Г.Занданшатар төрийн албаныхныг үхэгсэдтэй харьцууллаа, тэр ч оносон зүйрлэл мөнөөс мөн

Л.Батцэнгэл / Улстөр

-Тэрээр өнөөгийн Монгол Улсад төр байхгүй болсныг ч хэллээ, хуулиа хэрэгжүүлэхгүй болохоор төр яаж ч тогтнох билээ-

УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын асуудлаар төрийн албан хаагчидтай өнөөдөр уулзахдаа чухамдаа нэг төрийн тэргүүний амнаас гарах тун ч чухал үг, гаргалгааг уруулаасаа унагав. Тэрээр “Үндсэн хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн гол чиглэл бол гурван үндсэн зүйлд суурилсан гэж хэлж болно. Нэгдүгээрт, Монголын төр, төр шиг байх. Хоёрдугаарт, монгол хүн баялагтаа эзэн болж, баялгийн үр өгөөжийг хүртэх боломжийн талаар том шинэчлэлт хийх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжихтэй холбогдуулаад гурван үндсэн чиглэлээр гуч гаруй хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зөвхөн тунхаг, нийгмийн зөвшилцлийн гэрээ төдий зүйл биш. Монголын төр, төр шиг байхын үндэс нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, чадварлаг байхад чиглэгдэнэ. Үүн дээр би хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Уламжлал, шинэчлэл дээр тулгуурласан төрийн албаны шинэчлэлийг төрийн албаны бүх түвшинд хийх шаардлагыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт шаардаж байна. “Төрийн алба төрлийн алба боллоо” гэсэн шүүмжлэл олон болсон. “Улс төр авлига, хээл хахуульд идэгдсэн” гэдэг шүүмжлэлд өртдөг болсон. Төрийн алба хаагчдыг үндсэндээ тав хувааж үзэхээр болсон байна.

Зомби, хорлон сүйтгэгчид их байх тусам улс орны ажил “нурдаг”

  1. Зомби. Амьд үхдэл буюу гавьяа ч байгуулдаггүй, гай ч тарьдаггүй хэсэг хүмүүс.
  2. Хорлон сүйтгэгчид. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалт хариуцсан гишүүдийн хэлснээр улсад 810 сая төгрөгийн хохирол учруулсан байна. АТГ-ын соён гэгээрүүлэх газраас төрийн албан хаагчид авлигаар хоёр их наяд төгрөгийн хохирол учруулсан байна гэж байна. Хувийн болон албан тушаалын ашиг сонирхлоор төр, нийгэм, улс орны хөгжлийг хойш нь чангаагч хэсэг хүмүүсийг хорлон сүйтгэгч гэж үзэж болно.
  3. Муу гүйцэтгэгчид. Ажил хийдэг боловч дутуу, шаардлагагүй, сэтгэлгүй хийдэг хүмүүс.
  4. Сайн гүйцэтгэгчид. Маш бага хувийг эзэлж байна. Өгсөн үүрэг, даалгавар ажлыг сэтгэлээсээ, чанартай хийж, хэрэгжүүлдэг хүмүүс.
  5. Ялагчид. Үүнд хамрагдах хүмүүс маш бага байна.

Гүйцэтгэлийг ингэж тав хуваадаг болсон. Зомби хорлон сүйтгэгчид их байх тусам улс орон, байгууллага, ажил сүйтгэгдэж, нурдаг. Ялагч нар нь аливаа ажлыг сэтгэл гаргаж хийдэг, өөрийн санаачлагаараа төрийн албанд зүтгэдэг хүмүүс юм. Төрийн албан хаагчид, удирдлагууд бүгд ялагчид байх нь төрийн албаны шинэчлэлийн хамгийн гол зорилго юм. Үүнийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт шаардаж байна. Төрийн албанд хүн авахдаа танил тал, улс төрийн нам, харьяалалгүйгээр ямар нэг авлигагүй, ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүн авдаг асуудлыг Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын бүх байгууллага хэрэгжүүлж чадвал улс орон хөгжинө. Төрийн алба догширсон, муу гүйцэтгэгч, зомби болон хорлон сүйтгэгчдээс салах цаг болсон” гэсэн юм.

Монгол Улс парлементын засаглалтай орон. УИХ-ын дарга хууль ёсоор Монгол Улсын төрийн тэргүүн мөнөөс мөн. Хууль ёсны төрийн тэргүүн парламентар маань Монголд төр шиг төр байх хэрэгтэйг хэлж байна. Төр шиг төртэй байхын тулд хууль ёсоо дээдлэхийг тэрээр дурдлаа. Монголд маань харин тэр төр нь, хууль ёс нь байна уу гэдэг л хамгийн чухал асуудал болоод байна. Төрийн тэргүүн хүн маань Монголд төр хэрэгтэй байна гэхээр бид ямар улс оронд амьдраад байна аа гэсэн асуулт зүй ёсоор төрөх нь гарцаагүй.

Эсвэл, бид гадны төр засгаас хамааралтай вассал улс уу, Өмнөдмонгол шиг өөртөө засах эрхтэй гэгдэх ч өөдөө олигтойхон ч харах эрхгүй муж уу, буриад шиг дагуул муж уу гэсэн толгой эргэм олон асуулт ундарна. Занданшатар дарга гэхдээ монгол төрийг тэгтлээ ч үгүйсгээгүй нь тодорхой. Хамгийн гол нь төрийн алба төрлийн алба боллоо гэж сэтгэлээ чилээн зовнисон нь тод байна. Гай ч тарьдаггүй, гавьяа ч байгуулдаггүй сандал ширээний бугнуудыг тэрээр зомби гэж чухамдаа нэг онож хэллээ. Ийм амьд сүгнүүд тэтгэврийн насаа хүлээж, алив шинэ сэргэг бүхэнд тээг саад болсоор, эцэст төрөөс баахан нэхээс нөхөөс аваад нэг мөсөн тонилдог. Тэд мөрөөрөө тонилтлоо мөн ч их гай болно, зай бөглөнө. Чухам тиймээс л Монголын ард түмэн иймэрхүү амьдаараа үхэгсдийг “лай болохоор зай болоод өгөөсэй” гэж хэлдэг биз.

