Эрэн сурвалжлагдаж байгаа эрхмүүдээс эхнийх нь энэ сардаа багтаж ирэхээ мэдэгджээ

Н.Алтанцэцэг / Хууль

Хууль, хяналтын байгууллагаас хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт эхлүүлчихээд байхад гадаад руу яваад алга болчихдог эрхмүүд бий. Одоогоор АТГ-т шалгагдаж байгаад гадагшаа яваад алга болчихсон гурван эрхэм байгаа. Түүний нэг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг юм. Мөн Шүүгч С.Төмөрбат, Шүүгч Ц.Амарсайхан нар юм.

Ч.САЙХАНБИЛЭГ ЭНЭ САРЫН 21-НИЙ ДОТОР БАГТАЖ МОНГОЛ УЛСАД ОЧНО ГЭДГЭЭ МЭДЭГДЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнийг одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сар саатуулж байсан. Улмаар Ч.Сайханбилэгийг цагдан хорих хугацаа дуусмагц Прокурорын байгууллагаас хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж, батлан даалтад гаргасан билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлуулах хүсэлт гаргасны дагуу түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шүүхээс зөвшөөрсөн хугацаагаа гурван удаа хэтрүүлсэн тул түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Улмаар хуулийн байгууллагынхан түүний байршлыг тогтоогоод байгаа ба түүнийг албадан ирүүлэх хугацаа заажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ч.Сайханбилэг нь 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр албаны дипломат паспортоор АНУ руу зорчсон байжээ. Ийнхүү түүний байршил тогтоогдсон учир тухайн улсад Ч.Сайханбилэгийг баривчлах санал гаргасан ч тэрбээр энэ сарын 21-ний дотор багтаж Монгол Улсад очно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Одоогоор Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дууссан бөгөөд хавтаст хэргийг прокурор хянаж байгаа юм.

ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ АЛТАНБУЛАГ БООМТООР ХИЛ ДАВЖЭЭ

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаад байсан гавьяат хуульч Бямбаа агсан цагдан хорих байранд амиа хорлосон байдалтай олдсон. Уг хэрэгтэй холбоотой 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Бүрэн эрхийг түтгэлзүүлэх Ерөнхийлөгчийн зарлигт С.Төмөрбат шүүгчийн нэр багтсан байсан.

Тэрээр Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 27-ны орой Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давсан. Түүнийг АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Түүнээс хойш эх орондоо ирээгүй байгаа юм.

Эх орондоо өнөөг хүртэл ирэхгүй байгаа учир хууль хяналтын байгууллагууд АНУ-аас авчрах ажлыг зохион байгууллахаар ажиллаж байгаа гэнэ.


Сэтгэгдэл

zochin [202.126.89.124] 2019-12-18 10:40:39

эрхмүүдээ хатдаа луйварчид, хоёр нүүртэнгүүдийг гэвэл таарнаа..кк

зочин [150.129.143.62] 2019-12-17 04:59:00

Ажил хийсэн хүнийг хэлмэгдүүлэхгүй шүү.Харин ЖДҮ, ХЭДСийн нөхдийг оролд Сонгуулиас өмнө шүүхээр оруулаач

Зочин [202.21.109.87] 2019-12-18 06:33:18

Тэр ажил хийгээгүй Монгол улсыг хувийнхаа эрх ашиг баяжих шуналаасаа болж хохироосон. Ямарч байлаа зээл авна гэдэг бол гэмт хэрэг биш

Эт [202.9.40.77] 2019-12-17 21:42:21

Сайханбилэг зогсоод байсан Оюу толгойн гүний уурхайн ажлыг хөдөлгөсөнөөр урьд өмнө манай улсад босоогүй том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.тэгээд уурхай ажлаад эхлэхээр асар их ашигтай ажиллана. Тэр үед бид өрөө өөрт ноогдох ашигаар богино хугацаанд төлж ноогдол ашгаа авч эхлэнэ.тэр үед энэ гавьяаг хуваалцах хүн яасан олон байх бол?!

