"Макс" группийн Ганбаатар 500 ортой эмнэлгийн обьект гаргахаа мэдэгдлээ

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

Ханиад томуугийн өвчлөл ихсэж дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлж ядан, эмчлүүлэгчдээ коридортоо хүлээн аваад багагүй хугацааг өнгөрөөж байна. Энэ нөхцөл байдалд хэн бүхэн санаа зовинож байгаа ч салбар яам нь төдийлөн анхаарлаа хандуулахгүй байгаа. Үүнд сэтгэл зовнисон "Макс" группийн захирал Д.Ганбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой, 500 ор байрлуулж томуугийн улмаас өвдсөн эмчлүүлэгчдийг хүлээн авч ашиглахж болох обьектыг гаргаж, хувь нэмрээ оруулахад бэлэн" гэдгээ жиргэлээ.

Тэрээр "Хөгшид, хүүхдээ тэвэрсэн ээж эмнэлгийн коридорт хэвтэхийг харахаар сэтгэл зовниж байна аа. Хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орны асуудлыг шийдэж, хувь нэмрээ оруулахад манай хамт олон бэлээн. Обьект нь бидэнд байна. 45 хоногийн дотор эмнэлгийн зориулалттай 500 ор бэлэн болгох боломж бий. Мэдээж үйл ажиллагаа, халаалт, дулааны асуудал гээд тодорхой хэмжээнд түрээс, төлбөрийн асуудал яригдах байх. Ханиад томууны дэгдэлт дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь томуу, томуу төст өвнөөс болж эмнэлэгт хэвтэж байна. Дараа жил дахиад л энэ асуудал яригдах нь ойлгомжтой. Санаачлагыг маань Эрүүл мэндийн салбарынхан анхааралдаа авна биз ээ" гэжээ.


Сэтгэгдэл

зочин [64.119.16.245] 2020-01-15 03:22:15

Энэ нөхөр хурданы нэртэй адуугаа хөл хугарсан шалтгаанаар цаазаар авсан этгээд. Ёс зүйгүй. Хурдан буян өгөөжөө өгөхгүй дээ. Цээж баян, Бөөн өр.

ЗОЧИН [49.0.135.63] 2020-01-15 03:30:34

45 ХОНОГИЙН ДАРАА БЭЛЭН БОЛОХ ХАЛААЛТ ДУЛААН ЗАСВАРГҮЙ БАЛГАСАА ТӨРӨӨР БҮХ ЮМИЙГ НЬ ХИЙЛГҮҮЛЭХ ЁСТОЙ МУУХАЙ САНАА ГАРГАЖ БАЙНА. 45 ХОНОГИЙН ДАРАА ХАНИАДНЫ ДЭГДЭЛТ БАЙХГҮЙ БОЛОХ ҮЕД ЯМАР ХЭРЭГ БАЙХ ВЭ, АРГАГҮЙ Л ЛУЙВАРЧИН БАЙНА ДАА.

Зочин [64.119.24.76] 2020-01-15 02:12:37

ovchnoor dalimduulj tureeseer ashig olox arga bodojdee xandivlaj bolno . uom uzeegui guilgachin shuudee sayaxan l ax duugeeree xog tuuj ami zogooj baisan amitad shuudee edniixen

Зочин [202.179.26.95] 2020-01-15 02:57:02

тэгэж ч шаахгүй шүү муу ком-ний араас бүлтэрсэн муу гогооронгийн го минь

dorj [192.82.71.154] 2020-01-15 01:45:54

hudlaa har

T [192.82.69.123] 2020-01-15 01:14:18

Tureeslex ni business hun mungu olox argaa olox umaa

Зочин [192.82.65.160] 2020-01-15 00:31:43

2020 онд УИХ д үзлээ л дээ

Зочин [202.126.89.61] 2020-01-14 23:50:29

Одоо ч олон барилга хог болж байгаа түүний дотор максын мандах сургуульд түрээслэж байсан барилга энэ хогоо

Зочин [91.177.93.62] 2020-01-14 21:18:06

Sain uils ni batjin delgereg!

