Махны компаниуд Хөдөө аж ахуйн яамтайгаа "дайн" зарлалаа

Л.Батцэнгэл / Эдийн засаг

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр мэдээлэл хийлээ. Эрхэм гишүүний мэдээлэл ихээхэн ноцтой зүйл агуулж. Тэрээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьснаа гурван үндэслэлээр тайлбарласан. Үүнд нэгдүгээрт, Ч.Улаан сайд малчдын малын үнийг унагааж, орлогыг нь багасгажээ. Тэрчлэн Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулж дампууруулах хэмжээнд хүргэсэн гэж байна. Гуравдугаарт, БНХАУ-ын махны үйлдвэрийн эздийг дэмжсэн бодлого явуулж байгаа аж.

Тэр цааш нь “Өнгөрсөн оны есдүгээр сард махны үнэ хангалттай өссөн. Тухайлбал, төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянгад хүрсэн. Гэтэл өнөөдөр тус бүрийн үнэ 20-30 мянган төгрөгөөр буурлаа. Бод малын ханш нэгж тус бүртээ 200 мянган төгрөгөөр унасан. Махны үнэ ингэж унасан шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны Хятад компаниудад өгсөн квоттой шууд холбоотой. Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Эдгээрийн зөвхөн 10 хувьд нь БНХАУ-д мах экспортлох квот олгодог. Ингэхдээ авлигаар квот өгдөг. Квотгүй үлдсэн 130 гаруй махны үйлдвэр нь квот авсан 10 гаруй компанийн нэр дээр махаа экспортлох хүсэлт тавьдаг. Уг хүсэлтийн хариуг өгөхдөө “Бид авлига өгч мах экспортлох квот авсан учраас адууны нэг кг мах тутамд 12 юанийн төлбөр авч байж, махыг чинь экспортолно” гэдэг шаардлагыг тавьдаг. Тэгэхээр адууны мах кг нь 5000 төгрөгийн үнэтэй байхад энэ үнэтэй дүйцэхүйц кг тутамд 4800 төгрөгийн авлигыг бий болгож байна. Энэ төлбөрийг төлсөн аж ахуйн нэгж, махны үйлдвэрүүд буцаагаад ямар замаар мөнгөө олж авдаг вэ гэхээр нэгдүгээрт, өөрсдийн ашгаа бууруулж хоёрдугаарт, малчдын малын махны үнийг унагаах зорилгоор дээрх авлигын мөнгийг төлж байна. Өнгөрсөн хугацаанд нэг хонь, ямаа борлуулсан малчин 20 мянган төгрөгийн авлигыг Ч.Улааны халаасанд шууд бусаар төлж байна. Тиймээс Монголын малчид зарсан мал бүрийг бог тутамд 20 мянга, бод тутамд 200 мянган төгрөгөөр тооцвол хэдэн зуу, мянган төгрөг Ч.Улааны халаасанд төлсөн тооцоог гаргах боломжтой. Ч.Улаан зөвхөн Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгодог. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятад. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарынх. Тухайлбал, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын төрсөн дүүгийнх нь компани 5000 тонн мах гаргах зөвшөөрөл авчихсан квотоо зарж байна. Ийм луйврын системийг үе үеийн ХХААХҮ-ийн сайд нар хэзээ ч хийж байгаагүй. Энэ хулгайн системийг ганцхан Ч.Улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр махны компаниуд бүгд хүнд байдалд байна. Квот нэрийн дор дотоодын махны компаниудын үйл ажиллагааг боомилж эсрэгээрээ Хятадын компаниудыг дэмжсэн Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Тийм учраас 250 мянга гаруй малчдын нэрийн өмнөөс хуулийн төсөл өргөн барьж байна” гэсэн юм.