Зочин [202.9.40.77] 2019-12-17 21:19:27

Үзэглэсэн хүн буруудвал тэрнийг баталсан их хурал яахав?! Ерөөс Монголд байтлаа дэлхийд байхгүй том бүтээн байгуулалт гүний уурхай босож байгааг зөв гэж үзээд эхний хэлцэл хийсэн хүн нь буруу болох уу.

har sanaa [49.0.135.43] 2019-12-17 11:09:21

saihanbileg ymar ajil hiisen ym bol doo

Зочин [202.126.88.178] 2019-12-17 03:07:21

Shaal hudlaa surgaar shuurah yumaa ene humuus, ta nar oorsdoo unendee yu ch medehgui baigaa, zugeer l tarhia ugaalgaad hudal unen n medegdehgui yumand itgetsgeeh yum.

zocnin [192.82.70.220] 2019-12-17 01:53:06

hulgaicn nartai tohirdogguil baihgui yu

Иргэн [66.181.161.99] 2019-12-17 00:36:00

Монгол улсын 461.д айлчилал хийхээр ирж байгаа юм уу энэ нөхөдүүд айлчилалд нь амжилт хүсье араасаа асар олон авилгалчидыг чирээд ирээрэй булган сүүлтэй байгаарай буудуулж үхэцгээгээрэй

b.hashcnimeg [185.164.212.63] 2019-12-16 22:09:25

tor ooroo zaluu.hvmvvsiig heregt hamruulaad baina ene bvhend hamruulj oruulsan ezeniig olj busdiin horongiign huraaj huuliin honglol hamruulsan ezniin hatuu shiitgel ogj gutaan jigshvvlj mongol ulsiin tugiin omno morgvvlj arg tvmneesee uichlal guilgaj vnnee ilchilsendn huuliin honglol vzvvlj mongol ulsiin huuliig hvndelvvl huulstaaziin baiguullgahnul cnidiin ner hvndiig stevelrlvvleh tusgaaf togtonson deed veiin ariun bvhniig hvndleh heregtei mongol iin huuliig zavhruulsan nymdorj saudiig halah heregtei yaagaad huuliig zavhruulah 1000 1ooo n heregiig gazar avhuulj baina ene tvvnii sonirhol bish eshiig oloh mongol oron zavharsan huul zambraagvi said nartai uls orondoo gomdson irgedtei ortei niigemtei ard irged vrjlee zogsooj uls oron min mohoj ehlehnee anhaar anhaar

Монгол Улсын шүүгч [91.167.193.15] 2019-12-16 18:46:25

Шүүгч бид нарыг дарматлаад салахгүй юм. Монголын хуулиар Хятадад ялыг нь өгүүлэх саналтай байна. Бүх хөрөнгийг нь хураагаад насаар нь нарсанд нь амраасан нь дээр. Хэн хэндээ яс амар.

Зочин [103.229.120.92] 2019-12-17 01:07:05

Та нарын шунал дэндсэн дэндсэн.юманд хязгаар бииг сана.

Зочин [202.126.89.49] 2019-12-16 20:18:24

Юу хуцаад бгаа юс

Зочин [150.129.142.44] 2019-12-16 15:51:24

Хүяээр авчран шоронд нь хатаагаачээ. Эрүү хулгайчдыг

Зочин [64.119.24.104] 2019-12-16 08:55:40

ЭНЭ ЭРХЭМҮҮД МАНАЙ УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ ТЭДЭНД ИРНЭ ГЭЖ МЭДЭГДДЭГ ХЭН БЭ

иргэн [202.179.25.213] 2019-12-16 05:06:13

Толгойлогч Хүзүүгүй Элбэгээ яасан вэ,

Зочин [202.9.46.247] 2019-12-16 04:22:57

Yalangya mon dund zergiin avilgachid boloh toriin baiguulagyn humuus ajild oruulahad , ajil zuuchlahad ih hemjeeni mongo avdag ter zavaan baidlyg niigem dayar ustgah heregtei mon tedegeer corruption avtagdsan humuusig zailuulah heregetei

Zochin [223.104.15.116] 2019-12-16 03:13:31

Unen shudargaar shuuj yaliig ne huleelgeh heregtei!!

