Тэмбүүгийн өвчлөл нэмэгдэж байгаа нь монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлнө гэв

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгууллаа. Эрүүл мэндийн салбар болон бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол даргалсан.

Тэрээр “Манай улсад ХДХВ, ДОХ-ын нийт 281 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс 13 нь энэ онд бүртгэгдсэн. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 42-45 хувь нь тэмбүү өвчин байгаа нь монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрч болзошгүйг эмч мэргэжилтнүүд сануулж байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг устгахад эрүүл мэндийн салбараас гадна хувь хүний эрүүл мэндийн боловсрол, ухамсар, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Энэхүү хэлэлцүүлгээс халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргахад бодитой хувь нэмрээ оруулах үнэтэй санал, зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Дараа нь хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдлын талаар тоо баримт бүхий илтгэл танилцуулав. Илтгэлд хүн амыг тэмбүү өвчний үзлэг шинжилгээнд хамруулж, шинэ тохиолдлуудыг илрүүлж буй болон төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрж байгаа талаар онцлов. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Батболд “Ажлын байранд ХДХВ, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, цаашид тавих зорилт” сэдвээр танилцуулсан илтгэлдээ бэлгийн замаар дамжих халдварыг хүн амын дунд даамжруулахгүй байхын тулд эрүүл мэндийн салбараас гадна салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

“ЗЭМТ” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж “ХДХВ-ийн өндөр эрсдэлт олон нийтийг ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт” сэдвээр танилцуулсан илтгэлдээ цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг онцоллоо. Тэрбээр шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутаг руу үйл ажиллагаа явуулах, шинжилгээний шинэлэг арга барил, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн арга хэмжээг нэвтрүүлэх, төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дээшлүүлэх талаар санал хэллээ.

Илтгэлүүдийг танилцуулсны дараа илтгэл мэдээлэлтэй холбогдуулж оролцогчдын дунд асуулт, хариулт өрнөсөн. Энэ үеэр оролцогчид бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах, таслан зогсоохын тулд хэрхэн ажиллах талаар санал бодлоо өргөн хүрээнд илэрхийлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт нар хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа мөн илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх, хүн амаа хамгаалах үүднээс төр засгийн зүгээс онцгой анхаарч, бодит үр дүнд хүрсэн ажил зохион байгуулах талаар Байнгын хорооны тогтоол гаргахаар төлөвлөж, уг тогтоолын төсөлд бичгээр санал ирүүлэхийг оролцогчдоос хүслээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:09

С.Уранчимэг [202.126.88.208] 2019-12-12 07:35:35

Арай ч ичгүүр сонжуургүй доромжлол бна. Хэрэв тийм юм бол Эрүүл мэндийн салбарын шившиг . Гутамшиг. Үндэсний аюулгүй байдал юу хийж сууна вэ тийм өвчтэй хүмүүсээ бүгдийг нь илрүүлж тусгаарлаад хөл хорьж эмчил...

Зочин [66.181.177.69] 2019-12-12 04:29:11

газар нутагаа алдах бий дээ

zochin [66.181.179.193] 2019-12-11 16:51:34

удмын санд нөлөөлөхөөс гадна 15, 20 жилийн дараа тэмбүүгээр өвдөж байсан хүн зүрх судасны өвчнөөр нас барах магадлал өндөртэй. Ер нь эхнэр, нөхөртөө үнэнч байж өөртөө тохирсон ажил хунараар зугаагаа гаргаж сэтгэлээ сэргээж бсан нь өлзийтэй дээ.. кк

Зочин [66.181.179.34] 2019-12-11 15:55:03

Завхай шоучин эмсийг журамлаагүй цагт тэмбүү мөнхөд байна... Уг нь бол хүнийэрх энээ тэрээ гэлгүй хямдхан биеэ үнэлэгч, хундага архи халбага пивоны үнэтэй шоучин эмсийг нэр хаягтай нь тавьдаг болчуул нэгийг бодох... Аав ээж ах дүүс нь биеэ үнэлэгчтэй амьдардгаа мэддэг бол.... Хөдөөнөөс ирсэн соёлын шоконд орсон эмсүүд голлож байгаа. Унаган хотынхон тэс өөр шүүүү

Zochin [192.82.68.174] 2019-12-11 13:53:26

Er ni bol tseverlegee xiigdd bgm bishuu

Зочин [202.9.46.82] 2019-12-11 13:48:22

Энэ өвчинээр хүн амын ихэнх нь өвдөж байж хүчтэй тэмцэх болно. Энэ хугацаанд архидан согтуурахаас сална. Садарч самуурч чадахаа болино. хүмүүс нэг нэгэнд сэжиглээд ойртохоо болино. хүндэрсэн нь үхэж дуусана. Төр нь авилгагүй болно. Үлдсэн дарга нар ард түмэнгүй болохоос айж хамаг мөнгө хөрөнгөө энэ өвчинийг устгахад зориулна. Хуцаад бай гэвэл тийм бологоо би гомдохгүй ээ

