УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өчигдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсад 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан.

Нэмэгдсэн өртгийн албан татвар нь тухайн улс орны төсвийн орлогын бүрдлийн голлох эх үүсвэр болдог. Өнөөгийн манай улсад хэрэглэж буй татвар нь борлуулалтад ногдсон НӨАТ-аас худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасаж тооцдог тогтолцоо юм.

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль мөрдөгдөж байна. Энэ хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөө гарч байгаа боловч үүний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх чухал үзүүлэлтийг анхаарах шаардлагатай.

Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр боловч НӨАТ-ын буцаан олголт бага байдаг. Энэ нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулахаас илүүтэйгээр төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч байдгийг илтгэдэг. Үүнийг дагаад инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах зэрэг эрсдэл үүснэ. Иймд НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус чанарт анхаарлаа хандуулах цаг болсныг хуулийн төсөл санаачлагч хэлж байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ.

Ингэснээр орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.


Сэтгэгдэл

ЗОЧИН [192.82.76.44] 2019-12-15 22:46:23

ЗА ПҮРЭВДОРЖИЙН "ЭНЭ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛЬ БОЛ ЭНЭ УИХ-ЫН ЭДҮГЭЭ ХҮРТЭЛ БАТАЛСАН БҮХ ХУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ӨГӨХ АЧ ХОЛБОГДЛЫГ БҮГДИЙГ НЭМСНЭЭС ХЭД ДАХИН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ГАНЦ ХУУЛЬ БОЛНО" ГЭЖ АЧ ХОЛБОГДЛЫГ НЬ ТОМЬЕОЛЬЁ, ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР ТАТВАРЫН БААЗ СУУРЬ ТЭЛНЭ, БАЙГУУЛЛАГА, КОМПАНУУД, ИРГЭД НӨАТ-ААС ЗУГАТАХ, НУУЖ ХААХ ЯВДАЛ ҮГҮЙ БОЛНО, НӨАТ-ЫН ХУРААМЖ ЭРС НЭМЭГДЭНЭ, ИЙМЭЭС "ЭНЭ ХУУЛИЙГ ЭНЭ УИХ БУУХААСАА ӨМНӨ ХУРДХАН БАТАЛБАЛ ЭНЭ УИХ-ЫН ТҮҮХЭН ГАВЪЯА ГАГЦХҮҮ ЭНЭХҮҮ ГАНЦ ХУУЛЬ БАТАЛСАНД ОРШИНО" ГЭЖ ҮНЭЛЬЕ.

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж [139.5.216.209] 2019-12-15 05:59:55

НӨАТ-ын одоогийн журамд 2 дутагдал байна. Үүнд : 1. Томоохон захуудад баримт өгөхгүй байна. Энэ бол татварын хэлтсүүд тэднээс авилга авдаг байж магадгүй гэх сэжиг үүсгэдэг. 2.Худалдан авагчдад эргүүлж олгодог хувь 2-хон хувь бол бага байна. Үүнээс болоод ихэнх хүмүүс хэрэгсэхгүй байна. Энэ далд эдийн засгийг хаах үндсэн зорилгоо биелүүлж чадахгүй байна. Тийм учраас худалдан авагч хувь хүнд наад зах төлсөн мөнгнтйх нь 10 хувийг буцааж олгодог болчихвол хүндээ ч хэрэгтэй, Улсын төсөвт орох татвар ч өснө, далд эдийн засаг гэдэг бизнесийн луйвар ч багасах 3 давхар ашигтай.

Зочин [66.181.176.192] 2019-12-15 14:35:07

Маш ЗӨВ санал нэгтэй байна

НӨАТ ТӨЛӨГЧ [66.181.187.53] 2019-12-14 14:59:17

Маш зөв.5 хувь болговол үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний өртөгт ч нөлөөлнө

zochin [202.9.40.148] 2019-12-14 13:46:36

demjij baina.

Зочин [139.5.216.77] 2019-12-14 09:46:57

tatbar baga bh tusam tulut nemegddg niitleg jjshig bdg yum bn lee

Татвар төлөгч [202.126.89.183] 2019-12-14 08:58:15

Дэмжиж байна, бүгд 5% НӨАТ төлдөг болцгооё.

зочин [202.9.47.5] 2019-12-14 07:55:27

Энэ санаа зөв боловч 5 хувь болголоо гээд үнээ 5 хувиар буулгахгүй дээ. Харин үүний оронд НӨТ ийн баримт өгөхгүй худалдаа эрхлэгчдээ 100 хувь баримт өгдөг болгох. Буцаан олголтоо 2 хувь биш 5 хувь болгоод явбал татварч нэмэгдэнэ. Иргэд ААН д ч ашигтай биш үү....

иргэн [64.119.20.66] 2019-12-14 04:15:34

ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА.

bat [202.9.46.153] 2019-12-14 03:00:31

Mash zuv.tegj bj tulult saijirna.orlogo nemegdene.il tod bolno.

Ган [202.179.25.207] 2019-12-14 02:49:18

Маш ухаалаг бодлого зөв байна.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.