Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийн бүрэн эрх гэж орхих биш хамтдаа хариуцлага хүлээлгэдэг чиглэл рүү явах ёстой

Ц.Анударь / Улстөр

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

“Өмнө нь казино тоглох асуудал манайд нэлээд бугширчихсан, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагч бараг тоглох ёстой мэт үздэг, Элчин сайдын яамдууд нь хүртэл мэддэг байсан. Харин одоо үүнийг хүлээн зөвшөөрдөггүй нийгмийн уур амьсгалын сэтгэл зүй бүрдэж байгаад миний хувьд туйлын их баяртай байна”

-Казино тоглосон нь тогтоогдсон төрийн албан хаагчид хариуцлага тооцох, ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд тусгасан. Казинотой холбогдсон УИХ-ын гишүүдэд ямар хариуцлага оногдуулах вэ ?

-Засгийн газрын 33 дугаар тогтоолоор төрийн албаны тухай хуулийн 40.2, төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн 2019 оны нэгдүгээр сарын 23-нд дүрэм батлагдсан байгаа. Энэ дүрэмд өөрчлөлт оруулаад,

  • 3.1.4.г. гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх гэдэг дэд заалтыг Засгийн газрын

2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн.

Энэ тогтоол төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан тушаалтанд үйлчилнэ гэж ойлгож болно. Дипломат албатай холбоотой асуудал бол төрийн тусгай алба. Энэ нь Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 272 дугаар тогтоолоор батлагдсан байдаг. Дипломат ажилтны сахилгын дүрэм дотор казино тоглох хориотой байгаа. Гэхдээ шууд халах үндэслэл байхгүй. Сануулах, уучлал гуйлгах үндэслэл байдаг. Хэвлэл мэдээлэл болон иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна. Өмнө нь казино тоглох асуудлууд манайд нэлээд бугширчихсан, ямар нэг зураг дэлгэгдлээ гэхэд нийгэм нь огт тоохоо больчихсон, энийг УИХ-ын гишүүд, төрийн албан хаагч бараг тоглох ёстой мэт үздэг, олуулаа казино тоглодог нь тодорхой, тэрийг нь Элчин сайдын яамдууд нь хүртэл мэддэг байсан. Энэ дүрэм батлагдсанаас хойш үндсэндээ дөрвөөс таван сарын хугацаа л өнгөрч байна шүү дээ. Харин одоо үүнийг хүлээн зөвшөөрдөггүй нийгмийн уур амьсгалын сэтгэл зүй бүрдэж байгаад миний хувьд туйлын их баяртай байна. Их хурлын гишүүнд энэ дүрэм үйлчлэх үү гэдэг асуудал яригдаж байна. Монгол Улсын Их хурлын гишүүны ёс зүйн дүрэм бол УИХ-ын тогтоол дээр батлагдаж үйлчлэхээс өөрөөр Засгийн газар УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдах боломж байхгүй.

Төрийн албан хаагчид халагдаад байхад үлгэр жишээ байх ёстой

Асуудлыг харахад хоёр намын бүлгийн дарга хоёулаа байгаа. Төрийн албан хаагчийн сахилгатай холбоотой асуудлыг удаа дараа ярьдаг Д.Лүндээжанцан гишүүн хүртэл өөрөө холбогдсон асуудал үүслээ. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хуульчлан батлахаас өөр аргагүй болж байгааг нийгмийн сэтгэл зүй харуулж байна. Энэ нөхцөл байдлыг туйлын сайн ойлгосон байх гэж бодож байна. Үүнийг Засгийн газраас өргөн барьсан байгаа. Хууль зүйн байнгын хорооноос ёс зүйн дүрэмтэй холбоотой асуудлыг давхар өргөн барьсан. Төрийн албан хаагчид халагдаад байхад үлгэр жишээ байх ёстой. УИХ-ын гишүүд хариуцлагаас гадна үлддэг энэ жишигт үүгээр цэг тавьж, дуусгах ёстой.

