С.Эрдэнэ: Сонгогчдын төлөөллийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал дээр хатуу зогсоно

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог мандатыг хуваарилах асуудлыг удахгүй хэлэлцэх гэж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор төрийн байгуулалтын байнгын хороо болон холбогдох сонгуулийн ерөнхий хороо, бусад байгууллагаас яригдаж байгаа асуудал дотор хөдөө орон нутгийн ногдох тойрог мандатыг нэмэгдүүлэх, нийслэлд ногдож байгаа тойрог мандатыг бууруулах байдлаар асуудлыг шийдвэрлэх гэж байна гэсэн яриа гарч байна. Иймээс Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд иргэдийн төлөөллөө хангах, иргэдэд ижил тэнцүү төлөөллийн нөхцөл байдлыг хуулиар бий болгож өгөх Үндсэн Хуулийн заалт зөрчигдөх байдал үүсч магадгүй байна. Нийслэлийн одоо байгаа 28 мандатыг бууруулахгүй байх, цаашид сонгогчдын төлөөллийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэдэг шаардлагыг УИХ-ын даргад албан ёсны мэдэгдлээр саналаа хүргүүлсэн.

Одоогоор албан ёсны хариу ирээгүй байна. Бид энэ асуудал дээр тууштай хатуу байр суурь барьж ажиллана. Өнөөдөр хот хөдөөгийн сонгогчид эрхээ эдлэх, төлөөллөө төрд илгээх нөхцөлийг ижил тэгш хангах ёстой. Өнөөдөр судалгаанаас харахад хөдөө орон нутагт байгаа нэг мандат 15 мянган сонсогчийн төлөөллөөр гарч ирж байгаа бол хотод 40 орчим мянган сонгогчийн төлөөллөөр нэг мандат гарахаар байгаа юм. Бараг 2.5 орчим хувийн илүү тэнцвэртэй төлөөллийг бий болгохоор байгаа. Хуучин ч ийм байдлаар явж ирсэн. Өнөөдөр хөдөө орон нутагт ногдож байгаа 48 мандатыг дотор нь шилжүүлэх замаар хэт цөөн мандаттай байгаа аймгуудыг хоёр мандаттай болгох боломж байна гэдгийг бид харж байгаа. Иймээс үүнийг зохицуулаад хийх ёстой гэсэн байр суурийг Ардчилсан нам илэрхийлж байна.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарт УИХ-ын МАН-ын зарим гишүүдийн хууль бус үйлдэлд холбогдуулан тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан гишүүд болон Төрийн ордонд хүний амь нас хохироосон гэмт хэрэгт шалгагдаж байгаа асуудал. Мөн зарим гишүүдийн хөрөнгө орлого огцом өссөн талаар хуулийн байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөллүүдээс хуульд заасан журмын дагуу шалгуулж хариуцлага тооцуулахаар албан шаардлагыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороон болон Ёс зүйн хороонд удаа дараа хүргүүлсэн. УИХ-ын бүтцийн нэгж болох Халдашгүй байдлын дэд хороо болон Ёс зүйн хороо хуульд заасан чиг үүргээ умартаж УИХ-ын гишүүдийг хаацайлж, хууль бус үйлдлийг хамгаалж бусдад буруу тохож байгаа нь сонсогчийг үл хүндэтгэж байгаа үйлдэл гэж үзэж байна.

