Голомт банкны тайлбар мэдээлэл

Aдмин / Эдийн засаг

Иргэн С.Урансувдмаа нь “Голомт банк голомтыг минь самарлаа”, “АТГ ... Монголбанк, Голомт банктай ашиг сонирхлын зөрчилд орсон”, “Голомт банкны албан тушаалтнууд, Монголбанкны шинжээч албан тушаалаа урвуулан ашиглаж банкны харилцагчийг 6 жил хохироосон”, “Голомт банк харилцагчдыг хамгаалдаггүй хуулийн байгууллагыг бүрэн бүрэлдэхүүнээр хахуульдаж байна”, “Голомт банк харилцагчийнхаа амьдралыг 6 жил эрсдэлд оруулсан, харилцагчийн хохирлыг нэн даруй төлж барагдуул” гэсэн зурагт хуудас бүхий гомдол, жагсаалыг Голомт банкны эсрэг хийж байна. Голомт банкны хувьд С.Урансувдмааг залилсан, Голомт банкны ажилтан бусадтай хуйвалдаж хохироосон, үйл ажиллагаандаа хууль зөрчсөн, гомдолд дурьдсанчлан бусдад хахууль өгсөн, банкны ажилтан албан тушаалаа урвуулан ашигласан гэх ямар нэгэн хууль бус үйлдэл огт байхгүй бөгөөд хууль хяналтын байгууллагын зүгээс уг асуудалтай холбогдуулан Голомт банкийг бусдад хахууль өгсөн, авсан, харилцагчийг хохироосон гэдгийг эрүүгийн болон иргэний журмаар тогтоосон, эрүүгийн хэрэгт ямар нэгэн байдлаар татаж шалгасан зүйл огт байхгүй болно.

Иргэн С.Урансувдмаагийн уг хууль бус үйлдэл нь Голомт банкны нэр хүндэд огт ор үндэслэлгүйгээр халдаж, гүтгэсэн, жагсаал цуглаан хийх замаар олон нийтэд Голомт банкны эсрэг хуурамч мэдээлэл тараах байдлаар Голомт банканд төлөх зээлийн өр төлбөрөө төлөхгүй байх, Голомт банкны гэм буруутайг тогтоосон ямар нэгэн үйл баримт байхгүй байхад буруутай мэтээр санаатайгаар худал мэдээлэл тарааж, нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Иргэн С.Урансувдмаагийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчиж, Голомт банкны ажил хэргийн нэр хүндэд халдсан гэсэн үндэслэлээр Голомт банк нь хөндөгдсөн эрхээ сэргээлгэж, буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэг дүгээр хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэг дүгээр хэлтэст тус тус хандан гомдол гаргаж, хянан шийдвэрлүүлж байна.

Голомт банк – Хуулийн хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [192.82.76.183] 2019-12-18 08:16:14

хохироож

Зочин [192.82.76.183] 2019-12-18 08:15:24

Голомт банк теллер нь чадвар муутай,хүнийг ялгаж харьцдаг,жирийн иргэдэд хатуу ханддаг үйлчлэх дургүй тийм учраас хүнийг ингэж хохороож байгаа нь үнэн шүү.

Zochin [103.57.94.176] 2019-12-15 14:50:53

Olon nyalh huuhedtei huniig zugeer bailgaarai daa

Зочин [64.119.20.87] 2019-12-15 12:24:55

Монголын банк болоод санхүүгийн байгууллагын тогтолцоог өөрчлөхгүй бол агуулгаараа мөнгө хүүлэлтийн хэлбэртэй шүү дээ. 50 сая төгрөг зээзлээд 70 саяыг хүүд өгч 130 саяыг төлж байгааг би ухаан муутайдаа ойлгохгүй байна уу эсхүл угаасаа луйвар юм уу гэдгийг л ойлгох хэрэгтэй. Дээр нь бид дэндүү хүлцэнгүй хүмүүс учир ингэж санхүүгийн луйварын хохирогч болж байгаа юм...

Зочин [66.181.161.117] 2019-12-15 09:00:08

Hudlaa baitlaa nylh huuhdee teversen hun uwliin huitend ingeed zogsoj baih uu jaahan undesleltei bail da ene bank nertei luiwarchid

Зочин [103.10.22.48] 2019-12-13 16:23:30

Er n bank, bbsb-d bol luivarar tumni mungig huulj bdag shulachdin gazar. Ted busdin tusin tuld buteen baigulalt hiine gesen oilgolt bhgui. Zuvhun l munguu arvijulah gantshan zorilgotoi .

Зочин [202.131.233.10] 2019-12-13 15:48:48

ГОЛОМТ ДАМПУУРНАА

Zochin [202.179.26.159] 2019-12-13 15:38:34

Mongoliin buh bank adilhan du. Bugd luivarchin ezedtei.

ss [202.9.46.52] 2019-12-13 15:18:56

bi golomt bank orj vzeegui. uilchlvvlj vzeegui hvn shde. haan bank tdb bank ordog. golomt orohgui bhad l boloo yum bishvv. udahgui dampuurna ok

Зочин [202.131.236.46] 2019-12-13 14:31:07

Банк бол авлигаар баяжсан хөрөнгөтнүүдийн мөнгийг шударга ЖДҮ нарт өндөр хүүтэй зээлж дундаас нь ашиг олдог зуучлагч байгууллага. энэ ч үүднээс Монгол Улсад бүтээн байгуулалт бий болохгүй байна. Олон хүн ажиллуулж хойноос нь гүйж хэдэн төгрөгийн ашиг олж байхаар, банканд 1 тэрбум төгрөгөө хадгалуудаад, зүгээр хэвтэж байгаад 140 сая төгрөг халаасалж байна. Хөдөлмөрлөхийг хүсэхгүй байна.

Zochin [202.126.89.164] 2019-12-13 14:19:07

Bank nertei luivarchid unen bgaa da huvi humuus edend hench bish shu Ard tumeen

Зочин [202.9.46.122] 2019-12-13 13:29:54

ichmeer golomt


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.