Оросын шинэ Ерөнхий сайд болох Михаил Мишустин төгөлдөр хуур тоглох дуртай

Л.Батцэнгэл / Улстөр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Холбооны татварын албаны дарга Михаил Мишустиныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн саналаа нэгдүгээр сарын 15-нд буюу өчигдөр Төрийн думд хүргүүлэв. Пүрэв гарагийн үд дунд түүнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг Дум авч хэлэлцэх юм. Михаил Мишустин өчигдөр Дум дахь намын төлөөлөл, фракцуудтай уулзсан бөгөөд тэднээс дэмжлэг авах нь тодорхой болоод байгаа юм.

В.Путины гаргаж тавьсан "гэнэтийн хөзөр" Михаил Мишустин гэж хэн бэ?

1966 оны гуравдугаар сарын 3-нд Москва хотноо төрсөн тэрээр 1989 онд Москвагийн суурь машин төхөөрөмжийн дээд сургуулийг “Системийн техник инженер" мэргэжлээр дүүргэсэн. Улмаар сургуульдаа аспирантурт 1992 оноос суралцжээ. Мөн Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн академид “Орос дахь улсын татварын засаг захиргааны механизм” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Харин эдийн засгийн ухааны докторын зэргийг ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Ардын аж ахуйн академид “Оросын эд хөрөнгийн татварын стратегийн бүтцийг бүрдүүлэх нь” сэдвээр хамгаалсан байна.

Барууны дэвшилтэт мэдээллийн технологийг татах зорилготой, арилжааны бус олон улсын компьютерын клубт Михаил Мишустин 1992 оноос ажиллаж эхлэн 1995 он хүртэл тестийн лабораторийн захирал, 1995-1996 онуудад Ерөнхий захирал Левон Амдиляны орлогч, 1996-1998 онуудад Олон улсын компьютерын клубын захиргааны даргаар ажиллаж байв.

1998 онд ОХУ-ын татварын албаны дарга Борис Федоровын татвар төлөлтийн хяналт ба тооцооны мэдээлийн системийн асуудал эрхэлсэн туслахаар ажиллаж байгаад 1998 оны наймдугаар сарын 22-ноос Татварын албаны даргын орлогчоор ажиллав.

Улсын татварын албаны бааз дээр 1998 оны арванхоёрдугаар сарын 23-наас Татвар татах, цуглуулах яамыг байгуулжээ. 1999 оны гуравдугаар сараас 2004 оны гуравдугаар сар хүртэл Мишустин энэ яамны орлогч сайдаар ажиллалаа. Харин 2004 оны гуравдугаар сарын 22-ноос 2006 оны арванхоёрдугаар сарын 18 хүртэл Үл хөдлөх хөрөнгийн кадастрын холбооны агентлагийн тэргүүнээр ажилласан байна.

2006 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2008 оны хоёрдугаар сарын 29 хүртэл Михаил Мишустин Эдийн засгийн онцгой бүсүүдийн захиргааг удирдав. 2008-2010 онуудад "UFG Capital Partners" компанийн Ерөнхийлөгч, "UFG Asset Managemen"t компанийн удирдагчаар ажиллан бүс нутгийн бизнесийн хөгжлийн асуудлыг эрхэлж байв.

2010 оны дөрөвдүгээр сарын 6-наас ОХУ-ын Татварын холбооны албаны удирдагчаар өнөөг хүртэл ажиллаж байна. Түүнийг дарга байх хооронд тус албанд инноваци, орчин үеийн технологи идэвхтэй нэвтэрч эхэлсэн юм. 2010 онд ХТА нь нэгдсэн төсөвт 7.7 их наяд рубль оруулсан бол 2018 онд тэр нь 2.76 дахин нэмэгдэн 1.3 их наяд рубль болжээ.

2013 оны аравдугаар сараас Михаил Мишустин ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн Татвар ба татвар тогтоох факультетын шинжлэх ухааны удирдагчаар давхар ажиллаж байна.Мөн “Оросын улсын татварын захиргааны мэдээлэл, технологийн үндэс” нэртэй бүтээлийг (2005) зохиогч. Мөн Хоккейн ЦСКА клубын ба Оросын хоккейн холбооны хяналтын зөвлөлд багтдаг Мишустины орлого 2018 оны мэдүүлэгээр 18 сая 993 мянган рубль бол эхнэрийнх нь орлого 47 сая 709 мянган рубль гэж бүртгэгдсэн байна. ОХУ-ын Төрийн жинхэнэ зөвлөхийн I зэрэгтэй (2010). Хүндэт одон (2012), "Эх орны төлөө зүтгэсний төлөө" IV зэргийн одонгоор (2015) тус тус шагнагдсан аж. Гэр бүлтэй, гурван хүүтэй. Хоккей сонирхож, төгөлдөр хуур тоглох хоббитай гэнэ.