Төрийг сүйрүүлж байгаа хоёрдугаар дэвийн нөхдийг тэр “Хорлон сүйтгэгчид” гэж. Энэ бол төрийн албан хаагчдын доторхи хамгийн новшийн, хамгийн зэвүүн анги бүлэг юм. Тэд хээл хахууль, авилгаар нийгэм хэмээх өтгөн сайхан модыг тал талаас нь хэмлэсээр шалд нь унагадаг цагаан эрвээхэйний авгалдайнууд юм. Нийгмийн мөчир салаа бүхнийг авилгын авгалдайнууд идэж гүйцээд, төрийн зандан баганыг ч түйвээж байсан гашуун түүх улс орон бүхэнд шахуу байдаг байх. Тиймээс Хятад зэрэг өндөр ёс суртахуунт эртний төрт ёстой улс гүрнүүд авилгын сэжүүр мэдэгдэх сэжиг төдий нөхдийг хүртэл толгойг нь шороотой хутгаад байдаг нь зөв гарц юм. Нийгэм тэгж байж л цэвэршинэ. Төрийн тэргүүн хүн төрийн албаны ийм хорлон сүйтгэгчдийг хэрвээ мэдэж байгаа бол цуг тухайд нь хуулиар няц гишгэж байх нь төр төмөр нүүртэйн нэгэн илрэл болох буюу.

Г.Занданшатарын үгэнд дурдагдаж буй сүүлийн гурван зэрэглэл бол тийм ч шинэхэн категори биш. Сайн, муу гүйцэтгэгч, ялагч. Соцреализмын байдаг л нэгэн ойлголт учраас түүнийг онцлоод байх шаардлагагүй гэж үзсэн болно. “Төрийн алба догширсон, муу гүйцэтгэгч, зомби болон хорлон сүйтгэгчдээс салах цаг болсон” гэдэг хамгийн чухал утга агуулгаар төрийн албанд хандах хэрэгтэйг ямартай ч төрийн тэргүүн чангаас чанга дурдаад авлаа. Хамгийн гол нь одоо Монголын төр төр гэдгээ харуулж, хуулиа л чандлан сахьж ЖДҮ-чдэд, авилгачдад, оффшорчдод төмөр нүүрээ харуулах л чухлаас чухал байгаа юм даа!


Сэтгэгдэл

Зочин яг яс юман дээр бол улс төрч та нар л [66.181.161.51] 2020-12-04 08:16:05

Улс төрын ялсан намын далдаакууд та нар л төрийн албийг бузарлаж байга шүү өөрсдийн бөгс долоогч ажил хийх чадамжгүй зүгээр сууж байгаад мөнгө олох сонихолтой гуйлагчингуудаар дүүргээ биздэ

Тайлан нэртэй гайнаасаа сал [110.70.27.32] 2019-12-22 11:35:51

Тайлан нэртэй балиар цааснаасаа салаад энэ том компаниуд хэрхэн ажилтнуудаа гүйцэтгэлээр нь удирддагийн харж сурч аваач. Өглөө очоод нэг тайлан. Хийгээгүй байтугай хараачгүй заалт, хэрэгжүүлэх төсөвлөх төлөвлөх цаг хугацаа хэнд ч өгөөгүй шууд л тайлангаа өг гэж нэхнэ. Бас авч дуусдаггүй судалгаанууд. Хаха. Ийм л өрөвдөлтэй төрийн алба. Дарга удирдлагууд та нар л хорлон сүйтгэгч нар учраас төрийн албаны ажилтнууд зомби болж мөрөөрөө цалингаа мөлждөг юм.

зочин [66.181.166.185] 2019-12-19 06:46:49

хэлсэн үгээ ажил хэрэг болгочихвол болоо доо. Үнэхээр ардчилал нэрээр утга төгөлдөр ганц өүллбэр хэлчих чадваргүй, хүний мөс чанараа алдсан арчаагүй бэртэгчингүүд аль ч шатны төрийн албанд шургалчихаад төрийг ялзруулж, өмхрүүлж, төрийн өндөр сэнтий, нэр хүндийг газар доогуур " авсалж " гүйцлээ дээ. Төр төмөр нүүрээ харуулж өндөр шалгуураар чаддаг, мэддэг, зөв сэтгэлтэнгүүдээр төрөө түшүүлээч!!!!

зочин [59.153.85.79] 2019-12-19 06:05:09

Тэтгэвэрийн нас нь ойртсон олон жил төрийн албыг хашсан туршлагатай, хүмүүсийг тэр "ЗОМБИ"-д хамруулж арай л болохгүй дээ. Энэ нийтлэгч буруу л дүгнэлт хийж байна. Жинхэнэ "ЗОМБИ"-нууд чинь танил талаараа төрийн албанд орсон, хэн нэгэн даргын ивээл дор зүгээр цалин авч тэр тэтэгэвэртээ гарах дөхсөн туршлагатай хүмүүсээр ажлыг нь хийлгэдэг хүмүүсийг хэлнэ. Би өөрөө төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байгаа юм. Миний ажиллаж байсан газар яг ийм "ЗОМБИ"-нууд байсан. Тэд өөрсдийн хариуцсан ажлын чиг үүргийг ч ойлгохгүй, тэдэнд ямар ч даалгавар өгөөд биелүүлэхгүй болхоор дарга нар бидэнд /тэтгэвэрт гарах дөхсөн, ажлаа мэддэг, туршлагатай хүмүүс/-ээр тэр /ЗОМБИ/-гийн ажлыг хийлгэж нөгөөдүүл цалингий нь авдаг байдал сүүлийн 2000 оноос хойш үргэлжилсэн дээ. Үнэхээр харамсмаар. Энэ асуудлыг УИХ-ын дарга хөндөж байгаад талархаж байна.

зочин [103.14.37.6] 2019-12-19 05:42:48

өөрөө тэдний нэг. Насаараа төрийн алба хашиж хагартлаа баяжсан нөхөр. Монголд цөмийн хаягдал булах гэж бсан нөхөр.

зочин [202.131.245.69] 2019-12-19 04:25:45

зөв хэлжээ. Гэхдээ энэ ангилалд ямар хүмүүс багтаж байгааг тодруулж хэлбэл бүр сайн. Эхний зомбигоос эхэлсэн 3 муу ангилалд тэр чигээрээ улс төрийн томилгоо, тэднийг дагасан, чихсэн, арын хаалгадсан хүмүүс орно. Төрийн албыг улс төрийн томилгооноос бүрэн салгах ёстой. төрд сургууль төгсөөд ажилласан хүмүүс илүү ажилсаг үнэнч байгаа. Сайныг нь ажлаас нь өөрчлөх, дэвшүүлэн зайлуулах гээд ямар ч байсан торгоогоод тэр байгууллагын хамаг ажлыг хийлгээд байж байдгийн.

