НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа

Л.Батцэнгэл / Улстөр

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар дөнгөж сая хэлэлцээд Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх хоригийг нь гишүүдийн 51.2 хувийн саналаар хүлээж авлаа. Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх байсан НДШ-ийн хоёр хувийг нэмэхгүй гэсэн үг юм.

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн хориг тавьсан байсан юм.

Харин 2020 онд хөрөнгө оруулалттай холбоотой

  • Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн,
  • Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн,
  • Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус тавьсан хоригуудыг УИХ хүлээж авсангүй.

УИХ Ерөнхийлөгчийн тавьсан нэг хоригийг хүлээн авсантай холбоотойгоор 2020 оны Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачилж, ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө.

Тэрбээр мөн Нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх шаардлагатай гэж үзэж, УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулах тогтоол гаргаснаа мэдэгдлээ.


Сэтгэгдэл

bbb [150.129.140.85] 2019-12-12 21:03:29

bayarlalaaa

Зочин [103.212.117.18] 2019-12-12 13:30:43

Нийгмийн даатгалын хувийг нэмэх гэдэг асуудлаас илүү наад системийнхээ цоорхойг арилгах шаардлага хамгаас түрүүнд хийх хэрэгтэй. Систем инженерүүдийг ажилд авч, бүх системээ байнга хөгжүүлж байхыг сануулж байна. Систем гэх зүйлийг одоогоос 2500 жилийн тэртээгээс Аристотель үндсийг нь тавьсан байдаг. Систем инженерийн дутагдалд орсон мөртлөө төрийн бодлогогүйгээс хэдхэн систем инженер нь ажилгүй сууж байна.

Зочин [122.201.19.99] 2019-12-12 10:18:12

үнэхээр их баярлалаа

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:14:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:14:51

Иргэн [112.72.9.38] 2019-12-12 07:45:37

Ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авахгүй гэсэн УИХ 20 гишүүний нэг нь нөгөө шударгын туйл Л.Болд, Нямбаатар нар байсан шүү. Батзандан оролцоогүй зальтай нөхөр. Дараа би дэмжих байсан гэж л тууна даа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.