Зочин [212.95.5.240] 2020-01-14 17:02:53

Mundag songuuliin surtalchilgaa bna. Manai mongolin yaduu ard tumneer halamj mungu taraah, emnelegtee tur hevtuuleh zereg tur zuuriin unuu margaashaa unguruuh yumaar mongolchuud huurtaj amidarch baigaa uneheer emgeneltei bna

Зочин [150.129.140.193] 2020-01-14 16:16:25

ХҮН ЧАНАР МАНДТУГАЙ

Зочин [202.9.46.234] 2020-01-14 15:52:47

Шинэ жил өнгөрөөд хэрэг нь дуусангуут төрд түрээслэчих санаатай муухай байна шүү яаж ингэж улайм цайм байж чаддаг байнаа ичээсэй.

Зальт үнэг [202.9.40.82] 2020-01-14 15:25:37

Урсгал зардлаа төрөөр даалгачихдаг бас овоо толгой шүү

УРИАЛГА [202.9.46.205] 2020-01-14 14:33:23

Хэн ямар ч сэтгэл гаргажболно түүнлүү бүү хар ус цацацгаа!!!! Сошиалд солиорсоод байгаад ГАЛЗУУ СОЛИОТОО нѳхдүүд одоо наад тархиа цахим орчинд бус АМЬДРАЛДАА цаашлаад УЛС ОРНЫХОО хѳгжилд чадвал нэмэр оруулцгаа!!!!

Мундаг [64.119.20.91] 2020-01-14 13:53:07

МУНДАГ ХҮН АМЖИЛТ

zochin [202.126.89.210] 2020-01-14 13:31:47

sain bna

Ккк [202.126.89.57] 2020-01-14 12:51:11

Их хуралд нэр дэвших гэж байхгүй юу даа.

Зочин [202.9.46.234] 2020-01-14 12:14:26

ХУДАЛДАХ ТҮРЭЭСЛЭХ ГЭСЭН БАЙНА ЛЭЭ ШҮҮ , ӨВӨЛ ӨНГӨРЛӨӨ ДӨӨ , САР ХАГАСЫН ДАРАА ГЭХЭД ХАНИАД ТОМУУ НАМЖЧИНА СОНГУУЛЬ ОЙРТООД БУЯНТНУУД ОЛШИРЛОО ДОО

уяачдын зочин [202.179.25.93] 2020-01-14 11:13:47

манай уяачид ийм сайхан сэтгэлтэй шүү амжилт хүсье

Zochin [202.126.89.148] 2020-01-14 11:05:11

Улсдаа ард түмнийхээ төлөө бэлэглэж чадахгүй бн уу тэрбумтан хүн байж чааваас түрээс мүрээс яриад уахаараа ийм байдаг бнаа сайхан гараа сунгаж бгаа нэрэн дор түрээслэгдэхгүй бгаа обьектоо шахаж бгаа юм бишүү тийм бодол төрлөө

Зочин [202.9.46.234] 2020-01-14 12:16:55

Худалдах түрээслэх санаатайм гэсэн арай шүү

Зочин [66.181.180.19] 2020-01-14 11:15:52

Ийм сэтгэл гаргаж байгаа нь сайхан байна. Хүний сахйан сэтгэл рүү битгий ус цац л даа. Та өөрөө чадахгүй бол дуугай л бай.

Zochin [202.126.89.154] 2020-01-14 10:56:54

saixan setgel bn . Busad ni duugyi l bn

Зочин [202.126.89.23] 2020-01-14 10:26:30

Shaadag gar . Tom turees

Зочин [202.9.46.234] 2020-01-14 12:15:53

өөрөө түрээслэж зарж чадахгүй улсад шахчих санаатай өвөл дуусч байхад

Zochin [202.126.88.149] 2020-01-14 10:24:26

45 honogin daraa haniad tomuu namdchih bhoo

Зочин [66.181.176.168] 2020-01-14 10:21:29

mundag bna aa!


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.