Зочин [202.179.26.27] 2019-12-19 01:29:47

Занданшатар дарга зөв хэлжээ. Төрийн алба үнэхээр сүйрсээн зүгээр сууж байгаад цалин авдаг хүмүүс болж хувирсан.

zochin [124.158.77.41] 2019-12-19 01:14:20

ЖИНХЭНЭ ЗОМБИ БОЛ ТӨРИЙН МЭНГИЙГ ДАРГА НЯГТЛАН ХОЁР ХУВААЖ ИДЭЭД АЖИЛЧИДАА АЖИЛЛАХ УРАМ ЗОРИГГҮЙ БОЛГОДОГ НӨХДҮҮДИЙГ ХЭЛДЭГ ЮМ ДАА АЖИЛЧИД НЬ ТИЙМ ХҮМҮҮСИЙГ ИХ БАГА 2 ЗОМБИ ГЭДЭГ ЮМ ХӨ ЯАГААД ГЭВЭЛ ТИЙМ ХҮМҮҮС ХҮМҮҮСИЙН ХӨДӨЛМӨРИЙГ СОРЖ АМЬДАРДАГ ЮМ ТЭГЭЭД ДАРГА ДАГАЖ ДАЛДАГНАСАН НӨХДҮҮД ЖИЖИГ ЗОМБИ БАЙДАГ ЮМ ДААН Ч МЭДЛЭГГҮЙ САЙД БАЙНА ДАА ИЙМЭЭС ӨӨРИЙГ ЧИНЬ ЖИРИЙН СОНГОГЧИД ДАРААГИЙН СОНГУУЛЬД СОНГОХГҮЙ ДЭЭ

Зочин э [122.201.21.143] 2019-12-18 13:05:48

Энэ нохор эхлээд ХХБанкны 14.3 тэр бум тог эхлээд толоо заримдаа арайл балай юм ярьж цэцэрхэх юм даа шудрага нохор биш шуу дээ ард тумэн мэдэж байгаа чамайг сонгохгуй байх аа

Зочин [49.0.135.130] 2019-12-18 11:09:11

Төрийн албанд ажиллагсдыг 2 хэсэгт хувааж болно. 1. Зах зээлийн нийгэмд өөрөө өөрсдийгөө тэжээгээд авч явах чадваргүй, төрийн албанд орж улсаас цалин авч шимэгчилж амьдрахаас өөр гарцгүй хүмүүс (манкурт боолууд). 2. Төрийн албанд шургалж түүний давуу байдлыг ашиглан өөртөө ашиг олох, хулгай луйвар хийх, авилга авч баяжих зорилготой хүмүүс.

Зочин [202.9.46.189] 2019-12-18 13:48:16

яг үнэн, хувийн секторын гологдолууд

Irgen [31.206.61.186] 2019-12-18 10:13:59

ENE ZANDANSHATAR UURIIGUU JINHENE ZOOMBI GEDGEE MEDDEGGUI ZOOMBI YUM BAINA DAA. OSOLD OROOD UURUU BUR YAG GATSAA ZOOMBII BOLSON BIZDEE.. UURUU CASINO TOGLOSON 14 TERBUMAA TUL

Turiin alvan haagch [31.206.61.186] 2019-12-18 10:09:30

Turiin albiig zomvi bolgoson uhegsed chi uuruu za. Olon jiriin turiin alban haagchdiig bitgii doromjil.. Uuruusuu ehleed buh zoombiinuudaa awaad dald orj uz. Bitgii shudragiin dur esgeed jujigleed bai...

Төрийн жинхэнэ албан хаагч [103.9.90.130] 2019-12-18 09:53:36

Солиорцон мөрөөдсөн хулгайчууд чинь улс төрийн албан тушаалтан та нар шдээ. Зарим нь үнэн үнэн. Зомбинууд бий. Гэхдээ та нарын хулгайн шахааны ажлыг хийсээр үнэндээ залхаж байна.Та нар энэ улс орныг үнэндээ мөхөөж байгаа. Би ч гэсэн энэ заваан цайрцан хулгайн ажил гүйцэтгэдэг газраас үтэр түргэн гарах санаатай байна. Намуудын шинэ залуу боловсон хүчинд хэлэхэд наад хуучирсан хулгайчуудаа зориг гаргаад 2020 оноос Монгол төрөөс бүр мөсөн зайлуулаад өгөөрэй.Дараа нь байцаа шулмын бузар үйлдлүүд зөндөө гарна дуусашгүй.

Зочин [202.21.108.16] 2019-12-18 08:17:43

газрын албаны байцаагч нь бусдын гарц таглаж хашаа барьсан этгээдийг илт хамгаалж, та нар өөрсдөө эд нараас олон хүн цуглуулж зодож дийлээд газраа хамгаалж чадахгүй бол хохь чинь гэдэг л төр шүү дээ

Зочин [66.181.170.82] 2019-12-18 04:37:35

төрийн албанаас гарах хүсэлтэй болсоон... попорсон, худлаа амласан, биелэх боломжгүй ажил төлөвлөсөн, төлөвлөхөөс хэтэрдэггүй, гүйцэтгэл байдаггүй, нээг л их өөрсдийгөө магтуулах гэсэн, бие биенээ шагнасан ичдэггүй дарга нараас ичдэг болсон.. цаашид иймэрхүү нөхдүүд төрд байгаа цагт төрийн албанд ажиллахгүй 2016-2020 онд ийм дарганцарууд бүүр их болсон...

ЗОЧИН [202.55.191.194] 2019-12-18 02:13:35

ТӨРИЙН АЛБА НЬ ОДОО ЦАГТ ТӨРЛИЙН БУЮУ НУТГИЙНХАНЫ, ЭСХҮЛ МӨНГӨ ХЭН САЙН ТӨЛСӨН НЬ ОРДОГ ДАРГА БОЛДОГ БОЛСОН. ТӨРӨӨС ШУДАРГА ЁС ШААРДАХ НЬ САЛХИНЫ ӨӨДӨӨС НУЛИМСАНТАЙ АДИЛ.... МАН АН БАЙГАА ЦАГТ ЭНЭ БАЙДАЛ АРИЛАХГҮЙ

Зочин [66.181.188.197] 2019-12-18 00:26:47

хатуу шиитгэлгүй бол өөрчлөгдөхгүй.. албан тушаалаа ашиглан төрөөс хулгай хийвэл бүх насаар нь төрийн албанаас зайлуулах . бүх насаар нь шоронд хийх . . гэх мэт онцгой хууль хэрэгтэй болжээ. төрийн дампуурал дээд цэгтээ хүрсэн .үүнээс цааш өршөөл байхгүй гэмт этгээдүүдэд

Зочин [202.126.88.234] 2019-12-17 18:46:33

TURIIN alband aluurchin ,aluurchung umuursun tolgoilogch nar bahad uls yaj devjih bilee.. TURD UNENCH AJILLASANIIHAA TULUU AMIA ALDAGSAD. OLON baigaag ard tumen harj baina.ARD TUMEN TENEG BISH gedgiig bolovsrolgui munhag tolgoit nariin oilgoh stag oirhon baina daa.