Б.Пүрэвдорж гишүүн Ч.Улааны талаар баримт байгаа учраас УИХ-д огцруулах хуулийн төсөл өргөн барьж байгаа байж таараа. Үнэхээр махны үйлдвэрийн 12 квотын есийг нь хятадууд эзэмшиж байгаа бол Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх ноцтой зүйл яах аргагүй мөн. Тэр зөвшөөрлийн бичгүүд дээр Ч.Улаан гарын үсгээ зурсан учраас Пүрэвдорж гишүүн ийм тодорхой ярьж байж таарна. Тиймээс ард түмнийхээ эрх ашгийг хөсөрдүүлж өмнө зүгийн этгээдүүдэд найр тавьсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хариуцлага тооцож, сайдын зөөлөн сэнтийгээс нь буулгаж огцруулах нь шударга ёсонд нийцнэ. Тэр ч бүү хэл Авилгатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагаас шалгаж, буруутай нь тогтоогдвол албан тушаалаа ашиглаж, авилга хээл хахуультай холбогдсон сайдыг орон шоронд нь явуулах ёстой юм. УИХ өөрийн Засгийн газрын нэг гишүүнээ өмөөрөх л гэж үзэх байх. Гэвч, Пүрэвдорж гишүүний хэлээд байгаагаар гэмт үйлдэл хийсэн нь тодорхой байгаа бол ажлыг нь хүлээж аваад дээлийг нь нөмөргөх хэрэгтэй болоод байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.1] 2020-01-17 15:08:52

МАНАЙ АУГАА МОНГОЛ АРДЫН НАМ, АУГАА УДИРДАГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН БОДЛОГО ШИЙДВЭРИЙГ ҮМХИЙ ХУЖАА НАР УРЬТААД 2 ЖИЛИЙН ӨМНӨӨС МЭДЭЭД БААХАН МАХНЫ ҮЙЛДВЭР БАРЬЧИХСАН МАЛЫН МАХЫГ МОНГОЛЧУУД БИШ ХЯТАДУУД МЭДДЭГ БОЛСОН. МАНАЙ АУГАА МАН МОНГОЛ ДАХЬ МУУХАЙ НООС НООЛУУР, АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ АМЖИЛТТАЙ НУРААСАН ШИГЭЭ ОДОО МОНГОЛЫН ЭНЭ МУУ САЙН МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ НУРААХААР ШАМДАН АЖИЛЛАЖ БАЙНА, ЧАДАХГҮЙ ЮМНУУД БҮҮ АТААРХ. ХҮРЭЛСҮХ УЛААН НТР Ч МОНГОЛ ХҮН БИЗДЭЭ БИЗНЕС НЬ АМЖИЛТТАЙ БАЙВАЛ БОЛОО БИШҮҮ, ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР ШҮҮ

Зочин [202.9.46.14] 2020-01-16 07:44:44

Бүх малын нядлаад урагшаа зарчихвал амар.

zochin [202.126.88.223] 2020-01-16 07:14:55

shoychin novsh chi u hiisen

cd [202.126.89.164] 2020-01-16 01:11:00

Унэн хэлжээ тооцоо судлагаа байгаа цагаан шүүхэд очих нь гарцаагүй малчид тэнэг биш нэгдэвэл ташуураа бариад босвол мафийн засгийн газрыг унагаж шудрага засаг тогтоож болмоор халуунд халж хүйтэнд хөрч амь насаа дэнчинд тавьж өсгөсөн хэдэн малаа нэг хоёр зуун төгрөгний цаана өгийг боддог гэтэл цагааны мафи кг аас 4800 төгрөг хусаад байгаа малчид нэгдээд зөрүүгээ нэхэж жагсаад хэд байсан хэд болсон тооцоогоо бодоё

Зочин [103.212.117.83] 2020-01-16 00:24:20

Mahnii une unalaa geed saidaa unagah geed baidag?

