Хэнтий аймгийн Батширээт суманд Онцгой байдлын салбар нэгж байгуулна

Aдмин / Орон нутаг

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр, Хэнтий, Төв аймагт ажилласан.

Аймаг, сумдын удирдлага, малчдын хүсэлтийг үндэслэн улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, шаардлагатай автомашин, техник хэрэгслээр хангах, Хэнтий аймгийн Батширээт суманд Онцгой байдлын салбар нэгж байгуулах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгав.

Махны экспортыг нэмэх, нөөцийн мах бэлтгэх, аймаг, сумдад байгуулах арьс, шир, түүхий эд боловсруулах жижиг, дунд үйлдвэрийн тоог нэмэх, төсөл хэрэгжүүлэх, зээлийн дэмжлэг үзүүлэхийг сайд Ч.Улаанд, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин олгох талаар судалж шийдвэрлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.