Зочин [38.131.236.19] 2019-12-17 18:10:42

Өнөөдрийн төрийн албанд 4, 5 р ангилалынхан ажиллах боломж байхгүй

зочин [103.26.195.61] 2019-12-17 11:43:45

Төрийн дээд тушаалын албанд ажиллаж байгаа хүмүүсийг цалингийн дундаж түвшний цалин өгөөд 1 жил ажилуулаал ажлын үр дүнг харгалзан индексжүүлэн. цалинг нэмдэг болгох хэрэгтэй багш нар цалингийн дундажаас бага цалин авч ажилийн үзүүлэлтээр нь цалин хөлсийг нэмэгдүүлдэг байсан ялгаа юу байгаа юм эрх мэдэлтэй хүнд цалин эх өгөхөөр шунал сэтгэлд хөтлөгдөн хахуул авч ажил алба салгардуулдаг тиймээс ажил хийх хөшүүрэг байхгүйгээс муу ,сайн ажилсаны ялгаа байхгүй тул ажил салгаруулах хандлага их гардаг

АРД [202.9.46.192] 2019-12-17 11:42:25

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГТ ХУЛГАЙЧГҮЙ ГАЗАР БАРАГ БАЙХГҮЙ БОЛЛОО ХАМТРАН АЖИЛЛАГСАД НЬ ТЭРНИЙГЭЭ ИЛРҮҮЛЖ ИЛЧЛЭХ БУС ХАРИНЧ ХАМТРАН ИДЭЖ ДАЛДЛАН НУУЖ ИЛЭРСЭН БОЛ ХААЦАЙЛАН ХАМГААЛЖ НЭГ НЬ ЯЛ ҮҮР Ч БУСАД НЬ ХӨРӨНГӨ ЗАВШИЖ ЯЛ ҮҮРСЭНДЭЭ ХӨРӨНГӨ ХУВААРИЛАН САНХҮҮЖҮҮЛДЭГ НАРИЙН АРГАРУУ ҮЕ ШАТТАЙГААР ОРДОГ БОЛЖЭЭ ТӨРӨӨ ГЭЖ НАМЫН НЭР БАРИСАН ХЭСЭГ БҮЛЭГ ХУЛГАЙЧУУДЫН ХУЛГАЙ ХИЙДЭГ ҮҮР УУРХАЙ БОЛЖ БАЙНА ДАА.

Зочин [202.126.89.167] 2019-12-17 09:10:02

Өөрсдөө хулгайч байсан ч яахав гагцхүү энэ олон хүн сэтгэлгүй баг өмссөн хулгайчдыгаа зайлуулаад,булшлаад өгөөч гуйж байна

Уншигч [119.40.98.177] 2019-12-17 07:22:43

Төрийн албыг улстөрчид өөрсдөө л ийм болгосон. нэг дарга шинээр ирэхдээ бөөн нөхдүүд дагуулж ирээ ор нэр төдий шалгалт авсан болоод л шууд газар хэлтсийн даргааар томилно. нөгөө нөхөр 5 үг холбоод 1 өгүүлбэр биччихэж чадахгүй нөхдүүд. дандаа хүнээр ажлаа хийлгэж, өөрөө хийсэн юм шиг даналзана, хэлэх үгээ хүртэл хүнээр бичүүлнэ, хэцүү албан хаагчид зөндөө байнаа

Мж [150.129.143.132] 2019-12-17 10:58:05

Яг үнэн 100% дэмжиж байна.

mk [202.21.124.21] 2019-12-17 06:56:08

та өарөө шудрага гар мөн үү? Үгүй л болов уу

Зочин [192.82.64.186] 2019-12-17 05:48:36

Sain uureg guitsetgegch bailaa 11 jil ajillahdaa. Daanch lalruud xunii xiisen ajliig uneldeggui uursduu xiisen bolgood deesh n taniltsuulchixdag lalruud ix bsan. Odoo turiin baiguullagad xezeech ajillagui. Ul shagaisan, matsan, xuniig deesh n xudlaa mattad tiim l xumuus ix baidag.

Зочин [66.181.161.86] 2019-12-17 04:32:39

Төрийн алба үнэхээр бохирдсан.сонгуульд их хадив өгсөн хүмүүс албан тушаал худалдан абагчид төрийн албаны удирдалгад ажилаж байгаа цагт эх орон дард түмэн мартагдхаас өөр аргагүй юмаа.

зочин [119.40.103.6] 2019-12-17 03:45:43

Үнэн шүү. Бодит байдал ийм л байгаа. Ард түмэн та нараас илүү мэдэж байгаа. Та нар ярьдаггүй байсан, одоо ярьж эхэллээ. Үр дүнг харъяа.

irgen [202.5.205.2] 2019-12-17 01:52:12

үнэн,үнэн, УИХ-д ч бна, нямдорж, лүндээжанцан нар зомби бишүү,

ДЭМЖИГЧ [183.81.171.2] 2019-12-19 03:41:40

ЗОМБИ НЯМДОРЖ ЛҮНДЭЭ МИЕО УЛААН ТЭРБИШ ГЭЭД Л ЯВЖ ӨГНӨ ДӨӨ ҮХДЭЛҮҮД

Иргэн [192.82.75.187] 2019-12-16 18:42:27

Зөв хэлжээ. Бөөн өртэй мөртөө нэг адилханхувцас өмссөн гарууд эрүүл мэнд нь таг нойл

Зочин [66.181.170.82] 2019-12-18 04:31:35

өр мөр, хувцас хунар энд ямар хамаа байнаа.... Ажил гүйцэтгэх чадвар сэтгэлийг яриад байна цаана чинь ккккк

