М.Мөнхшүр: 13 настай хүүхэд насанд хүрсэн этгээдүүдтэй хамтран хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ мэдүүлсэн

Н.Алтанцэцэг / Хууль

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газраас орон байрны хулгайн 40 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг илрүүлжээ. Энэ хэргийг 13 настай хүүхэд холбогдсон байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид орон байрны бүлэг хулгайчийг барьсан байна. Бүлэг этгээдүүд дунд насанд хүрээгүй хүүхэд байгааг тогтоон, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 13 настай М нь насанд хүрсэн этгээдүүдтэй хамтран хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ мэдүүлсэн. Тэд 2019 оноос эхлэн нийт 60 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Сэрэмжлүүлж хэлэхэд, сурагчдын амралтын үеэр хүүхдүүд чинь хаана, хэнтэй юу хийж байгаад хяналт тавьж, ямар нэгэн байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх тал дээр эцэг эхчүүд анхаарал тавих хэрэгтэй байна.

Амралтын үед гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд сурган хүмүүжүүлэгчид хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн заалт бий. 13 настай М нь хичээлээ таслаад, эсхүл хичээлээ тараад хулгай хийдэг. Түүнтэй хамт хулгай хийдэг хүмүүс өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр удаа дараагийн ял шийтгэл эдэлж байсан, мөн шүүхийн шатанд шалгагдаж байгаа үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн асуудлаар шалгагдаж байна.

Бүлэг этгээдүүд хулгайлсан эд зүйл нь ихэвчлэн зурагт, бэлэн мөнгө, эд зүйл болон үнэт зүйлүүд. Хулгайлсан эд зүйлсээ олон улсын зах худалдааны төвүүд болон ломбардаар зарж борлуулдаг. Цагдаагийн байгууллага 2020 онд ломбардууд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эд зүйлийг өөгшүүлэн авч байгаа асуудалд хяналт шалгалтын ажиллагааг явуулж шаардлага хангахгүй ломбардуудыг хаах хүртэлх арга хэмжээг авна" гэв.

АР ГЭР АСУУДАЛТАЙ УЧРААС БУРУУ ХҮҮХДҮҮДТЭЙ НИЙЛЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ БОЛСОН

Орон байрнаас хулгайлсан эд зүйлс нь ихэвчлэн бэлэн мөнгө, үнэт эдлэл, зурагт зэрэг бөгөөд тэдгээрийгээ барьцаалан зээлдүүлэх төв, зах, худалдааны төвөөр худалдаалсан гэдгээ М хүү хэлж,сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Яагаад ийм буруу замаар орчихов.

-2019 оны сүүлээс хулгай хийж эхэлсэн. Ар гэр асуудалтай учраас буруу хүүхдүүдтэй нийлж хулгай хийдэг болсон.

-Чамд хүн зааварчилж, захиалга өгдөг юм уу?

-Үгүй. Өөрөө хийдэг.

-Ар гэрийн асуудлаар гэсэн. Ямар асуудал гарсан юм бэ?

-Агаа согтуу орж ирээд хөөж туугаад, "золбин гөлөг" гэх мэтээр дуудаад байдаг.

-Ихэвчлэн орон сууцны айлуудад хулгай хийдэг юм уу?

-Үгүй. Гэр хорооллын айлуудад ордог.

-Хүнтэй, үгүйг нь яаж мэддэг юм бэ. Судалдаг юм уу?

-Үгүй. Зүгээр шууд орчихдог.

-Юуг нь авдаг юм бэ?

-Бэлэн мөнгө, үнэтэй эд зүйлийг авдаг.

-Хулгайлсан зүйлээ зарж борлуулдаг уу?

-Зах, ломбардад өөр хүмүүсээр заруулдаг.


Сэтгэгдэл

irgen [1.25.88.75] 2020-01-16 07:26:24

za hun shuuh yah we huuhduudee sain harj hand erguunuudee chi uuruu yaj yvahaa medehgui shd

Зочин [59.102.124.56] 2020-01-15 21:42:20

Chi uuruu facebookeer hoshnogoo doloo

Зочин [66.181.189.129] 2020-01-15 19:54:00

Lombarduud hulgain ymiig medej avdguimaa lombarduud oorsdoo hohirood ulddeg ym tsagdaa naraa hulgaich bi hulgailsaan geed heldguimshdee

Зочин [119.40.103.3] 2020-01-15 17:47:29

eniig harhaar emdee unshihaas durgui hureh yum novsh

Зочин [202.179.25.175] 2020-01-16 12:10:45

нэр нүүрээ гаргаад зоригтойхон наад үгээ фб-ээр хэлээдхээч,хулгайчдын ахан дүүс гэж нэг ийм хулгайч зантай,нэг үнэгүй дугаар аваад тэр нь нэг муу хэдэн дата-тай,эс бол тэнэж яж бээрээд нэг wi-fi тай газар чичирч суухдаа,бүүр бас иртернэт тоглоомийн газар мултарч ялагдчихаад л өө сэв хайж амьдардаг,орой болохыг хүлээгээд хулгайд гарахынхаа өмнө ингээд бичээд сууж байдаг байх

Зочин [142.127.199.200] 2020-01-16 00:34:28

Ene muu har yanhan, ceregt degluulj am nasaa aldsan cergiin cogcsiig huuriin tolbo gj doromjilj bsn hunii unergui , nasd zaxiin es zuigui haltar huuheh. Nuhur ni avilgalaar barigdsan bas neg buunii nohoi. Nyamdorjiin ber. Iim l acnuud mongoliig gutaaj bgamdaa

Зочин [202.179.26.95] 2020-01-15 18:35:15

хулгайчийн хамаатангууд тэгнэ ээ,цагдаа хараад шээс нь гоождог хохохо

bbn [223.71.154.100] 2020-01-15 17:29:26

nyamdorjin duuu boliiioooo

m [202.21.111.218] 2020-01-15 17:08:39

энэ хүүхэн чинь цагдаагаас гарлаа мараа гээд уйлан дугараад донгодоод байгаагүй билүү

zochin [103.229.121.12] 2020-01-15 16:36:24

ene munhshvr saltaagara ahmad bolsiin baih da yu ch mededgui gar shde

Зочин [202.179.26.95] 2020-01-15 20:34:05

чи төмсгөөрөө хошууч болчихооч

Зочин [202.179.26.95] 2020-01-15 18:36:50

ком-ний араас хуцаж суухаар чи эр хүн эсвэл эрүүл ухаант хүн юм бол нүүрээ ил болгоод фб-ээр ингээд нэг бичээдхээч,ийм муу сөрөг хулгайчийн хамсаатангууд ингэж солиорч байдаг

Sukh [202.9.46.44] 2020-01-15 17:35:54

Ugee medej demiir meddeg zuilee il garch ireed heleldee


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.