“Хүрээ” амаржих газрыг Гавьяат эмч О.Должинсүрэнгийн нэрэмжит болголоо

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Журамд өөрчлөлт оруулах", “Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч”-д нэр дэвшүүлэх тухай, “Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай”, “Нэрэмжит болгох тухай”, “Төрийн шагналд тодорхойлж, уламжлах” тухай асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Тодруулбал, Төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Баатарын Чадраагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан дурсгал хүндэтгэлийн самбарыг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн II байрны хойд хананд байршуулахыг дэмжиж, “Хүрээ” амаржих газрыг Монгол Улсын Гавьяат эмч Осорбазарын Должинсүрэнгийн нэрэмжит болгохоор тогтов.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.45] 2020-01-15 15:44:15

энэ даргын үед Манлай эгч минь энэ төрхөд ажиллаж олон мянган шинэ хүмүүсийг эх барьж авч байсандаа сайнч эх барич, сайханч хүн байсиймсан муу эгч минь

Дулмаа [64.119.27.254] 2020-01-15 12:00:37

Мундаг сайн эмч удирдагч байлаа Байгаа нь бусдад дууриал


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.