Дэлхийд хар мөрөө үлдээсэн 70 кг хар тамхины хэрэг шинэ гэрчтэй болжээ

Ц.Анударь / Хууль

БНТУ-ын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул Н.Баттүшиг, жолооч Н.Эрдэнэбилэгийн хамт Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад баригдсан бөгөөд тус улсад хоригдон шалгагдаж байгаа билээ.

ХБНГУ-ын Дрездений тойргийн шүүхэд хар тамхины хэргээр шүүгдэж буй Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсын Стамбул хотод суугаа Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын хэргийг шалгах явцад мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудыг гайхшруулсан баримт, нотолгоо шинээр гарч ирсэн тухай Германы "TAG24" сайт өчигдөр мэдээлжээ.

Тус сайтад мэдээлснээр "Ноён Б.Баттүшиг өмнө нь Монголын тусгай албаны даалгавар биелүүлж явсан гэж Шүүхэд мэдүүлсэн болно. Өнөөдөр энэ үгийг нь батлах гэрч Чехээс ирлээ. Энэ хүн бол Германы Холбооны Эрүүгийн Цагдаагийн газраас Чех Улсын Прага дахь Германы ЭСЯ-нд Цагдаагийн атташегээр ажилладаг Уве.Г гэгч офицер юм. Тэрбээр хэргийн талаар “. . . Би Германы ЭСЯ-нд Монголын Цагдаагийн атташетэй ярилцсан юм. Энэ атташе надаас дипломатч Б.Баттүшигийн хэргээр Германы эрх баригчидтай холбоо тогтооход туслахыг хүсч, Б.Баттүшиг Монголын ЭСЯ-дад үүрлэсэн гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэй байсан юм” гэж ярьжээ.

Б.Баттүшиг гэмт хэргийг илрүүлэхийн тулд хар тамхи наймаалж буй мэтээр авч явах тушаал авсан гэж мэдүүлж байж. Энэ баримт няцаагдаж болох хэдий ч офицер Уве Дрездений шүүхэд мэдүүлэг өгөх эрхтэй гэж өөрийгөө танилцуулсан Монголын Цагдаагийн атташегийн үгэнд эргэлзэхгүй байгаа юм. Шүүхийн зүгээс юуны өмнө ноцтой баримт дэлгэж буй гэрчийг яаралтай байцаах шаардлагатай болжээ.

Энэ баримтыг Б.Баттүшигийн өмгөөлөгч нар тэр атташе сайндаа л Монголын жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч байх. Тэр хүн Монголын дээд шүүхэд ажиллаж байсан, Баттүшигийн аавынх нь байгууллагад ажилладаг байсан. Улмаар хоорондын маргаанаас болж, Б.Баттүшигийн эсрэг баримт гаргаж байна. Түүнд мэдүүлэг чинь няцаагдана гэж дамжуул гэжээ.

Өнөөдөр хэргийн газраас олдсон дэд консулын хагарсан гар утасны мэдээллийг сэргээх ажил үргэлжилж байгаа бөгөөд 1000 гаруй мэдээллийг сэргээжээ.

БНТУ-ын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул Н.Баттүшиг, жолооч Н.Эрдэнэбилэгийн хамт Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад баригдсан бөгөөд тус улсад хоригдон шалгагдаж байгаа билээ.

70 кг хар тамхины хэрэгт холбогдсон Консулын газрын хоёр ажилтан баригдсан даруйдаа Э.Мөнх-Очиртой холбогджээ

Энэ хэргийн талаар БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Б.Баттүшиг наймдугаар сарын 1-нээр томилогдоод есдүгээр сараас Истанбул дахь Консулын газар ажиллаж эхэлсэн. Ажлаа сайн гүйцэтгэж байсан.

Консулын газрын хувьд энд байгаа яам, тамгын газрын жолооч шиг жолооч гэсэн албан тушаал байдаггүй. Н.Эрдэнэбилэг гэдэг хүн ирэхдээ Аж ахуйн эрхлэгчээр томилогдож ирсэн. Шаардлагатай үед машин барьдаг байсан. Консулын газар ажиллаж буй бүх хүн машиндаа дипломат дугаар авдаг" гэжээ.

Э.Мөнх-Очир нь БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байгаад Засгийн газрын гуравдугаар сарын 28-ны тушаалаар чөлөөлөгдөж, дөрөвдүгээр сарын 3-нд эх орондоо ирээд байсан юм. Эх орондоо ирснээсээ хойш тэрбээр Консулын газартай эргэж холбогдоогүй гэдгээ хэлсэн бөгөөд Э.Мөнх-Очир энэ хэрэгт холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин 70 кг хар тамхины хэрэгт холбогдсон хоёр ажилтан баригдсан даруйдаа түүнтэй холбогдсон бөгөөд Э.Мөнх-Очир тухайн үед ХБНГУ-д суугаа Монголын ЭСЯ-нд мэдэгдэж, анхаарал хандуулахыг хүссэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.252] 2020-01-20 11:35:57

байттай мэдэж байсан болохоор л дипломат дугаартай машиныг шалгана шүүдээ.

Zochin [95.90.246.51] 2020-01-18 03:16:22

Hun neree togos uduu Mongol uls eh ornii mini saihan ner hundiig olon uls dayaar unagaad ... ichih bulchirhai gej bnuu

zochin [202.9.46.79] 2020-01-17 16:28:35

ene asuudald manai neleen tom nukhduud kholbogdokh bolchikhood b.gaa uym bi.sh uu.

Улсаа гүтгээд л, шал новшийн юм. [202.131.225.53] 2020-01-17 15:31:58

Өөрийгөө хаацайлахын тулд элдэв юм ярьж, улсынхаа нэрийг ч хэрэгтээ хутгахыг оролдож бах шив дээ. Муусайн гэмт новшнуудыг гермаанууд сайтар шийтгээд шийрийг нь хатаагаад өгөөсэй. Элдэв юманд итгэвэл геманы цагдаа энэ хүнийг удаан л мөрдөх байхдаа. Кх!

tumur [103.140.11.58] 2020-01-17 14:36:52

tagnuul baisan gej xutsaj baigaa ni xudlaa xamtarch xiideg olon novshnuud baigaa ni ergelzeegui ter novshnuud ni zaaj ogch l dee ted nar ni toriin ondor alband ajillaj baigaa ni medeej bugdiig ni ilruulj deed zergeer yallax xeregtei alax ch bagadna daa

Zochin [202.126.89.172] 2020-01-17 14:18:24

Ene muu novsh Battushig eh orni maani ner tor tusgai albanii ner toriig shinhene gutaalaa da

Зочин [64.119.16.18] 2020-01-17 12:23:23

Хайран эцгийн нэр

Zochin [122.201.21.211] 2020-01-17 15:58:05

Boldiin hvvhed yunuu

zochin [202.9.46.97] 2020-01-17 12:10:34

70 kg xar tamxi teeverlej yavna gedeg mash tom artai bolood l iim xereg xiine. xaraxgyi yu german chexgyi albanii xymyysiig xudaldaad avsan bgaa biz.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.