З.Энхболд: Төсвийн алдагдлыг яаж нөхөх нь эрх баригчдын асуудал

Aдмин / Эдийн засаг

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Тодруулбал, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 386 барилгад хэсэгчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, улсын төсөвт 174.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх заалтад хэсэгчлэн, төсөвтэй хамт баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавиад байсан юм. Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрсөн мягмар гарагийн Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхтэй холбоотой заалтад тавьсан хоригоос бусдыг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн. УИХ-ын чуулганы хуралдаанд Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэх заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ. Харин бусад хоригийг хүлээн авах шаардлагагүй гэж гишүүдийн олонх үзэв. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос дараах тодруулгыг авлаа.

-Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцлээ. Нэг хоригийг нь хүлээн авахаар болжээ. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-Нэгдүгээрт, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 386 барилгад хэсэгчлэн хориг тавьсан. Үүнийг УИХ хүлээж авсангүй. Уг нь 2021, 2022 онд баригдах барилгын асуудлыг дараагийн УИХ-ын шийдэх ёстой гэж үзээд хориг тавьсан. Жишээлбэл, Байгалийн түүхийн музейн барилгын ажил 2020 онд хэрэгжиж эхлээд 2022 онд дуусна. Мөн ДБЭТ, УДЭТ зэрэг 380 гаруй барилгын зураг төслийг шинэчилж, барилгын ажлыг 2020 онд эхлүүлж, 2022 онд дуусгахаар байгаа. Саяхан Байгалийн түүхийн музейн барилгыг нураасан. Үүний араас ДБЭТ, УДЭТ-ын барилгыг нураах гэж байна. Барилга нураахаар төлөвлөсөн төсөвт хориг тавьчих юм бол нураахгүй байж болно гэж харсан. Эдгээр барилгыг нураахаар 350 тэрбум төгрөг 2020 онд төсөвлөсөн. Гэтэл дээрх хоригийг хүлээж авсангүй. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн орлого, зарлагатай холбоотой хориг байсан. Үүний орлогын хоригийг хүлээн авч, зарлагатай холбоотой хоригийг хүлээж авсангүй. Орлогын хоригийг хүлээн авснаар 2020 оны нэгдүгээр сараас эхэлж нэмэгдэх хоёр хувийн нийгмийн даатгалын шимтгэл байхгүй болно. Харин зарлагыг хүлээн аваагүй тул Нийгмийн даатгалын сангийн алдагдал 174.2 тэрбум төгрөгөөр өснө. Тэгэхээр орлого нэмэгдүүлэх хуулиа УИХ засна гэсэн үг. Энэ хуулийг УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг засахаар боллоо. Дөрөвдүгээрт, Ирээдүйн өв сангийн тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн аваагүй. 2016 оны хоёрдугаар сард батлагдсан хуульд Ирээдүйн өв сангийн корпорац байгуулахгүйгээр Сангийн яам удирдана гэж заасан. Үүнийг Ерөнхийлөгч буруу хэмээн үзсэн. Уг нь дээрх хуулийг Сангийн яамаар удирдуулахгүй гэж хийсэн. Гэтэл төсвийн цоорхой нөхдөг Сангийн яамаар удирдуулна гээд гурван жил дараалан корпорац байгуулахгүй явлаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаар ОУВС-тай яаж тохиролцох вэ?

-ОУВС-тай тохиролцох, тохиролцохгүй байх нь Ерөнхийлөгчид хамаагүй. Энэ нь манай улсын дотоод асуудал учраас гадаадын байгууллагын үгээр төрийн ажлыг явуулж болохгүй. Эрх баригчид ард түмэнд ОУВС-ын удирдлагаар явахгүй, бид чадна гэж амлалт өгч гарч ирсэн. Тэгэхээр үүний хариуцлагыг МАН хүлээх ёстой.

-Төсвийн алдагдлыг яаж нөхөх юм бол?

-Яаж нөхөх нь мөн л эрх баригчдын шийдэх асуудал.

-Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Ямар үндэслэлээр хориг тавьсан бэ?

-2011 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, үүн дотор байсан хуульчийн лиценз олгох, шалгалт авах, лицензийг нь хураах эрхийг хэрэгжүүлэх Хуульчдын холбоо гэх ТББ бий болсон. Энэ холбоо байгуулагдаад зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Ц.Нямдорж сайд энэ холбоог байхгүй болгож, Өмгөөлөгчдийн холбоонд бүрэн эрхийг нь өгөх гээд байна. Асуудлыг үзэмжээр явуулж болохгүй гэж Ерөнхийлөгч хориг тавьсан. Өөрөөр хэлбэл, төрөөс өгдөг эрх үүргийг Хуульчдын холбоонд өгөхгүй, Өмгөөлөгчдийн холбоо гэдэг шинэ байгууллагад өгөх гээд байгаа юм.

Эх сурвалж: Б.Бадралмаа, www.npost.mn


Сэтгэгдэл

зочин [192.82.65.160] 2019-12-16 09:07:26

Яаж үрдэгийг самархыг мэдсэн юм чинь. Яаж нөхдөгийг хэлээд өгөөч

Зочин [202.9.46.18] 2019-12-15 17:49:47

Kkkk энэ одоо сөрөг хүчин гэсэн ойлголтоос салаагүй өс сансан хэвээрээ юм байн л даа

Irgen Bolormaa Bayangol duureg. [202.126.89.102] 2019-12-15 12:28:16

Er ni uls ornii bolon ,niigmiin hurtsadsan asuudluud deer Z. Enhbold mash zuv zarchmiig barimtalj,asuudgiig zuvuur shiiddeg, shuuduuldeg. Tuhailbal ndsh- iin 2%, aldaatai tusuv geh met.

Зочин [66.181.161.10] 2019-12-14 23:53:53

з.энхболд гэгч этгээд төрийн өмчийг луйвардсан этгээд гээ биз дээ.

ORKM@N [118.15.184.238] 2019-12-14 23:46:11

Ene muu Zika teneg pizda-giin uhaan ni yag bieiin undur shigee erguu pizda daa haha, zevuun, zalitai, shunaltai muu lalariin pizda shuu!!!!!.....

Ядах юмгүй [103.10.21.25] 2019-12-14 17:56:38

Урсгал сөрдөг, согтуугаар машин барьдаг хүмүүсийг 2-3 сая төгрөгөөр торго, өгөхгүй гэвэл машиныг нь улсын орлого болгож зар. Тэгээд л наадах төсөв чинь дороо бүрдэнэ.

Зочин [199.119.233.182] 2019-12-15 00:31:04

д

Зочин [202.9.47.5] 2019-12-14 16:01:58

Ерөнхийлөгчийн нэрээр улс төр хийдэг дамшигийн эр дээ чи . Ажлаа хурдан өгч сонгуульдаа бэлтгэсэн нь дээр дээ...

иргэн [64.119.20.66] 2019-12-14 12:19:29

ЗАМЫН ЦАГДАА АЛЬ ЭРТ ТӨСӨВ БҮРДҮҮЛЭХ АЖИЛДАА ОРСОН. ЗАМЫН ЦАГДААГАА БОЛИОД "ТОРГУУЛЬ БИЧДЭГ, ТӨСӨВ БҮРДҮҮЛЭГЧ ЦАГДАА" БОЛСОН.ХОТ ХӨДӨӨ ХААНА Л БОЛ ХААНА ЗАМЫН ЦАГДАА ЗӨВХӨН ТОРГУУЛЬ Л БИЧНЭ. ЗАМЫН ЗОХИЦУУЛАЛТ БОЛ ТЭДНИЙ ХОЁР ДАХЬ АЖИЛ НЬ БОЛСОН.

p [73.181.73.133] 2019-12-14 10:36:02

eregtei hun namhan bh n chuhal bish gol n medlegtei mongo oldog bh n chuhal


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.