Zocnin [66.181.161.102] 2020-01-16 00:18:32

2 HEREE BIE BIENEE GAIHAB GEJ

Зочин [66.181.161.69] 2020-01-15 20:52:36

zov shuu

ede [138.68.142.199] 2020-01-15 20:25:10

klsadhg;ahsg;

Нямаа [66.181.161.40] 2020-01-15 18:33:00

Хаана мах хямдарчаа вэ мунхаг би еөөр ойлгохгүй байнаа. Харин ч малчид энэ жил онцгой баяжсан бөөн бөөнөө орж ирж байр авцгаасниг мэдэхийн байна

Зочин [64.119.23.235] 2020-01-15 19:03:57

Aay bas l saihan shaah yumaa

Зочин [202.126.89.74] 2020-01-15 17:39:24

Энэ пүрэвдорж эргүү юм аа махны үнэ аль хэдийн өсчихсэн байхад чинь муу шоучин тэнэг минь

зочин [64.119.16.245] 2020-01-15 16:45:34

Хүн гүтгэх эрүүгийн хэрэг болсоон Пүрэвдорж оо. Ховдоос дэвшиж унах уу. Махны холбоондоо эртхэн очиж цалинтай болох уу. 20000 төг хахууль авч кармаалсаныг нотлож чадахгүй байж олон юм ярьдагаа боль.

цэцэг [66.181.183.85] 2020-01-15 16:33:24

бас тэр хүрэлсүхийн дүү махны квот зарж байна гэнэ үү хүрэлсүх улаан нарыг огцоруул даан ч дээ гэмээр мах үнэтэй байгаа юм ер нь үе үеийн хөдөө аж ахуйн сайд эрхтэн дархатанууд ийм байдалаар хандаж авилага авдаг энэ авилагын гайгаар мах тэнгэрт тулсан үнэтэй болдог байжээ ер нь авилага л хиймэл үнэ бий болгодог авилага үгүй бол өндөр үнэ хүрч ард иргэд зүдэрэхгүй нь тодорхой болоод явчлаа шүү энэ мэтчилэн салбар салбарын авилагчидыг авилага яаж авдагыг нь илэрүүлээд мэдээлээд байх юм бол авилгчидыг тас цохиод байж болно шүү .монголд мах сүү цагаан идээ маш хямд байх ёстой гэтэл өндөр үнэтэй гайхаад барахгүй байсан юм .

Зочин [202.126.89.47] 2020-01-15 22:16:49

Tsetseg chi Purevdorjtoi adil buruu bodoj bna

Зочин [202.126.89.47] 2020-01-15 22:15:07

Buruu bodoj bna

Зочин [64.119.16.129] 2020-01-15 17:06:20

Махны үнэ унагалаа гээд огцруулах гэж байхад 2 дүлий ярьж байгаа юм шиг махны үнэ даанч өндөр боллоо огцруулья гэх юм даа зайлуул.

Зулаа [202.131.228.66] 2020-01-15 16:06:58

махаа авч идэж чадахгүй хүмүүс явж малчин болохгүй юу. аль болох үнэгүй, хямд юм авч байх сонирхолтой ядуусын сэтгэлгээнээсээ салах цаг болсоон монголчууд минь

Иргэн [66.181.161.83] 2020-01-15 15:18:01

Энэ Улааныг болиулэая Ясны хулгайч

Зочин [45.135.186.50] 2020-01-15 14:41:51

махны салбарынхан дандаа ойрын хөтөлбөр мөрөөдөлтэй, дандаа бага үйлдвэр хэлбэрээр эхлэх гээд байдаг. Яамныхан болохоор хэнд мөнгө байна, хэн нь том гарууд байна, тэрэнд нь сөхөрч унадаг. Хүний зан юмуу даа чааваас. Хүний ходоод руу ордог зүйл, ялангуяа түүхийгээр нь идэж болдоггүй, халддварт өвчин авдаг амьтны мах гэдэг утгаар эхлээд манай махныхан нэгдээд томоохон о. у. шаардлага хангасан үйлдвэр байгуулаад хөдлөх нь дээр байлгүй дээ. Тэгэхгүй өөрсдөө ахархан хөдлөөд тэгээд бүх зүйлээ бусдаас шаардаад зовлонгоо тоочоод байх юм.

Зочин [202.126.89.41] 2020-01-15 13:12:46

Өвөл дундаа орохоор мал турж үнэ буурах нь байгалийн болоод зах зээлийн жам. Хэдхэн сарын өмнө махны үнэ өслөө Улаан огцор, махны үнэ өсвөл Улааны хар толгойтой ярина гээд байлуу, үгүй ч билүү. Мань бас толгой эргэчихлээ.

