Залилах гэмт хэрэг нэмэгджээ

Л.Батцэнгэл / Хууль

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монголбанк хамтран өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн иргэдийг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүй, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн мэдлэг олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулжээ. Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувьд хүрчээ.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх, Монгол банкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг, Төлбөр тооцооны газрын бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан, Монгол банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар залилах гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал, ангиллын талаар мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Залилах гэмт хэрэг 2017 онд 2996, 2018 онд 5372, 2019 онд 7821 тус тус бүртгэгдсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.127] 2020-01-14 10:16:29

УИХ ЖДҮ чид залилан албан тушаалын хэрэг

Зочин [103.212.117.69] 2020-01-14 09:25:28

Залилангийн гэмт хэргийг Улсын дээд шүүхийнхэн нь хэрэгсэхгүй болгоод л сууж байдаг юм билээ дээ. Нэр бүхий хор найруулдаг хэдэн өмгөөлөгч байгаа. Карманы хулгайчдыг бодвол залилангийнхан сүлжээ, танил тал ихтэй түүндээ найдан бусдын амьдралыг бусниулахыг юман чинээнд тоохоо болисон хүмүүс байдаг. Ихэнх нь авгайчууд байдагв

Зочин [66.181.161.103] 2020-01-14 11:29:20

Өмгөөлөгчид бол цагаан цамц өмссөн залилан хийдэг хүмүүс шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.