Голын мөс цөмөрч олон тооны бог мал живжээ

Ц.Анударь / Орон нутаг

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” голын мөс цөмөрч олон тооны бог мал живжээ.

Тодруулбал, тус сумын Урандөш багийн “Хүрэн шугуй” гэдэг газарт Цөм сүргийн үржлийн төвийн малчин В “Дэлгэрмөрөн” голоор өнгөрөгч бямба гарагт буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 18:00 цагийн орчим 100 орчим бог мал тууж явахад голын мөс цөмөрч малнууд осолджээ.

Уг ослын дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:30 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цөм сүргийн үржлийн төвийн гээд нийт 22 хүн 7 цаг гаруй хугацаанд ажиллаж, голоос 24 хонь, 57 ямааны /81 бог малын/ сэг зэмийг гаргаж, булж устгажээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.180] 2020-01-15 02:20:26

Өвөл малаа усанд живүлж үхүүлдэг малчинг анх удааа л сонсож байна. Малын ч бай ерөөс боловсролгүй хүмүүсийн балаг тэр дээ. Жаахан дулаархаар морь уралдуулна гээд адуу тамлана. Ийм л амьжиргаа байна даа хө

ivii ivii [1.25.88.75] 2020-01-14 14:58:36

ymar sain bh we bas l amid amitan yaj zovoo bol um sain amgalan boloh boltugai

зочин [66.181.176.89] 2020-01-14 05:44:44

Хашир биш байна. Цасгүй байгаа юм уу. Услах гэж очжээ. Харз байждээ.

Зочин [202.21.107.98] 2020-01-14 04:07:26

цөм шатжээ балайн

зочин [66.181.161.113] 2020-01-14 03:49:24

болгоомжтой бай л даа хайран мал


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.