Зочин [126.198.112.151] 2020-01-15 12:52:59

Улаан уг нь хулгайч одоо бүр сүүлийн хулгай гээд Цагаандаа гарсан байна.Гурилны хулгай баригдадаг гэдэг махны хулгай яах бол доо,

Zochin [202.55.188.86] 2020-01-15 13:12:21

Mah geltgui aris shir uneguidlee

Зочин [64.119.16.129] 2020-01-15 12:37:27

Зарим нь бүр махны үнэ тэнгэрт хадлаа Улааныг огцруулах нь зүйтэй гэнээ. Нөгөө ховдогийн балай махны үнэ унагалаа огцруулна гэнээ. 2 дүлий ярьж байгаа юм шиг...

Зочин [192.82.71.120] 2020-01-15 17:05:55

зөв

Зочин [64.119.16.129] 2020-01-15 12:25:52

ХОВДогийн энэ амьтан сонгууль ойртохоор балайрчихжээ. Дөнгөж саяхан энэ амьтан махны үнэ дийлдэхээ болилоо Улааныг огцруулна гээд сүржигнээд байсан, одоо болохоор махны үнэ унагалаа Улааныг огцруулна гээд шүлс үсчүүлээд байх юм зайлуул. Сонгууль дөхөөд ирэхээр дахиж сонгогдохгүй нь тов тодорхой болохоор дотор нь балартаад орж гараад байх шиг байна даа зайлуул чааваас.

Зочин [192.82.71.120] 2020-01-15 17:07:10

Зөв

Зочин [103.14.37.8] 2020-01-15 12:22:54

махны үнийг хямдруулсан гэж огцруулах учрыг сайн ойлгохгүй байна. монгол хүн бүр мах авах тийм хямд мах хаана байна вэ?

Зочин [69.138.227.87] 2020-01-15 12:07:21

70 сая малтай 3 сая гаруй хүнтэй монголын ард түмэн махнаас гарвал яасиймб дээ. Үнийг нь дийлж махаа авч чадахаа болилоо шдээ. Улааныг огцруул.

Зочин [64.119.16.129] 2020-01-15 12:17:46

Махны үнэ унагалаа гээд огруулна гэж байхад махны үнэ дийлдэхээ болилоо огцруул гэнээ. 2 дүлий ярьж байгаа юм шиг болохнээ. Ха ха ха

Zochin [202.126.89.155] 2020-01-15 11:57:59

Unenshdee novshiig shorond ni uldsen nasig ni uuruul. Zevuun sfa ve

Зочин [66.181.161.9] 2020-01-15 11:26:15

Үнэ хямд байх нь дээр

Zochin [202.179.26.193] 2020-01-15 11:10:58

2020 onii songuuliar oligtoihon shig l humuus ner devsheed garchaasai. Ulaan, Purevdorj, 500 ortoi emneleg tureeseer uguh geed baigaa Ganbaatar ed nariig hayaval taarna. Hetsuu ch yumaa da

Nam bus irgen [103.212.118.63] 2020-01-15 11:30:11

Yaag unen. Ulig bolson hulgaichuud pooporson hulhinuudiig zailuulah heregtei.

Иргэн [202.21.107.59] 2020-01-15 11:10:08

Мал Пүрэвдоржоо махны үнэ ярихын оронд малын түүхий эдийн үнийг өсгөх,наад муусайн хужаа нараас эд хөрөнгө үйодвэрүүпээ авах хуулийн төсөл санаачилаад