bataa [202.126.89.101] 2019-12-16 02:57:37

busad avilgal awsa shvvgchid haana bnaa ygd avilgalchdiig zvgeer yawuulaad bnaa bvgdiin tsaazaar aw

Зочин [202.126.89.247] 2019-12-16 02:16:34

Хулгайч,луйварчин,халдашгүй эрхтэй хэрэгтэнгүүдийг прокурор ял төлөвлөөд л хятадын шүүхэд явуулчих тэд хэргийг буцаахгүй дор нь шийднэ.хөөн хэлцэх хугацаа хүргэхгүй маш шуурхай ажиллана.манай шүүх ажилаа умартсан

zol [202.126.88.64] 2019-12-16 02:12:07

tomorbat gejnohor gemtei bolohoor orgon zailsan shuu dee. eej ni byryygaa ooroo medeed byrhanii orond ochson. huu ni hergiin huleeh bolj de. hulgaich olon hunii amidralaar togloj hils heregt gutgej yawsan baihdaa. oort ni medruul. harah tsarainii huiten tsarsitai nowsh wum.

oind [123.123.140.38] 2019-12-16 02:57:37

eejiig ni alsan huu ni buu ireesei shuud aluulna! luivarchid alah baihaa bitgii ireerei mongol aimaar

иргэн [103.26.195.236] 2019-12-16 01:56:23

САЙХАНБИЛЭГИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙНА. САЙХАНБИЛЭГИЙН МЭДЛЭГ ЧАДВАРААС НЬ, НЭР ХҮНДЭЭС НЬ АЙЖ ҮХЭХ НЬ ЭЭ. ИЧСЭН ХҮН ХҮН АЛНА ГЭДЭГ Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ. ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ. АРД ТҮМНЭЭ ДАРАМТАЛЖ ТАТВАР АВАХААС ӨӨР ЮМ ЧАДАХГҮЙ ЯДАРСАН АМЬТАД.

зочин [150.129.143.62] 2019-12-17 04:54:32

Сайханбилэг,Баяр, сахал Эрдэнэбилэг нарыг хэлмэгдүүлж байна.Төгс төгөлдөр юм гэж хэзээ ч байдаггүй юм .Харин попроочингууд ажил хийсэн хүнийг хэлмэгдүүлж ард олныг буруу юманд уриалж битгий уриал гэмээр байна.Алдаа нь бусдынх алдар гавяъа нь та нарынх биш шүү.Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ.Венесуэл ,Замбибай,хойд солонгосын замаар орно шүү.Популист Гетлер,популист Мадура нар шиг нөхөд олон байна шүү ,Хувьсгал хийхэд хууль хэрэггүй гэж ярьдаг нөхөд ч байна Энэ аюултай шүү.Түүнии оронд ЖДҮ ,ХЭДСийн нөхөдтэй оролд за

зочин [150.129.143.62] 2019-12-17 04:41:25

1990 оны өмнө бүгдээрээ хийцгээе гэж уриалаад ард нь сууж үлддэг комминустууд байсан.Одоо харин Хэн их хийж,мега төсөл хэрэгжүүлнэ тэр хүн хэлмэгдэж юу ч хийхгүй попроочингууд од болдог цаг иржээ.Ажил хийж чаддаггүй хүн, хүн их шүүмжилдэг.Ажил хийлэг хүн алдаанаасаа суралцдаг.100хувь алдаагүй төгс юм гэж байдаггүй.Үндсэн хуулинд бид 30жилийн хугацаанд 2дахь удаагаа гар хүрснээ санацгаа

Зочин [103.229.120.92] 2019-12-17 01:10:23

Булган Сайханбилэг хэлмэгдээгүй харин улс хилмэгдсэн шүү дэн.Ардчлалыхан Дорлиг Элбэг Саханбэлэг Баярцогт бүгд хулгайчид болсон.Ардчлалын нэр төрийг устгасан шү дэ.