Мөрийтэй тогтосон нь тогтоогдсон тохиолдолд Элчин сайдыг нэн

яаралтай эгүүлэн татна

Өнөөдрийн байдлаар авч хэрэгжүүлж чадах зүйл бол Элчин сайдтай холбоотой асуудал байгаа юм. Энэ асуудлын талаар Гадаад хэргийн сайдтай өчигдөр холбогдсон. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхгүй байх гэж тусгасан. Тэгэхээр ороод гарсныг үйлчлүүлсэн гэж үзэх үү үгүй юу гэдэг маргаантай асуудал үүсэж байна. Бидний хувьд Засгийн газрын харьяа Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын холбогдох албаны хүмүүсд энэ асуудлыг тогтоох үүрэг, чиглэлийг өгсөн. Хэрэв тогтоогдсон тохиолдолд Элчин сайдыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, нэн яаралтай эгүүлэн татах арга хэмжээ авах боломжтой. Цаашид УИХ-ын гишүүдийн бүрэн эрх гэж орхих биш хамтдаа хариуцлага хүлээлгэдэг байх чиглэл рүү сэтгүүлч та бүхнийг Засгийн газартай хамтарч ажиллана гэж бодож байна” гэлээ.


Сэтгэгдэл

Zochin [91.200.105.230] 2020-01-22 13:36:20

Shal hudlaa amitan bz nar n ham ulaan mahni heretnuud Selenged boldog,nutgiin namin nz avilgalchin geed bugdiig n haitsaalj hamgaalj suudag nohor

иргэн [202.126.89.206] 2020-01-23 12:00:01

мөрийтэй тоглосон ажлаасаа халагддаггүй зүгээр ард түмнээр доёлж... ..ажлаас халсан гэж мэдээлээд албан.тушаал дэвшүүлээд ч.орхих удаа байдаг шүүх

Songogch [64.119.16.253] 2020-01-22 10:10:54

Udahgui Erdenet uildverin bulhai chin garhar yu gej shaahig chin harna. Terbumtan Oyunerdene min. Muu Har hulgaich Tugjil.

Зочин [66.181.190.146] 2020-01-22 09:03:26

УЛС ОРНЫ ТОЛГОЙД ИЙМЭРХҮҮ ХУДЛА ЛООЗОН ЯРЬСАН ПОПУУД СУУХ НЬ АРД ОЛНЫГ ХЭТ МУНХРАЛ ТАХИН ШҮТЭХ ХАРАНХУЙГААР ДАГАЖ ДАЛДГАНАХ НҮДЭЭ БООЛГОСОН БАЙДАЛ РУУ ОРУУЛААД ЭХЭЛЛЭЭ.УЛС ОРОНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙЖ АРД ТҮМНИЙ ГАР ДЭЭР ОЧДОГ ХЭДЭН БОР ЮМ НЬ НЭМЭГДЭЖ АМЬДРАЛ АХУЙ НЬ ДЭЭРДЭНЭ .ЯМАР АЖИЛ ХИЙСЭН ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ ЕРӨНХИЙ САЙДААР НОМЫГ НЬ ҮЗСЭН ХҮН ТАВИМААР БАЙНА . БИД БАЙЛДАХ ГЭЖ БАЙГАА БИШ ЦЭРГИЙН ДЭСЛЭГЧЭЭР ЯАХ ВЭ

Үнэн [192.82.77.37] 2020-01-22 08:30:26

Бүгдээрээ зэвсэг бариад тэмцэе.худлаа хэмлэлдээд яахав

Зочин [202.126.89.155] 2020-01-22 07:56:01

Энэ одоо худлаа аашаад л яваад байхын

Зочин [43.242.243.252] 2020-01-22 00:15:04

шодорго л байх ёсой доо. УИХ-ын гишүүний "халдашгүй" гэдэг зүйлийг нэгдсэн ойлголттой болгомоор байгаа юм даа. Юм бүхнийг ганц " халдашгүй" гээд л тагладаг. аа яяяяяя. шударга ёс, шудага ёс, шударга ёс. Ямар хүрээнд " халдашгүй" гэдэг ойлголт үйлчлэх вэ гэдгийг зааглаж өгөх хэрэгтэй л байгаа юм даа. жирийн нэг иргэн "Мансууруулах бодис" гэж юу байдгийг судлах гээд л аваад " хармаандаа" хийчихсэн байсан юм гэвэл яах уу

Batbayar [202.9.46.247] 2020-01-22 00:05:17

yagaad conlrxoj boloxgyi ggej Ene asyydlllg cegreej rargaj tavlcaan cetgvvlch nertei owlln fylamllg shiittge

Зочин [88.255.251.106] 2020-01-21 22:47:20

Худлаа дүртэй хүн.