зочин [66.181.161.3] 2019-12-16 18:16:44

ярих яах вэ ? сонгуулийн чимээ ойртсон таалагдах өвчин төрд гарах дуртай нөхдүүдийг яг зомби шиг харагдуулдаг нэгэнт тодорхой төрийн гурван өндөрлөгийн нэг нь хариуцлагатай мэдэгдэж байгаа хойно ерөнхий сайд нь хугацаа алдалгүй цэвэрлээд байхаас ашигт малтмалын утсаар ажил хийдэг иргэдийг аж ахуйн нэгжүүдийг хохироохоос өөр ажилгүй нөхдүүдээс эхэлвэл их юм гарна даа мэргэжлийн хяналт биш мэргэжлийн авилгалчидаа дугаарын дээгүүр өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэй дээ

иргэн [184.175.24.234] 2019-12-16 16:45:27

Насаараа хал балгүй явсан нөхөд л төрийн албыг залгуулж яваа. Төрийн албанд насаараа ажиллана гэж орох ёстой. Тэрнээс төрийн алба бол төрлийн ч алба биш, улс төрд орох шат ч биш. Зомби гэж доромжилж байгаа хүмүүсийн хийсэн юмыг бариад бусад нь гүйж нэр төр хөөцөлдөж явааг эрхэм дарга мэдэх чадвар танд дутагдаж байна биш үү.

Иргэн [66.181.161.104] 2019-12-16 15:22:08

Төрд сонгон шалгаруулах дүрэм журамыг сайтар мөрдөж ард түмэн хянах бололцоотой болгох хэрэгтэй тэгэхгүй бол аливаа нэг дарга болсон нөхөр тус бүрдээ чаддаг хүнииг нь биш чадах чадахгүй нь хамаагүй өөриин хүмүүсээр дүүргэж хамтарч идэж ууж төриин ажлыг унагааж байдаг. Иимээс ёстой зомбигоос долоон дор иимэрхүү нөхдүүдииг төрөөс зайлуулахгүы бол монгол хөгжихгүй .хамгын гол нь иимэрхүү төриин ажил унагаадаг нөхдүүдэд хариуцлага тооцдоггүй нь тэднииг өөгшүүлж давруулж байна . Төриин албаны сонгон шалгаруулалтыг цахимжуулах хэрэгтэй

Зочин [64.119.19.49] 2019-12-16 15:10:04

Одоо ч өөрсдийгөө тойруулаад оршуулгын хашаа хийгээд авчихлаа. Утга нийлж байнаа.

Зочин [66.181.161.107] 2019-12-16 14:33:54

Төрд ажиллаж байгаа элэг авмаар нөхдүүд их байдаг шүү шинэ дарга ирэх болгонд дагаж далдайгаад ДАРГАА гээд үүд хаалгы нь сахиад суудаг зомбинууд их шүү хөөрхий дөө ажлаасаа халагдуул юу ч хийж чадахгүй амьд үхдэлүүд нөгөа муусайн дарга нар нь тэд нараараа хүрээлүүлэх ямар дуртай гээч өрөвдмөөр амьтад

Зочин [103.57.94.44] 2019-12-18 02:51:31

Зочин Төрийн албаныханыг төдийгүй бүх нийтийг зомби(оюун ухаан, сэтгэлгүй амьд хүүр)-члох том бодлого холд ч, ойрд ч байдаг юм шиг ээ. Түүний эсрэг зогсож, тэмцэх зоригтой, ухаантай "баатар" тодрох болов уу даа, хөөрхий.

Зочин [64.119.18.227] 2019-12-16 15:16:10

Ягг үнэн

Зочин [192.82.69.63] 2019-12-16 14:18:57

Худлаа нээх дүр эсгэж ярьцгаах.юмаа.Мэдсээр өөрсдөө хуулиа гаргаад батлаад шат шатнь хэрэгжүүлээд явалдаа.Ёрөнхийлөгч нь.ЁСайд нь УИХ дарга нь ажил үүрэг гүйцэтгэж эхэлсэн цагаасаа амны уншлага болгон ярьж бна.Хатуу чанга хуультай болж шат шатанд нь хариулага тооцно л гээд яриаад л бсан хаана хуулиа баталж хэрэгжүүлсэн ярьсаар бтал дараагийн боллоо.Нөгөө тархины тураалтангууд чин дураараа дургиж дунд чөмөгөөрөө жиргэж бна.Дахиад л сонгуулиар нөгөө л авгай нөхөр ах дүү хамаатан садан найз нөхөд танил талаа сонгууль сайн будлиантуулсан гээд л цэвэрлэгч эгч нь хүртэл ЗАСАГ ДАРГА болчихно.МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН САНААТАЙ ХЭСЭГ БҮЛЭГ ШУНАЛЫН ТУЛАМ БОЛСОН ХҮМҮҮС БНА.2020 ОНД НӨГӨӨДҮҮЛ ЧИНЬ ДАХИАД Л ГАРНА ГЭХЭЭС ҮНЭХЭЭР АЙЖ БНА ТА НАР 2020 ОНД ДАХИАД ГАРАХ ЮМ БОЛ БҮХ ИРГЭДЭЭ ГАДААД ЦАГААЧИЛУУОАХ ХУУЛЬ БАТАЛАААРАЙ .гадаад гарч амьдрах минь!!!!!!

Иргэн [66.181.161.64] 2019-12-16 13:33:52

Үнэн хэлжээ. Орон нутагт төрийн алба биш төрлийн алба болсон. Сумын засаг дарга Даргын авгай халамжийн байцаагч Даргын авгай төрийн сангийн төлөөлөгч 2 эгч дүү 2 н хүүхэд. Даргын авгайн эгчийн нөхөр нь нийгмийн бодлогын ажилтан. Нийгмийн бодлогын ажилтны хүүхэд нь ня бо гэх мэтээр өшөө ах дүү гар нь ч байна. Ийм сум байна аа бна.

зочин [139.5.217.159] 2019-12-16 13:28:32

Угаасаа 500.0-600.0 төгрөгийн цалин авдаг гэсэн.Авч байгаа цалиндаа тааруулж л ажилладаг биз...