Зочин [202.179.26.95] 2020-01-15 11:00:53

Пүрэвдорж гэж жинхэнэ попорсон гар.., ЭРГҮҮТЭЙ

Зочин [66.181.177.178] 2020-01-15 10:53:12

Энэ хүн эрүүл үү саяхан л махны үнэ өндөр бна хорхог хийж түмбэн дүүрэн мах мах чанаж идэхээ боль гээд л байсан махны үнэ буучихаар малчид орлоггүй боллоо гэнэ шүү тэгээд ч квотыг ХХААХҮ яам хятадын мэргэжилийн хяналтаас зөвшөөлөлтэй аж ахуйн нэгжид л өгнө шүү дээ тэрнээс бусад нь квот аваад ч хятад тэр махыг нь авахгүй ш дээ мэдсээд байж сайхан шоудах юм даа эргүү шаар чинь

Zochin [139.5.219.85] 2020-01-15 10:47:44

УЛААН ГЭЖ УЛААДАГГҮЙ ЛУЙВАРЧИН ЮМ БИШ ҮҮ. ПҮРЭВДОРЖ ГИШҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. НААД УЛААНЫГАА ОГЦОРТОЛ ТЭМЦ. НАМ НАМ ДАМЖСАН ЭТГЭЭД БАЙГААМ 2020 ОНД МАХН -С НЭР ДЭВШИЖ МЭДНЭ ШҮҮ УЛААНДАА ГАРСАН УЛАНГАССАН УЛААНЫГ ОГЦРУУЛ.

Зочин [202.179.25.34] 2020-01-15 10:37:47

Ажлаа сайн хийж байгаа хүнийг битгий өөл Пүрэвдоржтон Монголын төрд юу хийсэн юм бэ Чамайг тоож хэн ч сонгохгүй ээээ ккк

Зочин [182.160.1.234] 2020-01-15 10:36:00

Улаан ч улаандаа гарсан нөхөр гэдэг нь олон зүйл дээр харагдсан нь үнэн шүү.Жил гаруйхны өмнө хятад руу малыг амьдаар нь гаргана гэж баахан зүтгүүлээд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад больж байсан.Эхнэрийнхээ дүүгийн компанид мал амьдаар нь гаргах зөвшөөрөл өгчихөөд тэр нь ил болж улалзаж байсан,яаж ашиг хонжоо олохов гэдгээ л боддог нөхөр.

Зочин [202.131.242.122] 2020-01-15 10:10:49

Малчдын тэр их үнэтэй төлөг эм хонь, эр хонь хэнд хаана зарагдаад байсан юм бэ. Малгүй ядарсан хэдэн төрийн албан хаагчид, тэтгэврийн зээлтэй хөгшидид л байх шүү. Эсвэл чи тэгж өндөр үнээр авч байсан чинь доошоо уначихсан юм уу. Малын үнэ өсөөд л байгаа болохоос би л лав хямдарсан мал мах аваагүй л явна. Сонгууль төхөөд зарим хүмүүс орон гаран барин тавин болоод байна уу үгүй юу

Зочин [202.9.46.1] 2020-01-15 09:59:42

Үнэн бол Улаан сайд авилгын хэргээр шоронд суух болж, худлаа байвал хүн гүтгэсэн хэргээр Пүрэвдорж нь зэм сонсох байх даа,үзэлцээд байж дээ. Өмнөх Батзориг нь ЖДҮ-ийн хэдэн төгрөгөөр гараа угаачихаад юу ч болоогүй сууж л байгаа болохоор энэ ч бас л тэр замаар өнгөрөх биз ээ....

иргэн [64.119.16.117] 2020-01-15 09:58:59

Ч.УЛААН ЁРӨӨСӨ Л ИЙМ ХҮН Ш ДЭЭ. САНГИЙН САЙД БАЙХДАА ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭХГҮЙ МӨНГӨ БАЙХГҮЙ ГЭЭД ДАНАЛЗААД БАЙСАН ХИРНЭЭ ТЭРБУМААР ХУУЧИН АВТОБУСУУД АВАХААС ЭХЛЭЭД ХАЧИН ХАЧИН ЮМ ИХ ХИЙСЭНДЭЭ. ХАА-Н БИРЖ БАЙГУУЛАХ ГЭХЭЭР ХЭДЭН ЧЕНЖҮҮД АЖИЛГҮЙ БОЛОХ ГЭЭД БАЙНА ГЭЭД ОЛОН ЖИЛ ХОЙШЛУУЛСАН ХҮН ДЭЭ.

