НДШ-ийг нэмэгдүүлэхийг дэмжээгүй Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн 51 хувь нь дэмжлээ

Л.Батцэнгэл / Хууль

УИХ-ын арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 оны улсын төсөвт тавьсан хоригийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр асуулт хариулт боллоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны Улсын төсөв сонгуулийн явцуу эрх ашигтаа нийцүүлэн 2.07 их наядын алдагдалтай, улс орны нийгэм, эдийн засаг ноцтой хохирол учруулах төсөв баталсан тул хэсэгчлэн хориг тавьсан” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, 85 хувь нь 2020 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэж үзлээ” гэхэд УИХ-ын гишүүн С.ЭрдэнэЕрөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэлд нь дэмжиж байгаа. Тэтгэврийн даатгалын сан яагаад үргэлж алдагдалтай, авлагатай яваад байгааг мэдэх ёстой. Сан маань 10 гаруй их наядын алдагдалтай явж байна. 1995 оноос хойш өнөөг хүртэлх 24 жилд сан хоосон явж ирсэн. Нэрийн дансыг мөнгөжүүлэх асуудал дандаа орхигдож ирсэн. Бид энэ дээр анхаарах цаг болсон. Хэмжээ хязгааргүй үрэлгэн зардал хэрээс хэтэрсэн. Улс төржсөн, сонгуульд зориулсан үрэлгэн төсвөө болиоч ээ. Төр иргэдэд Тэтгэврийн даатгалын сан төлөх өрөө одоо төлөөч ээ. Бүсээ чангалаад, хэмнэлт гаргах зам иргэдээ ирээдүйн эрсдэлээс хамгаалах ажлаа одоо эхлэх ёстой шүү” гэхэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг “Нийгмийн даатгалын сангийн алдагдалтай холбоотой товч тайлбар хэлмээр байна. Нийгмийн даатгалын сан огт хоосон биш, 1.1 их наяд төгрөг байна. Тэтгэврийн даатгалын сангийн үлдэгдэл хоёр сарын нөөцтэй болсон. Сарын орлогоороо сарын тэтгэврээ тавьдаг болж байна. Хоёрдугаарт, улс төрийн тогтворгүй бодлого ч сангийн алдагдалд сөргөөр нөлөөлж байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжтой гэж үзэж байна” гэсэн бол Д.ЭрдэнэбатЕрөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж Ардчилсан нам үзсэн. Хөрөнгө оруулалтын мөнгийг огцом нэмэгдүүлж, Дуурь, Драмын театр, Үндэсний номын сангийн барилгыг шинээр барихад тэрбум тэрбумаар тусгасныг буруу гэж харж байна. МАН эрх барьж байх үедээ түүхэн дурсгалт барилгуудыг буулгаж, газрыг нь авах оролдлого гэж харж байна. Бид төсвөө хэмнэж байгаад ирэх жилүүдэд төлөх өрөө төлөхийг хүсэж Ерөнхийлөгч хориг тавьсан нь зөв гэж үзэж байна” бол алдагдалтай төсөв батлуулсан Сангийн сайд Ч.ХүрэлбаатарУлстөрийн өнгө аястай хориг байна, ажил хэрэгч хориг биш байна. Ажил хэрэгч өнгө аястай, гаргалгаа гаргасан хориг биш байна. Тэгэхээр энэ хоригийг хүлээж авч болохгүй. Хүнд хэцүү үедээ ОУВС-д хандаад, 2017 оны дөрөвдүгээр сард хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Монгол Улс дэлхийн бусад орны өмнө тохиролцсон яриа хэлэлцээртээ хатуу зогсох ёстой. Тэгж байж бусад улс оронтой хөл нийлүүлэн алхана” гэсэн ч гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт эхэлсэн. 2019 оны 11 сарын 13-ны өдөр баталсан Улсын төсвийн 2020 оноос эхэлж, 2021-2022 онд дамжин хэрэгжих 381 төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжээгүй Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 51 хувь нь дэмжлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:15:41

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:15:41


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.