МАН-ЫН ГИШҮҮН [192.82.70.211] 2020-01-21 22:04:48

ЯШКА ДУУТАЙ ШУДАРГА ДҮР ЭСГЭСЭН ДҮЛЗЭНДЭЭ!!! ЭНЭНИЙ ГАНЦ ЧАДАХ ЮМ АРААС ХУТГА ШААХ , ХОР НАЙРУУЛАХ , ХООСОН ЦЭЦЭРХЭХ !!!

. [43.242.243.182] 2020-01-21 21:52:25

энэ одоо чалчахаас өөр юм хийж чаддаг юмуу

Зочин [202.179.31.106] 2020-01-21 20:47:10

Төрийн албаны хуульдаа энэ хуульболон ёс зүйн дүрэм бүх төрийн албан хаагчдадцэвэрлэгч ч байсан УИХ гишүүн ч байсан адилхан үйлчилнэ гээд ганц өгүүлбэр оруулахад л болно.

ТАХ [202.179.31.106] 2020-01-21 20:39:54

Ёс зүйн дүрэм бол бүх төрийн албан хагчдад үйлчлэх ёстой. Тиймээс төрийн албаны хуульд өөрчлөлт оруулаад энэ хууль болон ёс зүйн дүрэм нь сонгогдсон буюу УИХ болон бусад бүх төрийн албан хаагчдад үйлчилнэ. гээд оруулчихад л хүчийнтэй үйлчлээд явна. Хууль нь өөрөө цоорхойтой байсан. Бүгдийг нь хамруулчихвал тэгээд болно.

Дутуу сэтгэсний гай [202.179.31.106] 2020-01-21 20:37:12

Ер нь бол энэ нөхөр эсвэл хийсэн хүмүүс нь дутуу сэтгэсний гай. Казинод хөл тавихыг хориглоно гээд тодорхой биччихгүй.

иргэн [64.119.20.62] 2020-01-21 19:13:04

ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮН ЭЭ ! САЙД НЯМДОРЖ ТА ХОЁР НОМТОЙБАЯР ГИШҮҮНИЙХЭЭ АРХИДАЖ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙГАА БИЧЛЭГИЙГ ҮЗСЭН ҮҮ. ОДОО ТЭГЭЭД ЯАХ ВЭ. ХАМТАРЧ АЖИЛЛАХ УУ.

Зочин [202.21.108.212] 2020-01-21 18:42:36

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна! Улаам цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ! З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа? Хуцлаа л байна!

Зочин [66.181.183.153] 2020-01-21 18:27:33

ДЭЛГҮҮРТ ОРООД ЮМ АВАЛГҮЙ ГАРСАН Ч ГЭСЭН ҮЙЛЧЛҮҮЛСЭН ГЭЖ ҮЗНЭ БИЗ ДЭЭ.ЕРӨӨСӨӨ ИЙМ ГАЗРААР ОРОХГҮЙ Л БАЙХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ.

Зочин [202.9.46.150] 2020-01-21 17:26:55

"Будаач будаач гэхээр сахлаа будав" гэсэн үг байдаг. Шударга гэхээр хэт сүржигнэхээ болимоор юм. Ороод сонирхоод гарсныг мушгиад байх хэрэггүй дээ. Төрийн хүн нуруутай байх нь дээр...

эк [66.181.161.38] 2020-01-21 18:27:19

тэгээд л бас толгойгоо илүүлээд ѳнгѳрѳх санаатай тэ. Май муу г....м ! Жирийн биднийг бол алахаас наагуур болно. Ѳѳрсдийгѳѳ эрхтэн дархтангуудаа болохоор үхтэл хамгаална. Хэн юм бэ та нар аа!

Зочин [64.119.20.18] 2020-01-21 17:25:34

" Естой " биш , ТООЦОНО байх естой доо ...


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.