zochin [202.9.46.196] 2020-01-15 09:49:56

mongol mahnii une hadan garj baigaa harinchi buuh heregtei yum baigaa

Зочин [103.9.90.130] 2020-01-15 09:46:49

Пүрэвдорж итгэл даах хүн биш шүү , сонгуульд оноо авахын тулд юу ч ярьж, ямар ч үйлдэл хийх хүн Элбэгдоржийн үнэн ч дүү гээд бод доо ахаасаа давж л гарах байх шүү

Иргэн [203.91.119.42] 2020-01-15 09:38:36

Асуудлыг шууд шийдмээр байна. Улаан үнэхээр асуудалтай бол огцорч шалгуулаад ялаа аваад шоронд нь явуул, харин Пүрэвдорж худлаа шоу хийж байгаа бол хүн гүтгэсэн гэдгээр нь мөн огцруулаад шоронд хийж явуул, иймэрхүү сенсацтай мэдээлэл гарч ирээд дараа нь яасан нь мэдэгдэхгүй алга болдог ойлгомжгүй тэнэг баймааргүй байна шүү, Энэ хоёрын аль нэг нь асуудалтай гэдгийг бид бүгд мэдэж байгаа

Зочин [150.129.142.122] 2020-01-15 09:30:26

Ардын нам , хот бараадсан хэдэн ажилгүй юмнуудын саналыг авах гэж махны үнийг хямд барьж малчдын хөдөлмөр монголын баялагыг үнгүйдүүлж байна да. Ардын намынхан хятадын бараа үнтэй байх ёстой гэсэн бодлогыг баридаг хятажсан хулгайчууд.

Зочин [66.181.178.191] 2020-01-15 09:05:14

umnu zugiin hyatadiin gart mahnii asuudal shiljsen sayehan irj mah avah yildveree songood yavsan ter ne tsaanaa hyatad ezedtei ,tsuun toonii yildver ne ih hyrliin gihsyyn darga daamliin yildver baigaa ingeed dotoodiin yildveryyd dampuurhad tulaad baina

Зочин [192.82.68.141] 2020-01-15 08:48:31

Махны үнэ тогтвортой байгаа.Өнгөрсөн 2019 он мах хаданд гарсан шүү.Мах хямд байх нь зөв.70 сая малтай улс шүү дээ.Малчидаас малын татвар авдаггүй орон Монгол байна.

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-01-15 08:33:10

УЛААНЫГ ЗАЙЛУУЛЖ БАЙЖ ЭНЭ ХЭРҮҮЛ ЗОГСОНО. ЭХ ОРНООСОО УРВАГЧ УЛААН

Зочин [64.119.16.129] 2020-01-15 12:33:22

Муу эр дайнд хөөрнө гэгчээр зарим нь учраа олохгүй хамаагүй авч байнаа. Махны үнэ унагалаа гээд Улааныг огцруулна гэж байхад зарим нэг соотон халтар Улааныг огцруулах нь зүйтэй махны үнэ тэнгэрт хадлаа гэнээ. 2 дүлий ярьж байгаа юм шиг инээдтэй юмаа. Хэ хэ хэ

зочин [192.82.65.160] 2020-01-15 08:27:15

Улаан гишүүний зөв махны үнэ буух ёстой. Төлөг 70,000. Эм хонь 90,000. Эр хонь 110 хангалтай. Монголд махны үйлдвэр шаардлагагүй. зах зээлээ дагаад л ороод ирнэ

malchin [202.131.228.66] 2020-01-15 16:03:53

Дураараа шууд үнэ тогтоож нтр махаа авч идэж чадахгүй бол цагаан хоолтон болохгүй юу

