Хуцваа

Зочин [202.126.89.176] 2019-12-11 21:32:00

Энэ талхаа хувааж , төмсөө ширхэгээр нь худалдан авё байгаа хүмүүс чинь зурагтаа үзэж чадахаа болих нээ.яасан хатуу нам,төр,засаг вэ.бид ямар буруу зүйл хийгээд ингэж яллуулаад байгаа юм бэ.та нар дарьэх дэнжийн 1000 яваад ирж үзээж

Зочин [202.9.46.10] 2019-12-11 17:41:06

ХУЦААРАЙ ХУЛГАЙЧУУДУУ

Зочин [66.181.160.6] 2019-12-11 16:51:57

hurelbaatar sda hiij bgaa ajil

Зочин [192.82.65.103] 2019-12-11 16:26:03

ЗҮГЭЭР АНТЕНН ЗООГООД ТӨЛБӨРГҮЙ 20 СУВГАА ҮЗИЙ ДАА

Зочин [180.149.65.2] 2019-12-12 11:55:10

ийм хүлцэнгүй байж болохгүй байхаа

Зочин [202.21.108.215] 2019-12-11 23:47:34

naad tulburgui suvgiin chini kompanid ni tulburiig bas irex jiliin tusvuus xurelbaatar xaschixsan bna

Зочин [192.82.77.23] 2019-12-11 22:19:50

Яг зөв


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.