Н.Номтойбаярын шүүх хурал эхлээгүй байна

Н.Саранчимэг / Хууль

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 11 цагаас болох тов зарласан ч, цагтаа эхэлсэнгүй. Одоогийн байдлаар шүүх хуралдааны бэлтгэл ажлын хангаад байж байна. Түүнийг хуурамч мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр төрийн алба хаших эрхийг нь хоёр жил хүрэх хугацаагаар хасах, 5,4 сая төгрөгөөр торгох, 720 цагийн нийтийн хөдөлмөр эрхлүүлэх, эсвэл нэг жилийн хугацаатай гадагшаа зорчих эрхийг нь хасах ялтай зүйл ангиар буруутгаж байгаа юм.

Энэ удаагийн шүүх хурлаас түүнийг торгохгүй, Н.Номтойбаяраар нийтийн ажил хийлгэхгүй, төрийн алба хаших эрхийг нь хасахгүй, харин хилийн хориг тогтоох магадлалтай гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.65] 2019-12-13 12:03:24

ireh songuulid oroltsuulahgui yal uuruuleeh ajilgaanii ehnii heseg, diilehgui yum shig diildeg huuli erh medel gej bna l daa

зочин [192.82.65.160] 2019-12-13 11:53:53

УИХ-ын бүрэн эрхээс түтгэлзүүлэх энэ тэр байхгүй юм уу. Халдашгүй байдал энэ тэр гэдэг яасан бэ, ЖДҮ-ын нохдыг болохоор УИХ-ы халдашгүй байдал заавал УИХ-аар хэлэлцэнэ гээд л аваад үлдсэн дээ. яагаад ийм ялгаа байна.

UUjig n bna [202.21.109.54] 2019-12-13 11:37:14

yasan gej ingeed bgaan bol kk


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.