Батбаяр. И [64.119.26.211] 2019-12-16 13:27:43

Төрийн албаны төрийн хүн нь аливаа улсын нандин эрдэнэ...зүгээр л мөнгөтэй хүн хийдэг ажил биш. ..!?Төрийн дээд албаны хүнийг удам судараас нь эхлээд төрлөх гёнийн судалж , сургаж бэлтгэдэг тогтолцоо шаардлагатай. Сонгуулиар төрийн түшээ бүрэлдэх үү...? Нэн ялангуяа мөнгөний сонгуулиа ил зарлачихсан , ямар нэг намаас нэр дэвшигчийг л сонгох илүү магадлал, боломжтой манай улсад... гээд олон асуудал ... Өнөөгийн манай төрийн алба хашигчдийн ихэнх хувь нь цэвэр бус мөнгөөр л төрийн албанд шургалсан нь тодорхой хүмүүс ...яандаа. Дээр нь мөнгө муутай монгол хүн төрд ажиллах боломж бараг үгүй... ,

Монгол хүн [43.242.243.184] 2019-12-16 13:11:05

Дарга нар ѳѳрсдийгѳѳ хамгаалах, ард иргэдээ яллах хуультай болсон учраас зомби нар олширсон.

Irgen [64.119.18.217] 2019-12-16 13:07:32

Unin shu de.Hun bolgonl turiin alband orchih yumsan gej yaridag bolson n uuniig haruulna.yamarch bolovsrol medleg turshlaga hereggui mergejlee deeshluuleh ch hereggui ashigtai ajil bolood bn shu de.1orrod avbal tarhlagdah yum bishuu.halj solij bolohgui.balai yavdaltai huuhnuudiig halbal undeslelgui hallaa gel buun yum boldog gsn.tanil tal, mungu, bugsuuruu ordog gazar bolson.tsegtselmeer bn.

Зочин [103.57.94.107] 2019-12-16 12:16:59

Таны удирдаж байгаа УИХ-д Зомби, хорлон сүйтгэгчид олонхи нь болсон байна шүү.

Zochin. [202.9.40.132] 2019-12-16 23:58:42

Ta nar ulcer yaridagaa zogsoogooch. Naad tord bga avilgachidaa tseverlej baij mongol uls hogjino.Odoo tsagt idsen uusan nhojdog tsag boljee. Toriin alba torliin alba bolod udaj bga shuu de.Toriin 3n ondorlog horsh zergeldee 2 ornoosoo turshlaga sudlasai bilee.Hyatatuud dotoodiin avilgachdaas buren salla.Yariad bga zuilee amidrald heregjuul.

sanal neg [66.181.183.18] 2019-12-16 13:08:15

Harin tiim baihad toriin albanii huuliig ulam iim humuusd zoriulj batalsan shuudee odoo yanaadaa neg alhaad uragshaa, hoishoo 3 alhah yum daa Zandan dargaa

You can [202.179.31.89] 2019-12-16 11:48:00

Эд нар бүр ажлаа хийхгүй хэр нь төрийн албанд ажиллах сонирхолтой ажлаасаа бас буух сонирхолгүй гэвч алдаа нь илрээд ирэхээр шууд бүх шатандаа үгсээд хуйвалдан гүжирддэг юм байна. Жирийн хүнийг ингэж байгаа юм чинь одоо энэ мэдээгээр гардаг янз бүрийн дуулиан бол их зохиомол байж ч болох юм байлээ. Гэхдээ тэд юм хөгжсөн гэдгийг мартан ганцхан хүний олноор нийлээд үгсчихвэл болно гэж боддог тэнэгт нь үнэхээр баярлаж байна. Яагаад гэвэл. You can't beat the logic.

Зочин [202.179.31.89] 2019-12-16 11:40:50

Зөв зөв. Төрийн албан хаагчид үнэхээр аймаар байдаг юм байна. Тиймээс тэднийг жижиг юмаар л зайлуулах хэрэгтэй. тэр алдаа гомдол хэн нэгэн гаргаад батлагдвал тэр тухай нь төрийн албан хаагчийн хувийн хэрэгт нь тэмдэглэхээр заах хэрэгтэй. уг нь тийм заалт байдаг гэвч тэрийг хэрэгжүүлдэг газар алга. Тэрийг хэрэгжүүлбэл 3 алдааны дараа баяртай болох ба 3 гомдол авахгүйн тулд хүмүүстэй бас найрсаг эелдэг харьцдаг болно. Тэр хөшүүргийг яагаад хэрэглэхгүй байна вэ?

Хм [192.82.73.238] 2019-12-16 11:22:17

Манай энэ хэдэн дарга сэтэртэнгүүд нээрээ үгээ хэлээ ч аятай сонгоод хэлчиж чадахгүй, төлөвшөөгүй хөөрчихсөн хэдэн юм л байх юм. Аминдаа их л хурц ноцтой үг олж хэлж байгаа царай нь. Төрийн албыг хамгийн их хорлогчид нь нам дагаж цүнх барьж байснаа л гэнэт сайд, дарга нарыг дагаад орж ирдэг залуус, хүүхнүүд. Дарга нарыг нууц амраг сэтэртэй эрүүл согтуу нь мэдэгдэхгүй авгай хүүхнүүд, хятадын эрлийзүүд ч их байна

Онгоноо [66.181.188.68] 2019-12-16 11:12:36

Төрийн албанд 10 жил ажиллаад өөрийн хүсэлтээр гарсан даа. Эхний жилүүдэд хэлсэн бүхнийг хийдэг манкурт байлаа дараа нь хулгайч нарыг хоол бэлтгээд байгаагаа ойлголоо тэгээд сүүлийн жилүүдэд бултаж зугтааж хэсэг яваад ухамсартай ёс зүйтэй хүмүүжсэн тул уйдаад залхаад гарсан юм даа.

zochin [103.229.121.44] 2019-12-16 10:52:54

bi bol toriin alban haagch 5 jil zutgej bna. Zandanshatar met shig ulsiin mongonoos neg sohor ulaan zoos ch avch uzeegui urdah ajilaa chin setgeleesee hiij zutgej bna. toriin deed tuvshind l avilga heel hahuuli tsetseglej, oorsdoo zoriulj huuli gargaj suugaa bolhoos dood dund shatniihaa uhtelee zutgej yavaa shuu

Зочин [202.126.89.146] 2019-12-17 02:03:35

Доод түвшинд хамгийн их байдаг ш дээ. Худал ярих хүний хийснийг өөрийн хийсэн болгох өнгө үзэмжээр харьцах төрөл садангаараа нийлж ажиллах нэг орсон бол буухгүй буруу зүйл хийгээд байхад шагнагдах та ч ийм байгааг олж харж л байгаа. Нэг л и ажил хийсэн хүмүүс баяжаал төрийн цалингаар амьдарсан тохиолдолд машин ч авч чадахгүй ш дээ. Хүүхэд хаматан садангүй тэтгээд хот газар байр орон сууц унаа машин бүгдийг л далд гэж бодож ил авч өгч байна ш дээ. Мэдэж байж тэгдэггүй гэж битгий зүтгэ. Өөрөө л тийм биш юм байна. Тийм биш нь тун ч ховор ш дээ. Наад төр гээл байгаа төрийн албан хаагч нь байж л байлаа цагтаа. Үнэнч байхаар амьдрал улам дорддог өрнөөс өрний хооронд байлгадаг газар шүү дээ.