Eruul [202.9.46.14] 2019-12-11 13:32:01

Zawaarsan sejgiin huuruud fb olon yum hutsahdaa sain yadaj naad dohoo tsewerel idee beeree goijuulsan huuruud uheesei

ҮР ДҮН [202.9.46.90] 2019-12-11 13:15:26

Архи, Авгай, Авилга, Анархизм, Аборт, Шунал, Шудрага бус байдал = Ардчилал

Зочин [202.179.25.124] 2019-12-11 12:20:01

Л.Батцэнгэл сэтгүүлч тэмбүүтэйн байна тэгэхлээр эдний эхнэр хүүхдүүд нь бас л тэмбүүтэй

Zochin [192.82.68.200] 2019-12-11 12:17:01

Bvh zvil ailgah tuluvluguu yumaa yadargaatai yumaa tembvv chini edgedeg uwchin gee bizdee emchlehgvi yu emneleg emch nariin hereg yu bgaan

Зочин цэнд [66.181.185.18] 2019-12-11 11:05:05

Мэдээнийхээ гарчгийг зөв өгөөчээ.Дэлхий нийт энэ гарчигаар чинь мэдээлэл дамжуулвал яах уу?!!!! Бэлгийн боловсрол хичээлийг 10жилийн 6р ангиас эхлээд үздэг шүү.Хамгаалалт хэрэглэж сураачээ ихэвчлэн тохиолдлын хавьтагчид л өвчин тэгээд явж байгааштээ сэхээрээчээ

Зочин [202.9.40.169] 2019-12-11 12:20:38

Хаана Монголын хүн амын тэн хагас нь тэмбүүтэй байгаа юм бэ! Арай дэндүү доромжилж байгаа юм бишүү. Хүн амын тодорхой цаан хувьд байгаа л байх. Ингэж Дэлхий нийтэд эх орноо шившиглэж байхдаа яахав дээ.

Зочин [203.91.115.48] 2019-12-11 10:57:20

Сэтгүүлчээ хат дааа

Зочин [203.91.115.48] 2019-12-11 10:56:47

Зочин

Зочин [66.181.191.186] 2019-12-11 10:55:38

Арай ч хэтэрнэ хүн амын тэн хагас нь тэмбүүтэй ч гэх шиг бас нэг удаа 850 жирэмсэн эх тэмбүүтэй байсан гээд мэдээлсэн тэмбүүгээр айлгаад байгаа юмуу тоо баримтаа үнэмшилтэй мэдээлмээр юмаа

Зочин [103.26.194.19] 2019-12-11 10:54:52

Энэ мал сэтгүүлчийг халаач..яаж гарчиг өгөөд байгаан бэ? ! Хүн амын тал хувь нь гэх шиг 1 сая 500 мянган хүн тэмбүүрчихээ юу малаа! БЗХӨ ний 45 хувь нь гэж байгаагаа ойлгодоггүй тэмбүүрсэн мал сэтгүүлч!!!!

Зочин [221.144.233.180] 2019-12-15 11:51:44

Tiim bna. Garchigaa buruu ugchee

Зочин [64.119.19.89] 2019-12-11 11:48:30

Сүх-Эрдэнэ [43.242.243.47] 2019-12-11 10:52:09

Бичиж байгаа зүйлээ ойлгодоггүй сэтгүүлч, ярьж байгаагаа мэдэрдэггүй УИХ-ны толгойн тооллогоор тэн хагас тархинд хүрсэн тэмбүүтэй байх highly likely гэмээр болжээ...

Зочин [103.26.193.170] 2019-12-11 10:51:44

Тэмбүү бол эрх чөлөө ардчиллын үр дагавар. Социализмын үед хүний эрхийг боогдуулаад их дарамталж байсан учир тарааж чаддаггүй байлаа. Тэмбүү бол ардчиллын индикатор. Манайд ч ардчилал сайн хөгжиж байгаа юм байна даа. 30 жилийн ойдоо улсаа дээрэмдсэн 30 луйварчин гэр бүл, энэ 2 - оор л бэлэг барилаа даа.

Зочин [202.126.89.103] 2019-12-11 13:41:40

Үндэсний аюул

Зочин [64.119.18.109] 2019-12-11 10:43:01

Хун амын хагас нь тэмбуутэй юугаа солиороод байгаа шаар вэ энэ сэтгуулч халаач наад малаа

Зочин [203.91.115.50] 2019-12-11 10:34:42

Энэ зориудаар ингэж монголчуудын дэлхийд муу нэртэй болгох бодлого яваад бн. Тал хувь нь ч гэх шиг юу солиороод бгаа юм бэ.

NYMAA [202.179.24.252] 2019-12-11 10:27:36

Ten hagas n tembuutei ch geh shig bitgii ard tumnee hudlaa doromjlood baigaarai medee.mniiheen


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.