55,555₮-өөр Олимпийн наадам үзэх үү?

Aдмин / Эдийн засаг

Япон улсын нийслэл Токио хотноо XXXII удаагийн Олимпийн наадам эхлэхэд зургаан сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Монголын баг тамирчдын Олимпийн гараа болсон, Ази тивийн анхны олимпийн наадам 1964 онд Токио хотноо зохиогдсон бол 56 жилийн дараа тус хотноо олимпийн бамбар дахин бадамлах юм. Токио 2020 Олимпийн наадам нь түүхэнд хамгийн олон буюу 4,400 гаруй тамирчид 33 спортын төрлөөр 339 багц медалийн төлөө 42 байршилд өрсөлдөх юм.

image

Олимпийн наадам хаяанд ирсэн энэ цаг үед манай үндэсний томоохон компаниуд хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгчидээ урамшуулан Олимпийн наадам үзэх эрхээр шагнаж байгаа нь олзуурхууштай санагдаж, 70 ажилтан, 20 хэрэглэгч, 10 харилцагчаа олимпийн наадам үзүүлж буй Номин Холдинг компанийг онцоллоо.

Тус компани нь хэрэглэгч, ажилчидаа урамшуулах, олимпийн наадмыг сурталчилах, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Амжилт Өөд Хамтдаа- Токио 2020 урамшуулалт хөтөлбөрийг 2019 оны зургаадугаар сараас эхлэн зохион байгуулж, 2020 оны нэгдүгээр сарын 2-ны байдлаар 15 дах азтанаа тодруулжээ.

image

image

Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд тус компани нь Монголын Үндэсний Олимпийн Хорооны АЛБАН ЁСНЫ ТҮНШ байгууллагаар өргөмжлөгдөн, Олимпийн түншлэлийн гэрээг үзэглэжээ.

image

55,555₮-р хэрхэн Олимпийн наадам үзэх вэ?

Номингийн бүх салбараас хийсэн таны худалдан авалтын 55,555₮ тутамд урамшууллын эрх олгогдож, Токиогийн олимп үзэх 20 азтаны нэг болох боломжтой гэвэл та итгэх үү? Маш амархан байгаа биз. Зөвхөн Номингийн сүлжээ дэлгүүрүүдээр хязгаарлагдахгүйгээр Номин Моторс, Номин Мишээл, Эко Ойл, Номин Даатгал зэрэг салбаруудаар үйлчлүүлээд азтан болох боломжтой. 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр сүүлийн таван азтан тодрох тул Танд ч бас боломж бий гэдгийг дуулгая. Бид дараагийн нийтлэлээрээ Токио 2020 олимпийн наадмын үеэрх үзвэр, үйлчилгээний мэдээлэл болон аялалаа хэрхэн төлөвлөх талаарх зөвлөмжийг цувралаар бэлтгэн хүргэнэ.


Сэтгэгдэл

gg [202.9.46.20] 2020-01-17 12:09:25

Zahiin nohoin enuugeer hoshgoruulah umaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.