Зочин [202.21.120.211] 2019-12-16 09:43:36

төрийн албан ажилдаа чин сэтгэлээ зориулж төсвийн мөнгийг хэмнэж нөөц бололцоогоо дайчлан хоёргүй сэтгэлээр ажилласан гэтэл урам өгөхийн оронд нам хөөсөн даргын чихээсний цүнх баригчид толгой дээгүүр даваад гарах юм билээ

Зочин [64.119.18.227] 2019-12-16 15:18:59

Одоо төрийн алба бүгд ийм болсон.

Зочин [66.181.188.68] 2019-12-16 11:13:25

Тэгдэгиймдаа

ЗОЧИН [202.131.233.190] 2019-12-16 09:38:58

ЭНЭ ХҮН ӨӨРӨӨ, ЕС НЬ МАН-ЫН ЖДҮЧИН 60 НЭРС ДОТОР ШААЖ ЯВААГ ЮУ ГЭХ ВЭ.

Иргэн [64.119.23.129] 2019-12-16 09:14:05

Өөрийн чинь толгойлж байгаа УИХ жинхэнэ зомби болсон шүү. Өөрөө бусдыг хэлээд байна . Өөрийгөө эхлээд хар.

Зочин [202.179.31.28] 2019-12-16 09:02:06

Төрийн тэргүүн байж ийм юм ярьж байдаг

Зочин [59.153.112.191] 2019-12-16 09:11:40

Хэт туйлширсан байна. Муу ёр, бузартай юм бэ. Нөгөө талаас наад төрийн албаны хууль гэж зүйл чинь одоо хэр нь амьдралд буухгүй байна. 3 дах өнцгөөс харвал гадаадын загвараар хэт яваад байна. Бүүр их ноо хайвал манай нийгмийн дунд гадаадын эрлийзүүд дүүрсэн байгаатай холбоотой.

Зочин [59.153.85.133] 2019-12-16 08:35:55

тэд нь өөрсдийнхэн нам дагасан хэдэн цүнх баригчид л шүү дээ

иргэн [192.82.66.152] 2019-12-16 08:12:49

Үнэнг хэлсэн байна.Хурган дарга нараа л сольж цоо шинэ залуу хүмүүсээр шинэчлэх хэрэгтэй.Одоогийн залуу хөгшин бүх дарга нар бүгд ашиг сонирхолтой төрийн ажлыг хувийн компанийн ажил шиг хандаж мэргэжилтэн албан хаагч нараа байнга хууль бус зардал мөнгө гаргах гэж дарамтладаг гаргахгүй бол сайдынхаа нэрийг барьдаг эсвэл УИХ-н гишүүний нэр барьдаг бүр болохгүй бол шууд халдаг зарчим хэрэгжээд 2 жил болж байна.Өмнөх ЗГ-н үед хэзээч ийм дарамт байгаагүй одоогийн ЗГ-н үед ийм асуудал газар авч байна.Үүнд УИХ-н дарга Есайд нар анхаарч ТАЗөвлөлийг шударга шалгалт яамдуудад хийлгэх хэрэгтэй байна.Төрийн мөнгө зориулалтын дагуу төрийн ажилд л гарах ёстойд анхаараачээ Оюунэрдэнэ сайдаа.

Иргэн [64.119.18.227] 2019-12-16 15:20:30

Урд нь ийм байгаагүй сүүлийн хэдэн жил яг ийм болсон

Z [203.91.115.51] 2019-12-16 07:47:28

Toriin tomchuudaas xeniich soxoogui asuudaliig yarij bna.mash zov.

balai [202.179.10.58] 2019-12-16 07:28:15

МЭДРЭЛ МУУТАЙ ХОГ ШААР ЧИНЬ ЮУ ВЭ........МАН НАМ ЭНЭ НӨХРИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ЗАЙЛУУЛААЧ.....

Зочин [122.201.26.172] 2019-12-16 07:21:08

Занданшатар өөрөө ёс зүйгүй, хувийн ашиг сонирхол ихтэй, нутаг, найз нөхөд шалгуураар олон бүтэхгүй хүмүүс олон газар шахсан. Ийм инээдтэй хоёр нүүртэй байгааг нь хараад ой гутай байна.

Зочин [66.181.183.240] 2019-12-16 07:13:47

Занданшатар чинь мэдрэлийн гажигтай нь албан ёсоор тогтоогдсон этгээд шүү дээ

Зочин [122.201.26.172] 2019-12-16 07:23:37

Баянхонгорын Баатарсайхан гэж 8 дугаар ангийн боловсролтой, морин хуурч хүнийг ТАЗ-ийн гишүүн болгосон. ийм юм хийчихээд олон юм битгий ярьж бай.

Huhuujii [182.160.36.208] 2019-12-16 07:12:22

eme darga maani uneheer zub helsen baina huulia deedlej turiihuu tumur nuuriig haruulah fsag ni bolson baina ajil hereg bolgoosoidoo