амарсанаа амартүвшин. [202.9.47.3] 2019-12-16 20:35:16

Зайл зайл тролл. Нэрээ нуусан троллууд

Зочин [202.9.46.43] 2019-12-16 02:30:40

Энэ хүнийг сайханбилэгтэй нь хамт шалгаж шоронд хорь

Зочин [192.82.67.61] 2019-12-16 01:53:40

Манайх Элбэгдоржийн авилгажсан хувьчлагдсан шүүхээс гадна өөрийн улсын бие даасан шүүхтэй болмоор юмаа.

Зочин [49.195.32.170] 2019-12-16 01:53:00

Кэ кэ танай улс бол нэг ч авлигын хэргийг шийддэггүй, нэг ч хүн шоронд орохгүй авлига авах, өгөх соёл бүрэн дархлагдсан ядуу улс билээ. Сайханбилэг, Баярцогт болон 7 шүүгчийн талаар зүгээр л дуу дуулж, коммент бичсээр байгаад өнгөрнө. Ёстой гоёштээ.

Зочин [192.82.67.182] 2019-12-16 01:46:56

зиаа! тэр шvvгч Темербатыг л алдахгvй юм шvv!!

Зочин [123.123.140.38] 2019-12-16 02:58:40

bitgii ireesei, ene muuhai buzar gazar, aluulna l gesen ug.

зочин [202.9.46.109] 2019-12-16 01:46:06

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛААД ЭХЭЛСЭН ГЭЖ ҮНЭН ҮҮ???

Зочин [64.119.19.97] 2019-12-16 01:40:35

Одоо бүр амар болжээ 21нд Сайханбилэг сда Монгол улсад айлчлал хийх гээд байнуу ккккк

зочин [66.181.177.188] 2019-12-16 01:39:49

Борвиндоо... туулай гэдэг шиг хагас дутуу илэруулсэн болж щуухэд шилжуулдзгззс болж хеен хэлэлцэх хугацаа дуусч ихэнх том хэрэгууд хаагдаж бнаа. АТГ-аа.

зочин [122.201.21.91] 2019-12-16 01:16:35

Хүүгээ хамгаалж ээж нь бурхан болсон.Энэ этгээд дээд зэргийн авилгач байгаад баригдах нь тодорхой болмогц зугатсан.Ямар ч хамаагүй аргаар монголд авчирж цаазлах хэрэгтэй

Зочин [123.123.140.38] 2019-12-16 02:59:20

taavar hend ch hereggui

Зочин [202.9.46.43] 2019-12-16 01:09:04

Баривчлаад хятадад аваачаад цаазлуулаад байгаач

Зочин [66.181.179.89] 2019-12-16 01:32:45

гэрээ хийчихмээр юм аа тээ

гончиг [64.119.21.227] 2019-12-16 00:53:41

С.Тэмэрбат бол унэхээр оргон заилж интерполоор эрэн сурвалжлагдаж баигаа гэж АТГ албан есоор хэлсэн . Ч.Саиханбилэгииг ямар ч албан баигуулага албан тушаалтан тиим юм хэлээгуи! Харин Зиндаа .мн Гантуяа гэгч сэтгуулч худал мэдээлэл тараасан . news.mn дээр худал мэдээлэл баина гэж гарсан . Одоо нэрээ ээрчилээд 21-нд ирнэ ч гэх шиг юм бичээд ккк ЕС-д баисан хун дипломат паспортои л баиж таараа Прокуророос 21-нд ир гэж дуудуулсныг баиршлыг нь тогтоогоод ируулж баигаа мэтээр бичээл .....Естои юу ч мгуи худал мэдээлэл бичээд тууниигээ унэн болгох гэж гарчиг ээриин нэрээ сольж ээр ээр энцгээс бичдэг энэ сэтгуулчидын холбоо салаагуи цагт Монгол монголоороо улдэхгуи болов уу!!!!!

Зочин [103.111.68.3] 2019-12-16 00:36:31

ЭНЭ ХЭРЭГҮҮДИЙГ СОНГУУЛИЙН ДАРАА МАНАН-гийнхан манан БОЛГООД САРИНУУЛНА ДӨӨ.


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.