"Цөмөөхэй"-д Хөвсгөлийн цаатан хүү тоглоно

Aдмин / Энтертайнмент

“Щелкунчик” нэрээр олон арван жилийн турш алдаршсан “Цөмөөхэй” балет “амилах” өдрүүд удахгүй тохионо. Шинэ жилийн баяраар тэсэн ядан хүлээдэг энэхүү балетыг МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар зургаа дахь жилдээ толилуулах юм.

Энэ сарын 20, 21, 27, 28-ны өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа хөшгөө нээх “Цөмөөхэй”-д Хөвсгөлөөс ирсэн цаатан хүү н.Сугараа оролцохоор болсноороо олны хайрыг татаад байна. Цаатан хүүтэй гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг Хөвсгөл аймгаар аялж байхдаа таарч “Цөмөөхэй” балетад гардаг цаа буга санаанд нь бууж, балетад тоглуулах санаагаа ээж аавд нь хэлэхэд дуртайяа зөвшөөрсөн аж.

“Цөмөөхэй” балетын нэг тоглолтод 200 гаруй хүүхэд дүр бүтээдэг бөгөөд жил жилийн тоглолтод хүүхдүүд нь ч шинэчлэгдэн, шинэ дүр төрхтэйгээр хүрдгээрээ онцлог.


Сэтгэгдэл

АЙХАН МЭДЭЭ БАЙНА [202.179.24.143] 2019-12-16 07:09:22

САЙН САЙХАН ХӨТӨЛБӨР БАЙНА ЛЭЭ. АЛТАНХУЯГ ГАВЪЯАТ ИХ САЙХАН ҮЙЛ БҮТЭЭЖ ЯВАА ЗАЛУУ БАЙНА. ХҮҮХДҮҮД ЗАЛУУЧУУДЫГ УРЛАГТ ДУРТАЙ, ХАЙРТАЙ,ОЙЛГОДОГ , УРЛАГААР ДАМЖУУЛААД ХҮНИЙГ ХАЙРЛАДАГ ХҮНДЭЛДЭГ САЙХАН ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШИЛ БИЙ БОЛОХООР САНАГДСАН.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.