Үнэт цаасны нийт үнэлгээ 2.5 их наяд төгрөг болжээ

Ц.Анударь / Эдийн засаг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээгээр хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй ХК-иудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 11 дүгээр сард 2.5 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 227.5 тэрбум төгрөгөөр буюу 9.9 хувиар өссөн дүнтэй байна.

Энэ оны эхний 11 сард үнэт цаасны арилжаагаар 156.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Нийт 422.6 сая ширхэг үнэт цаас арилжсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гүйлгээ 79.8 тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 89.9 сая ширхэг болж тус тус буурсан байна. Энэ нь гүйлгээ 33.7 хувиар, арилжсан үнэт цаас 17.5 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны гүйлгээ мөн буурсан байна. Тодруулбал, оны эхний 11 сард 121.5 тэрбум төгрөгөөр буюу 81.6 хувиар буурчээ. Оны эхний 11 сард 27.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, өнгөрсөн 11 дүгээр сард 82.4 сая төгрөгийн арилжаа хийсэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.19] 2019-12-13 19:58:18

Нохой долоо гэж...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.