ЗОЧИН [192.82.77.17] 2020-01-15 08:23:48

ЯАЖ 1 КОМПАНИ 5000ТН КВОТ АВАХ ВЭ ДЭЭ 2020 ОНЫ КВОТ ГАРААГҮЙ БАЙНА ХАРИН 2019 ОНД ХАМГИЙН ИХ КВОТЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГЭГДЭГ МАХ ИМПЕКС АДУУ 2100ТН ЧАНАСАН МАХ 625ТН АВСАН КВОТОО ЯАЖ АШИГЛАСНЫГ НЬ АСУУГААД СУДЛААД ҮЗ ЧАДДАГ ЮМ БОЛ!!!!!!!!! ТЭГЭЭД Ч МАНАЙ МОНГОЛ КОМПАНИУД ХЯТАДУУДАД КВОТОО ЗАРДАГ ЭНЭ БОЛ ХАРИН БАЙХ Л АСУУДАЛ Ш ДЭЭ ЯАДГИЙН КВОТОО ХЯТАДУУДАД ЗАРЖ ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ ТӨЛИЙ ДӨӨ ЯДАЖ ХАРИН Ч ХХААХҮЯ ЗАМБАРААГҮЙ БАЙСАН ЭКСПОРТЫГ ЦЭГЦЭЛЛЭЭ.

Зочин [192.82.77.17] 2020-01-15 08:30:44

Юун сүртэй нэр өгдөг юм.махны компаниуд дайн зарлаагүй ш дээ харин нэгдээд явж байна экспортлох эрхтэй компаниуд нөөцийн мах бэлтгэхэд оролцож байна Харин Пүрэвдорж Улаан сайдтай дайн зарлажээ гэж нэрлэх байжээ

Зочин [192.82.77.17] 2020-01-15 08:08:29

УЛС ТӨРИЙН ШОУГАА БОЛЬЧИХООЧ!!!!!!! ПҮРЭВДОРЖ ӨӨРӨӨ МАХНЫ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ИЙМ БАЙЖ ЯАЖ ИНГЭЖ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТАРААГААД БАЙДАГ ЮМ

Зочин [122.201.31.226] 2020-01-15 08:04:47

Хэрэгтэй уедээ , хэрэгтэй яамандаа Упааныг сайд тавиад байдаг нь анхаарал татах асуудал моноос мон ! , монгол улс унэхээр боловсон хучингуй улс юм уу ?! Улаан сангийн сайд болоход Баатар Гаалийн дарга болж , монголын АНХНЫ авлигалч - ЯЛТАН болж байдаг , Улааныг ХАА сайд болоход ялтан байсан Баатар л ХАА ГААЛИЙН ( бирж гэх !) дарга болж байдаг - " ийм юмаар " мэргэшсэн хун нь ганц Баатар юм уу , хаашаа юм гэхээр ...г.м сонирхол татсан асуудлууд байна аа , байна ...

зочин [64.119.22.138] 2020-01-15 11:46:16

Koммунизмын төлөвлөгөөт ЭЗ-н онолыг заалгасан хүн энэ ажлаа төлөвлөгөөний kомист ажиллаж дарга хүртэл хийж байгаад 1990 онтой золгосон юмаа. Зах зээлийн нийгэмийн талаар төсөөлөлгүй энэ хүн ардчилалын 30 жилд М.Энхсайханы эхлүүлсэн орон нутгийн эрх мэдэлийг дэмжиж,татвараар бизнесийг дэмжих бодлогын эсрэг Төрийн сан гэгчийг бий болгож өөрөө мэдэж зарцуулах дарангуйлалын хэлбэр рүү улсын эдийн засгийг kоммунист тогтолцооруу оруулсан эзэн н мөнөөс мөн шүү!!!!

za daraa ni mahnii une tengert garlaa ogtcor geed [64.119.23.19] 2020-01-15 08:02:04

daraa ni mahnii une hadlaa ogtcor geed ehleh baihdaa,Mahnii une usvul tatvar tulduggui malchidad l ashigtai.malgui hot suuringiinhand hetcuu l yum boldog bizdee.tegeed l mah ach idej chadahaa bailaa geed jagsaal boldog bizdee.

Зочин [192.82.71.120] 2020-01-15 17:11:21

Зөв


59 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
59 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.