Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.11) хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”. Мөн УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.3.1-ын Зорилт-2-д “Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ." гэж заасан байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар үүсгэн байгуулагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгосноор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэлэхдээ, хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:16:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:16:10

Зочин [202.126.89.146] 2019-12-11 22:53:31

Энэ олон хоосон цаас ер нь хэнд хэрэгтэй юм бэ? Одоо хүмүүсийн хийгээд байгаа ажлууд хүний амьдрахын эсрэг, байгалиа хамгаалахын эсрэг л байх юм. Ганцхан жишээ хэлэхэд Сэлбэ голын голдрилд ус шүүрүүлэх хоолой тавиад хөрсний усыг шавхаж байна. Тэнд ямар намаг болчихоод тариа тарих гэж байгаа биш. Сэлбийн голыг усгүй, ургамалгүй болгоод харсөн дор байгаа жаахан усыг Туулаар дамжуулаад Орос руу урсгах нь хэнд хэрэгтэй, юунд ашигтай болоод Улаанбаатарын эрх мэдэлтнүүд ийм юм хийж байна аа?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.