УИХ-ын дотоод үйл ажиллагаа, холбогдох байнгын болон дэд хороодоос гарч байгаа шийдвэрүүд асуудлыг шийдвэрлэхгүй, хуульд нийцэхгүй, хаацайлж, хуулийг хүндэтгэхгүй байгаа асуудлыг анхааралдаа авч хуулийн дагуу ажиллахыг шаардаж байна. Цаашид УИХ болон холбогдох байнгын хороо, дэд хороод хуульд заасан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж, хуулийн дагуу ажиллахыг албан ёсоор шаардаж байгаагаа мэдэгдсэн. Анх 2012 онд санаачилж, 2014 онд хуулийг өргөн бариад 2015 онд батлагдаж, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх байсан хуулийг тухайн үеийн эх баригч буюу өнөөдрийн эх баригчид УИХ-д олоних болонгуутаа хүчингүй болгосон нь Хамтын тэтгэврийн хууль юм. Өнөөдөр иргэд сонгогчид болон ахмадуудын зүгээс удаа дараа энэ асуудлыг тавьж байгаа. Иймээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг дахин өргөн барина. Энэ хуульд зайлшгүй шаардлагатай өөрчлөх зүйлийг өөрчилнө. Засгийн газарт Хамтын тэтгэврийн тухай хуулийн саналыг энэ сарын 20-нд хүргүүлсэн байгаа. Мөн бусад хэлэлцүүлгийн ажлыг давхар явуулж дуусгаж байгаа. Энэ хуульд Засгийн газраас санал авсны дараа УИХ-ын даргад өргөн барих болно.

Мэдээллийн төгсгөлд Сэтгүүчийн асуусан асуултад хариуллаа.

-Өнөөдөр талийгаач Г.Батхүү агсны ар гэрийнхэн мэдээлэл хийсэн. Ардчилсан нам энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Г.Батхүү агсны ар гэрийнхэн анх удаа хэвлэлд хандаж байгаа юм байна лээ. Энэ асуудал дээр Олон улсын парламентын холбоотой хамтын ажиллагаатай байгаа. Хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр дүн гараагүй байгаа учраас хэн нэгнийг буруутгах байр суурийг барихгүй байгаа. Гэхдээ энэ хэргийг илрүүлж, гэм буруутай этгээдийг олж ял шийтгэл ногдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Холбогдох байнгын хороо болон дэд хороод ажлаа хийхгүй байгаа талаар УИХ-д шаардлага хүргүүлж байгаа юм.


Сэтгэгдэл

Zochin [107.77.228.183] 2020-01-23 15:51:05

Chi garahgyiee erdene aluurchin min

zochin [153.232.9.51] 2020-01-23 10:22:21

ta bolon tanai uyiinhan ene niigmees zailaad uyuusei... uhej baisan huurnuud zaluu uydee bolomj olgo

Зочин [64.119.21.99] 2020-01-23 00:00:41

Хэнтийд 3, Говь-Алтай, Булган, дундговь,Сүхбаатарт ганц ганц тэнцвэртэй байсан уу???

Зочин [64.119.21.99] 2020-01-22 23:58:33

Хэнтийд та нар 3 мандат өгөөд ойролцоо хүн амтай Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Дундговьд ганц ганц мандат чи өөрөө өгч баыхдаа тэмцэхгүй яасын??????!!!

зочин [66.181.177.53] 2020-01-22 20:16:55

Буу тархи угаа.2мандаттай болгоо биздээ. Хэт цеен мандаттайг 2 мандаттай болгоно гэдэг чинь юу гэсэн уг бэ.

Иргэн [202.55.188.90] 2020-01-22 15:49:23

Энэ нам байгаа юм уу,?

Зочин [66.181.187.66] 2020-01-22 15:05:54

Эрдэнэ эрдэнэбат хоёр АН г сөнөөлөө дө сонгуулаар сураггүй ээ намын гишүүд нь юу ч хиихгүй харсаар байгаад намаа улстөрийн тавцангаас арчууллаа даа

Зочин [202.9.46.212] 2020-01-22 14:50:14

Энд яригдаж байгаа асуудлыг сонгуульд нэр дэвшүүлэхээс өмнө УИХ болон хууль хяналтын байгууллагууд шийдэхгүй бол сонгууль будилаантай болно шүү. Хамтын тэтгэвэрийн хуулийг өргөн барихыг дэмжиж байнаа. Зээл аваагүй ахмадуудын дотор ганц бие болсон бага тэтгэвэртэй банкны шаардлага хангаагүй олон ахмадууд бий шүү дээ...

Иргэн [202.55.188.41] 2020-01-22 14:38:30

Танай нам энэ сонгуульд сураггүй байхаа..Санаа зовоод яахуу .Эннэ асуудлыг тань и


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.