Өмнөговь аймагт ажилгүйдэл гурав дахин буурчээ

Л.Батцэнгэл / Орон нутаг

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан Өмнөговь аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсэг 2019 оны ажлаа дүгнэж, 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Өмнөговь аймаг, "Оюутолгой" компани 2015 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан байна. Хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор ханган нийлүүлэлт хариуцсан ажлын хэсэг, хүний нөөц хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд "Түншлэл" ажлын байрны нээлттэй өдөрлөгийг хийж иргэдийг сул чөлөөтэй ажлын байранд зуучлахын зэрэгцээ идэвхитэй ажил хайгч иргэдийн мэдээллийн санг бүрдүүлж ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлуудыг хийсэн байна. Мөн Өмнөговь аймгийн Политехникийн коллежтой хамтран урт болоод богино хугацааны сургалтуудад иргэдийг хамруулж ажлын байртай болоход дэмжлэг үзүүлж байгаа аж.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарч уул уурхайд ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна. Өмнөговь аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр ажилгүйдлийн түвшин 2017 онтой харьцуулахад гурав дахин буурчээ. Тодруулбал 2017 онд ажилгүйдэл 16.4 хувьтай байсан бол 2019 онд 6.2 хувьд хүрч үндсэндээ ажилгүйдлийн түвшин гурав дахин буурчээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.84] 2020-01-15 04:01:28

Хулгайч царайлсан хогнууд

Зочин [66.181.184.84] 2020-01-15 04:00:46

Маш сайн дарга нар юм байна. Сонгож ерөнхийлөгч болгое байз


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.