ЭМЯ: “Гадил жимснээс татгалз” гэдэг нь ташаа мэдээлэл

Aдмин / Эрүүл мэнд

Өнөөдөр Цахим ертөнц “гадил”-аар амьсгалж байна. Энэ жимснээс болж, олон хүн амиа алдаж байна гэсэн утгатай пост тархаж, “Нүүр номын”-хон таньдаг бүхэндээ тарааж байна. Энэ талаар албан ёсны мэдээллийг ЭМЯ-наас өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өөрийн хуудсандаа “НаньХуй 8424 сортын гадил жимсийг идсэний улмаас 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, Шинхуа эмнэлгийн Чунг Минг салбарт нас барлаа” гэсэн мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг хийж, үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг тогтоосон талаар ШиньЛианг Шанхай сайтад нийтэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Чунг Минг эмнэлэгт ийм тохиолдол гараагүй бөгөөд Шанхайд “НаньХуй 8424” сортын гадил бус тарвас тариалдаг тухай дурдсан байна. H7N9 вирус нь шувууны тахал тул жимс жимсгэнээр халдварлах боломжгүйг мэдэгдлээ. Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна” гэсэн байна.

image

Тэгээд ч “Нүүр ном”-оор тарж байгаа мэдээллийн эх сурвалж болсон хятад хэл дээрх баримтны он сар нь дөрөвдүгээр сарын 12 гэсэн байгааг анзаарна уу? Аливаа нэгэн мэдээллийг сонсоод давалгаалахаасаа өмнө боловсруулалт хийдэг баймаар санагдана.

Н.Төгөлдөр


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.