Монгол Улсын Ерөнхийлөгч тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжинэ

Ц.Анударь / Улстөр

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Ерөнхийлөгч хатагтай Симонетта Соммаругатай уулзлаа.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улсын цаг уурын өөрчлөлтийн асуудлаар санал солилцож, усны хомсдол үүсэхээс сэргийлэх, тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг олон улсын эвсэлд нэгдэх зэрэг асуудлаар ярилцсан юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2030 он гэхэд тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжиж ажиллахаа, мөн Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсад байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийг өргөтгөх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлэв.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:49

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:49

Зочин [66.181.186.97] 2020-01-23 07:40:02

швецарь улс хүннү-ийн төвийг сахих ёсыг дагасан тэхээр монгол

Зочин [64.119.21.99] 2020-01-23 02:25:41

Очирбат гуай аль эрт амалаад манайх хэрэгжүүлж байгаа одоо бараг 30 гараа биз дээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.