Засгийн газрын хуралдаанаар 2020 оныг "Экспортыг нэмэгдүүлэх жил" болгон зарлалаа

Л.Батцэнгэл / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа. Тодруулбал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлав.

Энэ хүрээнд мал сүргийн тоо толгойн өсөлтийг байгаль экологийн даацтай уялдуулан, дотоодын хэрэглээ, боловсруулах үйлдвэрийг малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, илүүг нь экспортлох юм байна. Мах экспортлох эрхгүй үйлдвэрт мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаж бэлтгэсэн махыг эрх бүхий үйлдвэрээр дамжуулан нэг удаа экспортлох болов. Сумдад малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, зориулалтын дагуу хадгалах, тээвэрлэх, борлуулах сүлжээг хоршоодод үндэслэн бүрдүүлнэ гэжээ. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох маркетинг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулж, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хангахаар боллоо.

Энэ онд Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж үзсэн. Үүнээс 13 сая толгой буюу 355 орчим мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлж, долоо орчим сая толгой буюу 175 орчим мянган тонн мах экспортлохоор тооцоод буй. Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 643 сая ам.доллар болсон нь нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2020-01-15 12:34:12

ЗӨВ ГЭХДЭЭ ҮЙЛДВЭРЛЭСЭН БОЛОН БОЛОВСРУУЛСАН БАРАА БҮТЭЭГДХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ ИЛҮҮ ДЭМЖЭЭРЭЙ.

иргэн [202.70.34.70] 2020-01-15 12:08:36

Малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулах хөгжүүлнэ гэдэг санаа их таалагдлаа, харин хэрэгжүүлэх нь ямар байдаг юм бол доо, олон малтай цээж баячуудад татвар оноох нь зөв шүү. Мянгат гэсэн балай цол гуншингаа больж, тэдэнд татвар оногдуулдаг болох хэрэгтэй. Хэн их бэлчээр сүйтгэж байна, тэр хүн, малчин төлөөс төлөх л хэрэгтэй.

Зочин [103.212.118.63] 2020-01-15 12:59:10

Mash zuv

Импортыг орлуулах жил [202.21.127.161] 2020-01-15 11:40:27

Гэнэт л экспорт нэмэгдэнэ гэж байхгүй шүү дээ, харин түүний оронд импортыг орлох жил болговол илүү үр дүнтэй бус уу, өөрөөр хэлбэл, гаднаас орж ирж буй импортын барааг орлохуйц дотоодын өртөг, мэдлэг шингэсэн бүтээгдхүүн үйлдвэрлэлийг дэмжих жил болговол илүү үр дүнд хүрэх бус уу

Зочин [103.212.118.63] 2020-01-15 12:59:30

Mash zuv


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.