ЭМЯ: Коронавирус ахуйн замаар халдварлаж байсан бол агаар дуслын замаар ч тусах эрсдэлтэй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

БНХАУ-ын Ухань хотоос анхны тохиолдол нь илэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “БНХАУ-ын Ухань хотод олон хүн халдварласнаас гадна АНУ-д бүртгэгдсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай тогтмол холбоотой ажиллаж байгаа. Хил, гаалийн байгууллага, нисэх байгууллагатай хамтарч ажиллаж, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдварын Эрсдэлийн үнэлгээг хийсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ыг өндөр эрсдэлтэй, бусад орнуудыг дунд эрсдэлтэй гэж үнэлсэн.

БНХАУ-д 14 эмч, эмнэлгийн халдварласан мэдээлэл байна. Вирус нь ахуйн замаар халдварлаж байсан бол агаар дуслын замаар ч тусах эрсдэлтэй гэж анхааруулсан. Одоогийн байдлаар энэ өвчнийг эмчлэх вакцин гараагүй байгаа. Шинэ төрлийн эмчилгээ хийж байна.

Вирусын халдварын шалтгаан тодорхойгүй учраас уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн дэд сайдаар батлуулан аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд хүргэн хэрэгжүүлж ажиллаж байна.

Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагуудад сэрэмжлүүлэг, мэдээлэл, авах арга хэмжээний талаар албан тоот хүргүүлсэн. ДЭМБ-аас халдварын хяналт, сэргийлэлт, тохиолдлын тодорхойлолт, тандалт, эрсдэлийн харилцаа холбоо, лабораторийн талаар гарсан түр зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна”гэлээ.

АМЬТНЫ ГАРАЛТАЙ ВИРУС ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА

Сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд хариулт өглөө.

-Коронавирусын халдвараас хэрхэн сэргийлэх ёстой вэ. Энэ талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө үү?

-Агаар дуслын замаар хэн ч өвчлөх эрсдэлтэй учраас тухайн бүс нутагт зорчихгүй байх, амны хаалт зүүх, гараа тогтмол савандаж угаах, гар халдваржуулагч хэрэглэх, түүхий болон хагас боловсруулсан амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, өндгийг сайтар чанаж хэрэглэхийг зөвлөж байна. Ямар нэгэн байдлаар халуурах, хүчтэй ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн байгууллагаас гадна иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. ЭМЯ, эмнэлгийн байгууллага Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлж буй зөвлөмжийг дагаж, халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.

-Вирусийн гарал, халдвар нь юунаас үүсэлтэй вэ?

-Амьтны гаралтай вирус гэж үзэж байгаа. Далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаалдаг, наймаа эрхэлдэг хүмүүсээс энэ вирус анх илэрсэн. Одоо бүх юм тодорхойгүй байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:37

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:36

Зочин [122.201.22.158] 2020-01-22 14:15:24

Хилээ хурдан хаах хэрэгтэй .

Шалтгаан ярихын оронд хилээ хаагаачээ! ЭМЯ-ныхан! [202.131.225.53] 2020-01-22 09:59:00

Элдэв шалтаг, шалтгааны тухай ярьж байхын оронд бодит зүйл хийж урд хилээ 2-3 сарын хугацаагаар хаагаачээ. Тэгэхгүй бол Цагаан сар болж үйл олон өвчтэй хүн Монголд урдаас орж ирэх гээд байна ш дээ.

Иргэн [82.144.201.2] 2020-01-22 07:45:09

ЮУНЫ ТҮРҮҮНД ХИЛЭЭ ХАА!!!!

Зочин [192.82.68.36] 2020-01-22 07:36:13

Хууч хѳѳрѳѳд суугаад байж болохгүй дээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.