Манан [66.181.161.111] 2019-12-16 07:09:29

Зомби болон хорлон гүйцэтгэгч нараар төрийн алба дүүрсэн юм бишүү

Зочин [202.55.188.91] 2019-12-16 07:04:01

Тѳрийн албанд цус ойртолт элбэгшсэн учраас гахай сүүлтнүүд нийт апаратыг эзэлсэн. Тѳр гэдэг эрэмдэг амьтас, алуурчин, луйварчин, авилгач, хүчирхийлэгчдээр дүүрсэн. Тѳрийн албаны нийт ажиллагсадын 99 хувь нь улсаа тонох марафоны тамирчид. Эмэгтэй албан хаагчдын 90 хувь нь янхан. Хамгийн түрүүнд бѳгсѳѳ базуулж шалгуур давсанаар карийр хийх боломж олдог. Ийм тѳр удаан орших боломж бий юу? Тѳрийн удирдлагууд бүгд гэмт хэрэгтнүүд. Энэ Зандан ѳѳрѳѳ ч бас гэмт хэрэгтэн. Гоголийн Амьгүй албат дээр "луйварчин нь луйварчнаа унаад луйварчнаараа ташуурдан явдаг бүгд шашин сүжгээ худалдсан ѳѳдгүй амьтад" гэж гардаг. Энэ бол манай ѳнѳѳгийн тѳрийн түшээдийн яг байгаа царай нь мѳн. Үүнийг тѳрийн ялзрал гэж байгаа юм. Тѳрийн ялзрал нийгмийн ялзралаас эхтэй. Иргэд ѳѳрсдѳѳ л дор бүрдээ гарц нээхгүй бол ийм байдал нэг бол хувьсгал эсвэл дамлуурлаар дуусдаг. Гэвч хувьсгал гэдэг бол угтаа дампуурлын арай ѳѳр хэлбэр юм шүү дээ.

zochin [202.9.46.218] 2019-12-16 07:00:10

ugaasaa l khulgaich deeremchidiin uur uurkhai bolson.

зочин [202.179.31.90] 2019-12-16 06:54:33

Хиймэл дүр эсгээгүй бол наад шаадлагаа бүх түвшин, шатанд тавь,хий,хэрэгжүүл,эцсийн үр дүнг хянаж бай гэж л захия.

Зочин [202.9.46.103] 2019-12-16 06:48:01

Түрүүний бѳѳс толгойд гараад хэн ажлаа мэдэж байна тэр тѳрд гай болдог цаг ирснийг дуулаагүй юм уу?

Зочин [64.119.20.222] 2019-12-16 06:42:14

Өнөөдөр Монгол улсад баян ядуугийн ялгаа шудрага бус байгаа болохоор улс орон хөгжихгүй, эрх мэдэлтэнүүд л луйвраар баяждаг, жирийн иргэд баян болно гэдэг маш хэцүү, үргэлж дарамтлуулж байж дөнгөж хоолоо олж идэх хэмжээнд л хүрдэг юм.

Зочин [202.9.46.44] 2019-12-16 06:40:03

ЭНЭ ЦЭЦЭРХЭЭД ЧАЛЧААД БАЙГАА ЭТГЭЭД ӨӨРӨӨ ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙЖ, БАНК ЛУЙВАРДСАН КАЗИНОЧИН ШҮҮ. ЭНЭ ЭТГЭЭД ЛАВ ЗОМБИ ГЭХ ЭХНИЙХ, ХОРЛОН СҮЙТГЭГЧ ГЭХ УДААХ АНГИЛАЛД ЯМАР Ч ШАЛГУУРГҮЙ БАГТАХ ГЭМТЭН МӨНӨӨС МӨН ДӨӨ. ИЙМ СҮГИЙН, СЭЖГИЙН ЮМНУУД ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙГААГААС БОЛООД МОНГОЛ ӨӨДЛӨХГҮЙ БАЙГАА.

Зочин [64.119.20.222] 2019-12-16 06:31:17

Монгол төрийн алба хаагчид гэдэг нь авилгачид болоод удаж байна. Төрийн албанд танил тал, хамаатан садан, төрөл төрөгсөдөө томилж байгаа учираас улс дампуурч эх орон сул дорой болж жирийн иргэд амь зуух чадваргүй болж байна! Үүнийг Монгол улсын иргэн бүр мэдэж байх ёстой!

Zochin [66.181.170.73] 2019-12-16 06:22:02

Uuriikhuu tukhai yarijee dee yanz n'. KKK

Зочин [202.126.88.178] 2019-12-16 06:28:30

yes, oorsdiigoo hicheehgui baij, zugeer ajlaa hiij bui jiriin alban haagchdiig doromjloh yum

Лодой [66.181.170.34] 2019-12-16 06:21:08

Чиний худ гжэд бгаа татварын ерөнхий гмзрын хяналтын дарга Хандаагаа зайлуулаачээ. Арай л цайчан хүүхэн бна лаа шүү. А өг гээдл

зочин [66.181.161.52] 2019-12-16 06:15:17

Яриад байгаагаа биелүүл,гүйцэтгэлийн шалгалт хий

Зочин [202.126.89.247] 2019-12-16 06:11:12

Төрийн албан хаагч амьгүй албат гээд байдаг.бараг л асуудал шийдэхгүй,яаруу сандруу ажил бүтээх гээд очихоор амьгүй юм шиг дуугүй суугаад таг болдог.хачин идэвхгүй үлгэн салган хүмүүс шүү

Баянаа [202.9.46.101] 2019-12-16 06:07:31

Ямар ч толгойгүй нөхөдүүд байдаг мянган сайхан зүйл яриад илжиг хайран нас цаг хугацаагаа төриин илжигүүлтэй ноцолдож насыг барлаа даа

Зочин [64.119.27.16] 2019-12-17 01:58:37

Их хурлийн даргын хэлсэн үгэнд бичсэн сэтгэгдлийг үзлээ хүмүүс өөрийн нь шударга бус ярьж байгаагаасаа тэс өөр хүн гэдгийг баримттай нэр устай бичжээ тэгэхээр ямарч сайхан хууль дүрэм гаргаад их хурлын дарга нь ийм худалч нөхөр байхад хүмүүс унд итгэж найдах вэ дээ Тэгэхээр бидний сонгож төр засгаа удирдуулж байгаа МАН ийн байж байгаа царай нь энэ байна даа МАН д үүрэлсэн луйварчид дотор өөрийгөө гадарлах өөрөө гайгүй байсан ч бусад хулгайч нар нь ажил хийлгэхгүйг мэддэг цөөхөн хүмүүс байнаа энэ МАН ийн гишүүдээс өндөр цол хэргэмд шалгаруулахад татгалзаж байгаа Аиурсайхан гишүүнийг анх удаа харлаа энэ намд ийм хүн цөөхөн бнаа олон бсан бол их хурал засгиин газрын гишүүдээс 50 гаруй луйварчид гарахгүй бизээ иймээс 20 оны сонгуульд энэ намыг сонгохгүй бол төрд байгаа хулгайч цөөрөх биз хэрэв эдэнд хууртаад дахин сонговол мөн л Занданшатар шиг нөхөд төрийн толгойд уралдаж очиж суугаад төр засгийг луварчидаар дүүргэх байх даа иймд эдэнд дахин хууртахаа больё доо хүмүүсээ...


86 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
86 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.