Л.Амармөрөн: Шалгаж, шийдвэрлэсэн зөрчил өмнөх оноос нэмэгдсэн

Л.Батцэнгэл / Хууль

Нийслэлийн цагдаагийн удирдах газар НИТХ болон иргэд оршин суугчдад өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаагаа танилцууллаа. Өнгөрсөн онд нийт дуудлага, мэдээлэл 17.3 хувиар, бүртгэгдсэн хэрэг өмнөх оныхоос 21 хувиар тус тус буурчээ.

НЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа Л.Амармөрөн “Гэмт хэргийн илрүүлэлтийг 10 гаруй хувиар ахиулж, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн үүргээ зохих хэмжээнд гүйцэтгэлээ. Мөн зөрчлийг гэмт хэрэг болохоос нь өмнө таслан зогсоох, хуулийн дагуу шуурхай шалгаж, зөрчил үйлдэгч нэг бүрд зохих шийтгэл оногдуулахад бодлого чиглэл баримталж ажилласан. Үүнд бүхий л хүн, хүч, техник хэрэгслээ зөв зохион байгуулснаар зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтэд ахиц гарсан. Шалгаж, шийдвэрлэсэн зөрчил 168 мянга гаруй буй нь өмнөх оноос 38.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэв.

Түүнчлэн 2019 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Та сэргийлж чадна”, “Нэг хором”, “Зөв тусгал”, “Байгалиа хамгаалъя”, “Эрдмийн баяр”, “Яараад яах вэ дээ”, “Дураараа биш дүрмээрээ”, “Ойлгоё хүндэлье” зэрэг томоохон нөлөөллийн аянг зохион байгуулсан байна. Эдгээр аяныг Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, төрийн болон бус байгууллагуудтай хамтран зохион байгуулснаар гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан “Хүүхэд хамгаалагч төсөл”-ийн хүрээнд нийслэлийн 152 хороонд хүүхэд хамгаалагч нарыг ажиллуулсан. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг гуравдугаар ээлжийн сурагчдыг автобусаар үнэ төлбөргүй хүргэх ажлыг зохион байгуулсан нь хүүхдийг эрсдэлээс хамгаалахад чиглэсэн бодитой ажил болжээ.

Тус газраас 2020 онд дээр дурдсан амжилт ололтуудаа улам бататгаж, алба хаагч бүр хариуцсан ажилдаа эзэн байж, илүү их амжилт, үр дүн гаргаж ажиллахаа илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.5] 2020-01-15 13:24:41

ХҮНИЙ МУУД ДУРТАЙ МОНГОЛЫН ЦАГДАА НАР ЭНГИЙН АРДЫГ ДУРААРАА ТОРГОДОГ САЙХАН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬТАЙ БОЛЖ МАГНАЙ НЬ ТЭНИЙЖ БАЙНА ДАА. АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛАХ БОДЛОГО БАРЬДАГ ХОГИЙН ТӨР ЗАСАГ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.