Зөрчлийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана. Байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүний дараа чуулган хуралдаж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна. Мөн чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Шадар сайдад хандан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөжээ. Харин Ерөнхийлөгчийн хийх хаалттай мэдээллийг хойшлуулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.230] 2019-12-13 07:19:34

Зөрчлийн хууль сайн хянаж үзэхгүй бол биелэхээргүй амьдралд хол хулбарласан хөндий хууль даа та бүхэн минь жаахан амьдралд ойртуулбал хууль хууль шиг болно байх шүү

Зочин [66.181.161.110] 2019-12-13 04:42:59

Буудал дээр нэг согтуу хүн 2 өвгөнийг дарамтлаад байхаар нь цагдаа дуудаад өгчихьe гэсэн чинь хүмүүс дуудлага өгвөл дуудлага өгсөн хүн нь мөнгө төлдөг юмаа гэж байх юм.Энэ ямар учиртай гаж хуул вэ?Хүмүүс ямар нэгэн зөрчил гарч байвал цагдаа дуудахгүй юм байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.