Сэтгэгдэл

зочин [202.21.125.182] 2020-01-17 02:23:42

Путины халаа дуусахад түүнийг шоронд хийж шонд дүүжлэх хүн тодорлоо

ира [66.181.188.121] 2020-01-16 23:02:04

ХАМАГ ЮМ НЬ БАЙНА: ТЕХНИКИЙН УГШИЛТАЙ,ТАТВАР САНХҮҮ,ЭДИЙН ЗАСАГ,КОМПЬЮТЕР,ГАДААД ХАРИЛЦАА,ХАШИР,ГЭР БҮЛСЭГ,ХАМГИЙН СҮҮЛД НЬ ХЭН Ч ХАВЬТАХААРГҮЙ ХАХИР ЦАРАЙТАЙ.ЭЦЭСТ НЬ ХАЛЗАН.ХАЛЗАН ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ БАЙДАГ ВЭ ? ӨӨРСДӨӨ БОДОЖ ОЛЦГОО

ИРГЭН [66.181.188.121] 2020-01-16 23:22:22

ХОККЕЙ, ТӨГӨЛДӨР ХУУР ГЭНЭ .ИЙМ ТЭГШ,ИДЕАЛ ХҮН ГЭЖ БАС БАЙДАГАА.ТЭГЭХЭЭР ТЭР ХАЛЗАН БАЙГАА НЬ БАС НЭГ САЙН ТАЛ БАЙГАА ДАА . ЗА ЯАХАВ, ҮСТЭЙ ЗУУРАЛДАХГҮЙ ЮМ БАЙЖ. ӨӨР ? АА ЗА ОЙЛГОЛОО. ТАНХИМААРАА ЗОДОЛДОХОД САЙД НАР ҮСДЭЖ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА. ЧОНОО ЧОНО. ҮҮНИЙГ ХҮРТЭЛ БОДОЛЦОЖ БАЙХ ГЭЖ.

НМ [92.40.249.225] 2020-01-16 20:14:54

Зөөз, нэг шинэ од төрчихлөө. Сурприз байлаа.

Зочин [122.201.31.42] 2020-01-16 18:08:56

нэг сонин юм байна орос төринхөө толгойд хэнийгээ тавина монгол улсад пад ч бхгүй би зүгээр л нэг юм гэхэд хаашаа юм ...... лээнин халзан сталин үстэй хрушев халзан брежнев үстэй горбачёв халзан елцин үстэй путин халзан медведев үстэй путин халзан энд нэг сонин юм байгаа путин үс ургуулсан дараагийн хүн халзан гэх юмуу хаашаа юм кккк ккк анхааахххххаа

Bataa [150.129.143.251] 2020-01-16 16:57:17

Manai ЕС танкист мхзэ-ийн улаан хамгаалагч, Ерөнхий маань гудамжний зураач , мафтай кино сонирхогч, ИХ-ын спикер маань нябо рекетчин байн шүү дээ

setgyylch gyai seetegnesen heerhen gyai?... [194.199.4.10] 2020-01-16 13:25:08

ene medee tabidag hymyys ni setgyylch gyai l baih daa!!manai setgyylch neg iimerhyy mench boloogyi hereg syy!getel ted maani bi beer setgyylch gej melzehiig ni yana?....Um ma ni bad me hyn!!!

Зочин [192.82.72.123] 2020-01-16 11:20:53

Манай улс эрдэмтэн доктор хүмүүсийг албан тушаалд тавьж мэдлэг бодовсролыг нь ашиглах талаар даанч байхгүй юм даа бөх, дуучин,хулгайч нарыг л төрийн дээр гаргаж тавих юм.Орос орноос ядахнаа энэ доктор,эрдэмтэн сайдад тавихыг нь сурмаар юм

Иргэн [116.84.110.31] 2020-01-16 14:03:54

Бүгдээрээ харанхуй юм чинь түүнийгээ л тавина шүү дээ. Одоо байгаа хэдийгээ хардаа ичиж үхмээр юм

Зочин [66.181.161.87] 2020-01-16 12:43:48

Яг л үнэн

Зочин [192.82.76.9] 2020-01-16 11:14:46

ккк

. [103.9.90.130] 2020-01-16 07:37:15

putin murguuleh hunee oruulaad irlee

Зочин [66.181.183.153] 2020-01-16 06:52:29

Zaza tolgoi bol yrih ymgui..injener.ediin zasagch mergejiltei..deer ni tuguldur huur toglodog baruun.tarhi ni hugjchij....onol praktiktai ene hun erunhii saidiig hiichihne...umnuh yrunhii ssid medvedev bol toondoo muu huulich mergejiltei baagii tul putin solih ni baaraggui...

Зочин [202.131.242.150] 2020-01-16 06:28:54

Энэ сэтгүүлч тоо мэддэг юм уу

Зочин [64.119.16.168] 2020-01-16 05:58:37

Тоо бодож өссөн Ерөнхий сайд хийхэд толгой нь өвдөхгүй айхтар гар бндаа

Зочин [103.57.95.162] 2020-01-16 05:45:03

Хачин нөхөр өайна.

Зочин [182.160.2.20] 2020-01-16 04:31:22

1.3 их наяд 7.7 их наядаас ихүү сэтгүүлчээ.

хэ хэ [202.55.183.108] 2020-01-16 05:09:39

2.76 дахин их


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.