Бэлгийн замын халдварт өвчлөл улсын дунджаас дээгүүр байна

Ц.Анударь / Эрүүл мэнд

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ХДХВ болон бэлгийн замын үзлэг шинжилгээнд энэ оны эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд 16 мянга орчим хүн хамруулжээ. Үүнээс 270 гаруй өвчлөл илрүүлсний дотор тэмбүү 180, заг хүйтэн 50, трихоманиаз 46 байгаа бөгөөд тэмбүү өвчний өвчлөлийн тоо улс, бусад аймгийн дунджаас өндөр байна.

Мөн бэлгийн замын халдварт өвчтэй 54 жирэмсэн эмэгтэй байгаа нь эрүүл саруул үр удам үлдээхэд эрсдэл учруулж байна гэлээ.

Өвчлөгсдийн ихэнх нь архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ тохиолдлын бэлгийн хавьталд орох, охид хөвгүүд эрт бэлгийн хавьталд орох, бэлгэвчний хэрэглээ бага, мөн сүүлийн үед иргэд ихээр БНХАУ болон ӨМӨЗО-д ажиллахаар явах болсон зэрэг нь бэлгийн замын өвчлөл буурахгүй, өсөх гол шалтгаан болж байна гэж холбогдох мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

ХДХВ болон тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд жил бүр 10-18 мянган хүнийг тогтмол хамруулдаг байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Irgen [64.119.23.167] 2019-12-14 09:46:09

Tembuu udamshlin uvchin geed baisan chin yasan be? Huviin emegteichuudin emneleguudiig tetgeed baigaa yum uu?

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:03

УЛААН ТАРИА [202.9.46.102] 2019-12-12 06:53:58

Архи, Авилга, Авгай, Анархизм,шунал, хулгай нүүрэлсэн улсын царай энэ. Улаан тарианыхаа үеэс дордлоо. Буудал нэртэй яанхны газруудаа цэгцэлж чадахгүй байна. Харин бүр татвар төлөгчдийн мөнгөөр элдэв хурал нэртэй юм хийж төсвийн мөнгөөр санхүүжүүлдэг болжээ.

Зочин [66.181.177.69] 2019-12-12 04:23:49

цаашдаа хүн ам цөөрөх нь дээ.

ЗОЧИН [66.181.177.124] 2019-12-12 01:42:41

ЭНЭ УЛС ОРОН ХЯТАД ЯВДАГ ЯНХАНУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙЖЭЭ. ҮНДЭСНЭЭРЭЭЭ СҮЙРЛЭЭ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.